ДЭЛХИЙ

Эквадор улс босогчдоос айж засгийн газраа нүүлгэн шилжүүллээ

Эквадор улсын ерөнхийлөгч Ленин Морено шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлдэг засгийн газрын бодлогыг цуцалж байгаа тухайгаа мэдэгдсэнээс үүдэн тус улсад бослого, жагсаал өрнөж эхлээд буй. Тээврийн салбарын ажилтнууд эсэргүүцлээ анхлан илэрхийлж байсан бол одоогийн байдлаар нутгийн уугуул иргэд болоод оюутнууд хүртэл бослогод нэгдээд байна.

Тус улсад Өмнөд Америкийн 17 сая гаруй хүн ам амьдардаг учир үндсэрхэг үзлийн маргаан их болдог. Цагдаа нар дэг журмыг сахиулахын тулд 480 орчим хүнийг албадан баривчилсан бөгөөд засгийн газар нь орон даяар онцгой байдал зарлаад байсан юм. Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 9-ний өдөр Эквадор улс мянга мянган босогчдын бүрэн хяналтад шилжлээ.
Харин үүний хариуд тус улсын эрх баригчид засгийн газраа далайн эргийн Гуяакил хот руу нүүлгэн шилжүүлээд байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button