УЛС ТӨР
УИХ-ын нэгдсэн чуулган 38 гишүүний ирцтэйгээр эхэллээ

Өнөөдрийн /2022.11.25/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10:00 цагт эхлэх учиртай ч 11:42 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн ирцийг танилцуулав.
Тэрбээр, "Ирвэл зохилтой 40 гишүүнээс 38 нь ирсэн. УИХ-ын гишүүдийн 20 нь гадаадад, 15 нь орон нутагт томилолттой, гурав нь өвчтэй, чөлөөтэй байна" гэв.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд төмөр зам, газар, кадастр, эмийн чанар, Дарханы арьс ширний цогцолбор зэрэг анхаарал татах олон сэдэв хөндөгдөнө.
Мөн өнгөрсөн долоо хоногт БХБ-ийн сайд Л.Мөнхбаатар байхгүй гэдэг шалтгаанаар хойшлогдсон "Газрын тухай багц" хуулийг хэлэлцэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.