Нийгмийн
Мал арилжих, гэр бүрэхэд сайн

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
- Аргын тооллын: 2022.12.14, Лхагва гараг
- Наран ургах шингэх: 08.34-16.59
- Үс засуулбал: Тохиромжгүй
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Өнөөдөр аргын тооллын 14. Билгийн тооллын 21. Их морь одтой, цагаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улаан үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.