Нийгмийн

Нүүрсний хулгай: АТГ-аас МАН-ын АРАВ, АН-ын ДОЛООН албан тушаалтны нэр зарлалаа

АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөлтэйгөөр нүүрсний хулгайн гэх хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарлалаа.

Тэдний дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат болон УИХ-ын өнөөгийн хэд хэдэн ийг нэрлэлээ. Засгийн газрыг зөвхөн АН-ын харьяалал бүхий албан тушаалтны нэрийг тойруу утгаар зарлалаа гэсэн шүүмжлэл ирж байв.

Тэгвэл энэ 17 нэрийг намын харьяаллаар нь задалж үзвэл:

  • МАН-ын 10
  • АН-ын долоон албан тушаалтан байгаа юм.

МАН-ын харьяалал бүхий албан тушаалтнууд:

  • ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  • УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
  • "Эрхэт Монгол" группийн захирал Х.Мандахбаяр
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир

АН-ын харьяалал бүхий албан тушаалтнууд:

  • Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  • ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  • ЕТГ-ын дарга асан З.Энхболд
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  • Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нар байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УИХ-ын даргын зөвлөх нь үү

Зочин
Зочин

Ардчилсан намын эрх мэдэлгүй хүмүүс яаж иддэг юм бол

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өмнө нь төрд байсан тэр үедээ л идэж эхэлсэн байлгүй.Харваас тодорхой бна

Холбоотой мэдээ

Back to top button