Ярилцлага

Нейромаркетер П.Чинзориг: Судалгаагаар монгол хүн гэрээ борцтой, банштай цайны үнэрээр төсөөлсөн, үүнийг борлуулалтад ашиглаж болно

Нейромаркетинг гэдэг нь хэрэглэгчдийн сэдэл, сонголт, шийдвэрийн талаар санаа оноо олж авах зорилгоор физиологийн болон мэдрэхүйн дохионуудыг нь хэмжих, ингэснээр крейтив зар сурталчилгаа бүтээх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, үнэ тогтоох, маркетингийн бусад талбарт ашиглахыг ойлгодог. Энэ удаад “Валюе плас” ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, нейромаркетер П.Чинзоригтой ярилцлаа.

-Нейромаркетингийн талаар энгийн үгээр маш товчхоноор танилцуулаач?

-Нейромаркетинг гэдэг нь тархи судлалын шинжлэх ухаан дээр суурилж маркетингт ашигладаг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл хүний тархинд ямар шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц процесс өрнөж байгааг хэмжээд судалж байгаа технологиудыг цогцоор нь нейромаркетинг гэж нэрлэдэг.

-Та бүхэн хэрхэн ажилладаг вэ. Монголд нейромаркетинг хэр хөгжиж байгаа вэ?

-Бид “Валюе плас” компаниараа дамжуулан үл хөдлөх хөрөнгийн контент үйлчилгээ үзүүлдэг. Тархи судлалын шинжлэх ухаан дээр суурилсан аргачлал бүхий борлуулалтын контент үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Агентууд, реалторууд ихэнхдээ сургалт, зөвлөгөө авна. Харин томоохон төсөл хэрэгжүүлэгчид бүр анхнаасаа концепцитойгоо орж ирдэг.  Энэ байршилд тэдэн га газар ийм хотхон бариад тийм хэрэглэгчдийг зорьж байна. Олон нийтэд, хэрэглэгчдэд яаж зөв, хурдан хүрэх вэ гэдгээ цаасан дээр төсөл байхаас нь бидэнтэй хамтран ажиллаж эхэлнэ. Энэ бүхэнд нейромаркетингийн аргачлал ашиглана.   

-Ямар ямар хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг вэ?

-Манайх баг тухайн төслийг судлаад хамгийн түрүүн хэрэглэгчийн зан төлвийг харна. Судалгаан дээрээ үндэслэсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтээ зоогоод үндсэн концепцитойгоо уялдаад явчихна гэсэн үг. Бид орж ирснээр борлуулалтын 34 хувьд нөлөөлдөг гэсэн судалгаа бас бий. Тухайн хаус, хотхонууд яаж ялгарч худалдан авах шийдвэрийг хүний тархинаас гаргаж, buy товчийг даруулах вэ гэдэг асуултын хариуг гаргана. Үүний тулд шийдвэр гаргах хэмжээний контентийг хамтдаа боловсруулж хэрэгжүүлнэ.

-Худалдан авах товчийг даруулахын тулд та бүхэн юугаараа ялгарах вэ?

-Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын албуудыг анхаарч хардаг. Муу контент хийсэн бол утасны дуудлагын хамгийн эхний яриа бол “хаана вэ” гэж асуудаг. Аз жаргалтай орчныг бүтээнэ, тав тухыг бэлэглэнэ энэ тэр гэснээс үл хөдлөх хөрөнгийнхөө суурь мэдээллийг өгч чадаагүй байна гэсэн үг. Үл хөдлөх гээд байна шүү дээ. Хөдлөхгүй зүйлийн хамгийн чухал мэдээлэл бол байршил. Тэгэхээр хаана вэ гэж асуусан л бол муу контент хийжээ. Хаана гэдгийг мэдэхгүй хүн дараа дараагийн үзүүлэлтүүдийг асуухгүй.  Хэрвээ хамгийн чухал суурь мэдээллүүдээ контентоороо өгчих юмбол танд ирж буй дуудлага сайн санал болж хувирдаг. Бүх мэдээллээ авчихлаа, бартер оролцуулах уу, 80 хувийг нь бэлнээр төлөөд  20 хувийг нь тодорхой хугацаанд төлөх боломжтой юу гээд борлуулалтын дараагийн алхам руу шилжүүлчхэж байна. Та утсаар хаана гэдгээ тайлбарлахын оронд худалдан авах шийдвэрт нь дараагийн саналуудыг нэмж, борлуулалтын процесс өрнөөд эхэлнэ. Ингэж зөв эхэлсэн бол хэрэглэгч ирж үзэхдээ 50-60 хувийн шийдвэрээ гаргачихсан байдаг. Тэгэхээр энэ үзүүлэлтийг 80 хувь болгоод буцаах ёстой.

