Нийгмийн
"Аватар 2" 190 минут үргэлжилнэ

"Аватар 2" кино ирэх сард кино театруудад гарч, 2028 оны арванхоёрдугаар сард "Аватар 5" хүртэл жил бүр дараалсан цуврал гарч магадгүй гэж кино шүүмжлэгчид таамаглаж байна.
2020 оны есдүгээр сард Камерон "Аватар 2"-ын зураг авалт 100 хувь, "Аватар 3" 95 орчим хувь нь дууссан гэж мэдэгдэж байсан билээ.
Аватар киноны үйл явдлаас хойш хэдэн жилийн дараа өрнөж буй үйл явдал гарах бөгөөд тэдний овгийн ахлагч, Нейтири ахлах санваартан болсон талаар, тэдний хүүхдүүдийн талаар түлхүү гарах таамаг бий.
Тэд Пандорагийн ойг давж усан доорх болон галт уулын орчинд аялах болно гэж Камерон хэлэхдээ "Үзэгчид амаа ангайлгах болно" гэжээ.
С.Сувдансондор








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганц гоё мэдээ байна