Чуулган: Г.Амартүвшинг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүнээр батлав

Өнөөдөр/ 2022.11.10/-ийн чуулганаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ байнгын хороонд ирүүлсэн тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26.3, 26.5-т заасны дагуу "Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Үйлдвэржилтийн бодлогын хороо 2022.11.09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн. Тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье" хэмээв.
"Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Санал хураах үеэр 45 гишүүн байлаа. Тэдний 27 нь буюу 60 хувь нь зөвшөөрч байна гэх кноп дарав. Харин 18 нь буюу 40 хувь нь татгалзсан кноп дарлаа.
Ийнхүү олонх нь дэмжсэн тул тогтоолын төслийг баталлаа. Тогтоолыг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцууллаа.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүнээр баталсугай. Энэ хуулийг тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй" хэмээв.
Ийнхүү өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амартүвшин чинь 2 найзтайгаа хамт банкнаас зээл аваад төлөөгүй гээд шүүхэд очих гээд бгаа биш юмуу.
ийм ч юм байх гэж
Чононууд хонь хадаглуулав гэгч болж дээ
Их хурлаас хөөгдөх хэмжээний хүмүүс ахиж
Дэвшээд явах болжээ г�##�ав юүлэх цаг дөхөж
Байгаан байхдаа