Нийгмийн

Японоос Монгол руу таван минутад мөнгөн гуйвуулга хийдэг боллоо

Энэ жил Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны түүхт 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны бизнесийн орчин, хамтын ажиллагааг улам сайжруулах зорилготой олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь өнгөрөгч долоо хоногт болсон Монгол дахь Япончуудын холбооны уулзалт байлаа.

Тус арга хэмжээнд Худалдаа, хөгжлийн банкны төлөөллүүд оролцож, ирсэн зочдод
шинээр нэвтрүүлсэн QBC мөнгөн гуйвуулгын үйлчилгээ болон еэний хугацаатай
хадгаламжийн бүтээгдэхүүнээрээ бэлэг барилаа. ХХБ нь Монгол улсаас Япон улсад төлөөлөгчийн газраа нээсэн цор ганц арилжааны банк юм.

Төлөөлөгчийн газраараа дамжуулан хоёр орны хамтын ажиллагааг бизнес, эдийн засгийн хүрээнд өргөжүүлэн, гадаадаас хөрөнгө оруулалт татан бизнес эрхлэгчдээ хямд эх үүсвэртэй санхүүжилтээр дэмжин ажиллаж байна.

Мөн Япон улсаас Монгол улс руу хамгийн хялбар байдлаар мөнгө гуйвуулга хийх QBC
үйлчилгээг саяхан шинээр нэвтрүүлээд байна.

Тус үйлчилгээ нь мөнгө хүлээн авагч шимтгэл төлөхгүй, шилжүүлэгч тал хамгийн хямд шимтгэлтэйгээр Payforex апп ашиглан 5-хан минутад гүйлгээ хийх давуу талтай.

Япон улсын иргэн болон Япон улсад оршин суух эрхтэй хүн бүр ашиглах боломжтой. QBC үйлчилгээний дэлгэрэнгүйг энд дарж авна уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button