Нийгмийн

АТГ зургаан эмнэлэгт шалгалт хийлээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс энэ сарын 14-18-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-2,
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг,
  • Цус сэлбэлтийн үндэсний төв болон
  • Хүрээ амаржих газар зэрэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тус тус ажиллаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт, худалдан авах үйл ажиллагаа, дүрэм журам, тушаал шийдвэрийн хэрэгжилт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагаатай холбоотой баримтуудад хяналт шалгалт хийжээ.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 10 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 4755 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХИЧНЭЭН АВИЛГА АВСАН ӨГСӨН ХҮНЭЭР НЭГ ХУДГАА ӨРГӨТГӨВ АТГ ГЭЖ НЭГ АЛИАЛАГЧ НАР ЦУГЛАРАЛТ БАЙНАА ЗАХИАЛГАТ АЛЛАГА ГЭДЭГ ШИГ ЗАХИАЛГААР ХҮН ХОРЛОЖ НЭР ХҮНДИЙГ НЬ ГУТААДАГ ЯГ АВИЛГАЧИН ХУЛГАЙЧ НАР НЬ ДЭЭГҮҮР САРАН ДЭЭР АТГ н АЖИЛТАН НЭРТЭЙ САЛБАДАЙНУУДААР БӨГСӨӨ АРЧИЖ БАЙНАШТ

Зочин
Зочин

Duurgin emnelguuded shalgalt hiimeer bna

сонгогч
сонгогч

эмнэлэгт авилгал байхгүй, томчуудаа шалгаа

Холбоотой мэдээ

Back to top button