Амазон 10 мянган ажилтнаа хална

Амазоны түүхэн дэх хамгийн том ажлын байрыг цомхотгох кампанит ажлыг эхлүүлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси арваннэгдүгээр сард "Компанийн олон хэлтэст буй ажилчдаа цомхотгоно" хэмээн зарласан бөгөөд ажлаас халах нь 2023 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Нью-Йорк Таймс компани 10 орчим мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байгаа тухай мэдээлснээс хэд хоногийн дараа Жассигийн тайлбар гарчээ. Амазоны ажилчдыг халах болсон шалтгаан нь зардлаа танахтай холбоотой юм байна.
Амазоны энэ жил зардлаа бууруулахаар авч буй арга хэмжээ авч буй нь технологийн салбарын компаниудын эдийн засгийн орчин "харанхуйлж" буйтай холбоотой. Технологийн салбарын дийлэнх компаниуд зардлаа бууруулахын тулд ажилчдаа цомхотгож буй олон жишээ бий. Тухайлбал, Твиттер, Мета болон Майкрософт гэх мэт.
Амазон аравдугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Уолл Стритийн хүлээлтээс доогуур орлого тайлагнаж, ирээдүйд борлуулалт буурна хэмээн анхааруулсан байна. Компанийн менежерүүд Амазоны энэ оны дөрөвдүгээр улирлын орлого 140-148 тэрбум ам.долларын хооронд байх төлөвтэй байгаа хэмээн мэдээлжээ. Энэ нь ердөө 2-8 хувийн өсөлт аж.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америк ч боолчлолын системээ хэзээ ч х�##�ахгүй юм даа �######�уул.