Нийгэм мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15 настай хүү буу алдаж, аавыгаа хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн 19:20 цагт Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн буу авч, нохойгоо буудахыг завджээ. Тэр үед түүний хүү 15 настай, эрэгтэй “Т” нь нохойгоо буудах хэрэггүй гэж хориглох үед гох дарагдаж, сум алдаж, иргэн “О”-гийн биеийн цээжний хэсэгт тусч газар дээрээ нас барсан байна. Цагдаагийн газраас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа  иргэд та бүхэн галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 10, 2022 17:28

????????????

Холбоотой мэдээ

Back to top button