УЛС ТӨР

Б.Энхбаяр: Хялбаршуулсан журмыг үгүй болгочихвол том авлигачдыг илрүүлж чадахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай горимоор 2022 оны 12-р сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Авлигатай тэмцэж байгаа Засгийн газрын санаачилгыг дэмжиж байгаа. Эрүүгийн хууль бол авлигатай тэмцэх тэмцлийн дөнгөж нэг хэсэг нь. Энэ бол ялын бодлогоор дамжуулж тэмцэж буй хэлбэр. Нөгөө талаар илрүүлдэг, шалгадаг, ялладаг байгууллагын чадавхын асуудал. Хоёр дахь талаа орхиод зөвхөн ялын бодлогыг чангаруулна гэвэл алдаа. Хорьж байгаад бизнесийг нь дээрэмддэг Дорлигжав шиг л зүйл болно. Ард түмэн авлигачдыг бүгдийг нь цээрлүүл гэж байгаа. Тиймээс "Эрүүгийн хууль" маш ухаалаг байх ёстой. 2017 оноос Х.Нямбаатар сайд ажлын хэсгийн ахлагч байсан. Хахууль өгснөө хүлээн зөвшөөрвөл хөнгөлдөг болсноор авлигын гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн. Энэ бол ухаалаг бодлого. Хялбаршуулсан журмыг үгүй болгосноор том авлигачид, акулуудыг хэзээ ч илрүүлж чадахгүй болох магадлалтай" хэмээн асуулаа.

Х.Нямбаатар сайд ын асуултад хариулав "АТГ жилд 2-4 хэрэг шийдвэрлэж байсан. Хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оноос 63 хэрэг, 2020 онд 114 хэрэг 2021 онд 161 хэрэг шийдвэрлэдэг болсон. Ийм статистик бий. Одоогоор ТЕГ, АТГ, ЦЕГ гэсэн гурван мөрдөх байгууллага бий. Одоогоор Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн хэргийг АТГ мөрдөж байна. Үүнд хэргийн хэлбэр давхацдаг. Иймд цаашид мөрдөн шалгах хэвтээ чиглэлд шилжиж мөрдөх албаны тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна" гэв.

Мөн ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: "Эрүүгийн хуулийг сайжруулах нь гэмт хэрэгтэй тэмцэх нэг л арга юм. Цаашид хуулиас гадна гэмт хэргийн шалтгааныг багасгахад анхаарах ёстой. Хялбаршуулах нөхцөл байснаар гэмт хэрэг илрэх нөхцөл нэмэгддэг" гэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "3 жилийн өмнөхөөс хохирол барагдуулсан хэмжээ нэмэгдэж, илрүүлсэн хэргийн тоо нэмэгдэж байгаа нь хялбаршуулсан журам нөлөөгөө өгч байгаагийн илрэл" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ennie
ennie
12 сар 15, 2022 21:51

Юу яриад бна аа хялбаршуулсан журам бх хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button