Устөрөгчөөр онгоцны хөдөлгүүрийг ажиллуулжээ

"Rolls-Royce" компани устөрөгчөөр онгоцны хөдөлгүүр ажиллуулсан хэмээн мэдэгдсэн байна.
Энэ үйл явдал нь агаарын тээврийн салбарт анхдагч хэмээн тооцогдож буй. Устөрөгчийн түлшийг агаарын тээвэрлэлтийг нүүрстөрөгчгүй болгоход ашиглахаар төлөвлөж байгаа билээ.
"FTSE 100" инженерийн компаниас "easyJet" агаарын тээврийн компанитай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нүүрстөрөгчгүй агаарын тээврийн түлш нь ирээдүй болохыг нотлох томоохон алхам" хэмээн мэдээлэв.
Дэлхий нийтээр 2050 он гэхэд үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 дахин ихээр халах хэт халалтын гамшигт үзэгдлээс сэргийлэхийн тулд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг "ТЭГ" болгохыг эрмэлзэж буй. Тиймээс агаарын тээврийн салбар нүүрстөрөгчтэй тэмцэх хэрэгтэй болсон юм.
Шинжээчид устөрөгчөөр хол замыг туулах боломжтой эсэхэд эргэлзэж байна. "New Energy Finance"-ийн үүсгэн байгуулагч Майкл Либрейх "Боинг 747 онгоцыг 250 мянган литр түлшээр туулах зайд нэг сая гаруй литр устөрөгч шаардагдана" хэмээн тооцоолжээ.
Ийм хэмжээний түлшний савыг өнөдр даралтад байлгахын тулд онгоцыг бүрэн өөрчлөх шаардлагатай байж ч магадгүй юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.