Нийгэм мэдээХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: Эхнэрээ хуурамч нэртэй, гадаадын иргэншилтэй, давхар гэрлэлт батлуулсан нэгэн байсныг мэджээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022.10.12-нд хоёр давхар гэрлэлтийн баталгаатай явж ирсэн кэйсийг шүүн хэлэлцсэн байна.

Нэхэмжлэлийг анх иргэн Ю.Б гаргажээ. Тэр Т-тэй 2013 онд гэрлэлтээ батлуулсан байна. Гэвч үүнээс өмнө 2004 онд Л.Б-тэй гэр бүл болж, Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд гэрлэлтээ бүртгүүлж байсныг хожим нь мэджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 9.1.1-д зааснаар “Өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол” дараагийн гэрлэлт хууль бус байдаг. Мөн хуулийн 6.2-т “Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна” гэж заасан байна.

Иймд Ю.Б нэхэмжлэлдээ "Хуулийн дагуу Т нэг нөхөртэй байх ёстой. Гэтэл надтай гэрлэхээс өмнө өөр хүнтэй гэрлэлтээ баталгаажуулсан төдийгүй Их Британийн иргэн байсан байна. Үүнийгээ надад хэлээгүй. Монгол Улсын иргэн гэж хэлж, иргэний үнэмлэхээр гэрлэлт баталгаажуулсан. Ийм нөхцөл байдлууд байхад гэрлэлтийг бүртгэж авсан нь өөрөө хууль бус. Тийм учраас хүчингүй болгуулмаар байна" гэж дурджээ.

Шүүх хуралдаанд ашигласан баримт, материалуудыг харвал:

  • Т нь өмнө нь Ч нэртэй байсан
  • 2004 онд Их Британид суралцаж байсан
  • Ийн Монгол Улсын иргэн Л.Б-тэй гэрлэлтээ баталгаажуулсан
  • Харин 2011 онд нэрээ Т болгож өөрчилсөн. Төрсөн оноо ч мөн өөрчилжээ.

Энэ талаар Т өөрөө "Би тухайн үед амьдрахын эрхээр ийм зүйл хийсэн. Үүнээс үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг тухайн үед ухамсарлах боломжгүй байгаагүй. Би зөвхөн Ю.Б-тай л албан ёсоор гэр бүл болсон. Л.Б-тэй гэрлэсэн гэх гэрлэлт анхнаасаа байгаагүй, хууль бус байсан" гэж мэдүүлсэн байна.

Харин шүүх 2013 онд Ю.Б, Т нарын гэрлэлтийг бүртгэхдээ өмнөх нөхцөл байдлыг нь мэдэх боломжгүй байсан гэж үзсэн байна. Иймд "Бүртгэхээс татгалзах ёстой байсан" гэсэн иргэн Ю.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Гэхдээ энэ үед Т-г Их Британийн иргэн гэдгийг мэдэх боломжтой байсан ч нягтлан тодруулаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, гэрлэлтийн баталгааг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 12, 2022 09:34

Авгайгаа ш�##�гуулья. Хаана очих вэ.

Зочин
Зочин
11 сар 12, 2022 09:35

А , Л гэдэг үсэгнүүдээс ямар их айна вэ.

Зочин
Зочин
11 сар 12, 2022 11:10

Олон эхнэртэй бх ёстой гоё Олон нөхөртэй бх ямар бол айн

Зочин
Зочин
11 сар 12, 2022 11:51
Reply to  Зочин

олон нөхөр бас гоё

Зочин
Зочин
11 сар 12, 2022 12:31

Шүүх бас сонин ажиллах юм. Үүний эцэст шүүх Улсын бүртгэлийн газар Т-г 2 иргэншилтэй гэдгийг мэдэгдэх бичиг явуулсан уу ? Улсын Бүртгэл 2 иргэншилтэй хүмүүсийг ш�##�гаж зөвхөн нэгийг нь сонгуулах хэрэгтэй. Хэрвээ Монголыг снговол Британиас заав�##� иргэншлээ хасуулж ирсэн бичиг авчруулах ёстой тэр нь жинхэнэ эсэхийг бас британитай холбогдож ш�##�гах ёстой. 2. Нэр сольж болно. Төрсөн он сар сольж болно гэсэн за�##�та санахгүй байна. Улсын бүртгэл гэж нэг ажлаа хийдэггүй газар байна. 2 иргэншилтэй хүмүүсийг илрүүлэх ажлаа хийгээч !

Зочин
Зочин
11 сар 12, 2022 12:35
Reply to  Зочин

Британиас иргэншил хасуулсан бичиг ачрахгпй бол Монголын иргэншлээс хас.

Зочин
Зочин
11 сар 12, 2022 16:26

Тэгээд нэхэмжлэлийг эхлээд хангаагүй хэрэгсэхгүй болгосон гээд дараа нь хангасан гээд ямар сонин ойлгомжгүй юм бичдэг юм бэ? Угаасаа тэр Т гэх хүүхний 100 буруу байна шдээ. Бусдыг хуурч гэрлэсэн байна шдээ. Нэрээ сольж болно харин төрсөн он сар өдрөө сольж болохгүй. Үүнийхээ төлөө энэ хүүхэн 100 хувь буруудах ёстой. Шүүх шийдвэрээ зөв гарга!!! ????

Зочин
Зочин
11 сар 12, 2022 17:33

Яармагынхаа байраа зармаар бна. Түгжээтэй гд хүн авдаггүй ээ.Гялс зараад Төв рүү нүүмээр бна.Азгүй нь манай байрыг авна даа. Хямд үнэ хэлээд тархины нь угаахаас. Авж л таарна азгүйчүүд.........

Зочин
Зочин
11 сар 13, 2022 09:19

ГАДААД ЭРТЭЙ СУУХ ХҮРТЛЭЭ ДОР ХАЯЖ 20 ГАДААД ЭРТЭЙ ШААЛЦАЖ БАЙЖ 1 ЮМ ОЛЖ АВЧ БГАА ШД.

Уншигч
Уншигч
11 сар 13, 2022 12:16

Англид юу хийж яаж амьдарч байсаныг мэдэхгүй насны ханиа зөв сонгох нь эр хүнд хамгаас чух�##�

Иргэн
Иргэн
11 сар 13, 2022 14:38

Хуурамч намтараар эрийн өвөрт орно. Хуурамч намтар зохиож төрийн �##�банд шург�##�на.Монгол эмэгтэйчүүд минь яасан ч муухай болчихсон юм дээ.Ухаанаараа биш умдагаараа хатан болсон гэдэг шиг л юм байнга дуулдана.Баахан хэрүл хийсэн, ичгүүр сонжуургүй увайгүй нэгнээ дайчин хүүхэн,мундаг хүүхэн гэж худ�##� хөөрөгдөн эвдэрсэн хүнийг улам битгий эвдээд байгаач эмэгтэйчүүдээ.

Холбоотой мэдээ

Back to top button