УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: 2023 оны улсын төсвийг эцэслэн батлахад АН-ын гишүүд оролцохгүй

Баасан гарагийн чуулган 50 гишүүнтэйгээр эхэллээ. Өнөөдөр /2022.11.11/-ийн УИХ-ын чуулганаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэх нь.

Нэгдүгээрт, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын 110 төслийг эцэслэн батална.

Хоёрдугаарт, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийх нь.

Гуравдугаарт, төсөв батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батална.

Дөрөвдүгээрт, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсоно.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ.

Тэрбээр "2023 оны мөнгөний бодлого батлагдсан. Төсөв батлагдах гэж байна. Ирэх оны мөнгөний бодлого, төсвийн бодлого гэдэг улс орны эдийн засаг хаашаа явахыг заасан бодлогын баримт бичиг. Өнөөдөр эцэслэн батлагдах гэж байгаа 2023 оны улсын төсөв улс орны дампуурал руу алхах үүд хаалгыг нээж өгсөн. Ард иргэдийн хоёрны нэг нь ядуурал руу "хөтөлсөн" төсөв болж батлагдах нь. Бид төсвийг татаж аваач, болохгүй байна гэх саналуудыг удаа тавьж байсан. Ирэх оны улсын төсвийг эцэслэн батлахад ардчилсан намын гишүүд дэмжиж оролцох боломжгүй" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button