Сэлбийн төсөл хэрхэв: Б.Цэцэг явсан ч БНХАУ-аас 60 сая ам.доллар зээлэх хэлэлцээр хүчинтэй

Энэ сарын 05-нд Нийслэлийн төсөв батлагдав. Хотын дарга Д.Сумъяабазарын өргөн барьсан нийслэлийн төсвийг ИТХ нь хэлэлцээд “Сэрүүн Сэлбэ” төслийг эгүүлэн татахаар болсон. Энэ төсөлд 3.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байсан бөгөөд иргэн Б.Цэцэг төслийн нэгжийг удирдах байв.
Энэ ямар учиртай төсөл вэ?
2018 оноос эхлэлтэй төсөл. Манай улс БНХАУ-ын засгийн газрын зээлийн хэлэлцээр хийсэн. Тодруулан хэлэх юм бол, 60 сая ам.доллароор Сэлбэ голыг тохижуулах, урсацыг нэмэгдүүлэхээр болоод байсан юм. 60 сая ам.доллар нь өнөөдрийн ханшаар 205.3 тэрбум төгрөг юм. Үүний 95 хувь буюу 195.1 тэрбум төгрөгийг БНХАУ-ын Засгийн газар, 5 хувь болох 10.3 тэрбум төгрөгийг манай улс гаргах байсан.
Б.Цэцэгийг төслийн нэгжийн удирдагчаар хэн сонгосон бэ?
НЗДТГ-аас өгсөн мэдээллээр бол, төслийн нэгж байгуулах бүтцийг Сангийн яам батлаад НЗДТГ-ын дарга төслийн нэгжийн удирдагчийг томилдог юм байна. Үүний дагуу Сангийн яаман дээр төслийг нэгж байгуулан, НЗДТГ-аас төслийн удирдагчийг сонгох шалгаруулалт зарлахад иргэн Б.Цэцэг шалгарсан гэх.
Албаныхан 2022.12.01-нд гарч ирээд мэдээлэл хийсэн ч одоог хүртэл эргэлзээтэй зүйлс байсаар.
Нэгдүгээрт, Иргэн Б.Цэцэгийн удирдах төсөлд зарцуулахаар төсөвлөсөн 3.1 тэрбум төгрөг БНХАУ-аас гарах байсан уу, эсвэл манай талаас гарах байсан уу?
Хоёрдугаарт, БНХАУ-ын Засгийн газар Сэлбэ голд зарцуулахаар зээлж буй мөнгө манай улс руу шилжээд ороод ирчихсэн эсэх. Хэрэв ороод ирчихсэн бол, Б.Цэцэг төслөө эхлүүлээд явах уу?
Энэ мэт эргэлзээтэй асуултууд нийгэмд байсан хэвээр. Иймд бид Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулга мэдээлэл авав.
Тэрбээр "Б.Цэцэгийн төсөлд зарцуулагдах 3.1 тэрбум төгрөг Монгол талаас гарах мөнгө байсан. Төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болсоны дараа БНХАУ-аас мөнгө орж ирэх байсан болов уу. Төслийн нэгж нь зураг төсөл, нарийн судалгаануудаа хийгээд санхүүжилтээ шаардах ёстой байсан. Төслийн нэгжийг татан буулгах саналыг Сангийн яам руу манайхаас явуулж байгаа байх. Төслийн нэгжийг Сангийн яам татан буулгана" хэмээв.
Сангийн яамнаас харин энэ талаар мэдээлэл авахаар оролдлого удаа дараа хийсэн боловч ажлын цагаар утсаа авсангүй.
Дээрх мэдээллээс харахад, Төслийн нэгжийг Сангийн яам татан буулгах эсэхээс бүх зүйл шалтгаалах нь. Хоёр улсын хоорондын гэрээ, зээлийн хэлэлцээр бий бол энэ төсөл ирэх онд биш юмаа гэхэд цаашид урагшлах нь тодорхой. Тиймээс Сангийн яам Төслийн нэгжийг татан буулгахгүй байж магад. Ерөнхийдөө бол энэ төслийг бүтэн жил царцааж буй ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгү дээ
Цэцэг уг нь сайн охин
Хятадууд эдийн засагт ямар ч өгөөжгүй ийм л төсөлд зээл өгдөг. Тэгээд өрийн хавхаа чанг�##�даг юм
dram tsaashaa
Balai avgai.matariin nulimas unagaadbsan Ard tumendee hairtai gd bsan jijig.unen nuur ni
Цэцэг тэр төслийг удирдах нь юу л бол
yag ene Tsetseg gedeg hvvhen yu hiideg hvvhen yum bee bi oilgohgui yum faceer l baahan uilsan salaawch gargasan hvvhen odoo ene gol ene ter ynzlah hvvhen mun uu uur hiigeed ugchuh hvn bhgui yu ene orond
Өөрсдөө чавчаа гаргах гээд улсын нэр барьж бадар барьдагаа болимоор бнаа Төлөх болохоор ард түмэн
ene tusul yvj bolno harin hytadiin 95-n hurungi oruulttai baij bolohgvi mongol uls l gargah heregtei ene iimerhvv zamaar urund oruulj havhand oruuldag jishig olon orond garch bga bolgoomjiloh heregtei