Нийгмийн

П.Орхон дөрвөн жилийн дараа чөлөөт бөхийнхөө дэвжээнд гарч аваргалав

Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоны шийтгэлийн хугацаа өнгөрсөн сард дуусаж, барилдах эрх сэргээд байгаа билээ. Тэрбээр өчигдөр чөлөөт бөхийн дэвжээнд эргэн ирсэн юм. П.Орхон Ц.Цогтбаяр багшийнхаа нэрэмжит тэмцээнд оролцож алтан медалийн болзол хангалаа.

Тэрбээр өөрийгөө хэзээ ч шавхагдах болоогүй, ахиад ч тив дэлхийд аваргална шүү гэдгээ зарласан хэрэг боллоо.

Сонирхуулахад, 2018 оны Азийн наадмын үеэр П.Орхоноос допинг илэрсэн. Улмаар ДБНХ-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, Азийн наадмаас хүртсэн алтан медалийг нь хураасан юм.

Харин тэмцээний эргэн тойронд юу болов:

Эмэгтэйчүүдийн 51 кг-д дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Д.Отгонжаргалыг, Мөнхгэрэл ялж алтан медаль авлаа. 53 кг-д “Алдар” спорт хорооны Отгонжаргал, 57 кг-д олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа, 62 кг-д дэлхийн аварга П.Орхон, 68 кг-д Болортунгалаг, 72 кг-д Цэгмид нар түрүүлэв.

Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д Мөнх-Эрдэнэ алтан медаль авсан бол 65 кг-д Цогбадрах, 74 кг-д Бямбадорж, 86 кг-д Бат-Эрдэнэ, 97 кг-д Ганхуяг, 125 кг-д Батмагнай нар түрүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 13, 2022 08:47

Орхондоо баяр хүргэж, амжилт хүсье !

Монгол хүү
Монгол хүү
11 сар 13, 2022 09:53

Монголын нэрийг бузарласан допингчин хоол уух усанд юм хийсэн гэж худлаа шаахаа болио допингийн холбооны бичсэн зүйлийг харахад тэр гарсан бодис нь тариа байсан шүү

Зөнч
Зөнч
11 сар 13, 2022 21:14

Амжилт.Олимпийн аварга болоорой Орхоон.Монголчууд итгэж байгаа чамд

Zochin
Zochin
11 сар 14, 2022 11:25

Amjilt

Зочин
Зочин
11 сар 14, 2022 23:47

Энэ хугацаандаа төрсөн үү ...

Uvurkhangain Tuv Khalkh
Uvurkhangain Tuv Khalkh
12 сар 1, 2022 09:58

Энэ Монгол хүү гэж ямар �########� нь байнаа энэ өөрөө П.Орхоны хоол усанд эм шаасан л�##�арын хужаагийн илжигний шээс байхаа

Холбоотой мэдээ

Back to top button