-Хэрхэн яаж...?

-60 хувьтай хүмүүс төсөл дээр ирлээ. Ихэнх тохиолдолд загварын байр, хаус бэлдээгүй хоосон шинэ үл хөдлөх рүү очно. Тэнд реалтор биеийн хэлэмжээрээ орон зайг бий болгох ажил хийнэ. Тархи судлалын судалгаагаар үл хөдлөх хөрөнгө болон зарж байгаа хүн хоёр хоёулаа таалагдаж байж хэрэглэгч худалдан авалт хийдэг. Үл хөдлөх хэдий таалагдсан ч зарж байгаа хүн таалагдахгүй бол авдаггүй байхгүй юу.

-Реалтор өөрийнхөө таалагдаж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

-Маш амархан. Ази хүмүүс хэзээ ч газар дээрээ 100 хувийн шийдвэр гаргахгүй, дотогшоо улс. Арван хүний нэг тийм шийд гаргавал тэр харин яарсан хүн нь байж болно.Тэгэхээр шийдвэрийг 80 хувь хүргэхийн тулд борлуулагч тэр хүний тархин дахь төсөөлөлд нь биеийн хэлэмжээрээ хоосон хаусыг тохижуулж өгнө. Зурагтнаас буйдан хүртэл 3 метр, 75 инчийн зурагт яг тохирно. Хэрэглэгч хэмжээ нь тодорхой болонгуут таашаадаг брэндээ бодно. Зочны өрөөнөөс гал тогоо хүртэл 4 метр энд бразиль чулуун тийм өнгөтэй тек хийвэл илүү тохирно. Энэ мэтээр бүх төсөөллийг биеийн хэлэмжээрээ бий болгоно. Хэрэглэгч сонсоод л яваад байна. Ингээд 14 минут өнгөрөхөд 15 дахь минутаас нөгөө хүмүүс чинь хоорондоо таны биеийн хэлэмжийг ухамсаргүйгээр дуурайна. Энэ нь тархины толь эс ажиллаж эхэллээ гэсэн үг. Үл хөдлөх ч, реалтор ч таалагджээ.

-Хамтдаа тохижуулаад эхэлнэ гэсэн үг үү?

-Тийм. Хайраа энд хоёулаа тийм брэндийн хивсийг дэвсвэл гоё юм байна гээд эхэлнэ. Тэдэнд арваад минут зарцуулсаны таны боди лангвижийг ухамсаргүйгээр дуурайж бие биедээ гаргаад эхэлвэл та тухайн хаусны талаар хамгийн боломжит саналыг тэр хүмүүсээс авна гэсэн үг. Дийлэнхдээ реалторууд хүнд зүгээр л сонголт өгөөд байдаг. Хэдэн метр квадрат, засалтай нь тэд, засалгүй бол тэд, нийтдээ 30 айлын хаус, бартерт газар, машин байж болно. Авах юмуу, яахын. Ингээд л болоо. Гэтэл тэр хүмүүс яагаад үл хөдлөхийг авах гээд байгааг буюу дарамтыг нь хүртэл оношилдог зарчим байна. Сэтгэл түгшилт, айдас хоёр хүнд дарамт болдог. Тэгэхээр энэ дарамтаа илааршуулах гээд зуслангийн хаус авах гээд байна шүү дээ.

-Дарамт гэдэг нь... ?

-Юу ч байж болно. Магадгүй нярай хүүхэдтэй, цэвэр агаарт сайн хаустай болох шаардлага үүсчхэж.  Тэр хүний энэ дарамтыг илаашруулах хаус энэ мөн гэдгийг яриагаараа нотолно. Борлуулагч нар нотлох цаг хугацаа, орон зайг олгохгүй шууд л “Унага урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай” гээд шүлэг уншаад араас нь yes or no гэдэг. Ийм тохиолдолд хүн бүр нөү л гэнэ.

-Нөгөө талд таны бэлдсэн хүмүүсийн дараагийн алхам юу хийж байх вэ?

-Хоорондоо хаусаа тохижуулсаны дараа нөгөө хүмүүстэйгээ хаана амьдардаг, юу хийдэг, хэдэн хүүхэдтэй гэх мэтээр яриа өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ үл хөдлөх хөрөнгө таны дарамтыг арилгах зүйл мөн гэдгийг яриагаараа нотолно. Тэр цагт нөгөө хүмүүс шийдвэрээ гаргаж 80 хувь болдог.

-20 хувийн шийдвэр хаана, яаж гарах вэ?  

-Энд нийгмийн сэтгэлзүйн онцлог гарч ирнэ. Яах вэ гэхээр ламаасаа асууна ш тээ. Лам тэнд бас борлуулалт хийнэ. Чиний буян хишгийн зүг байна, сайхан байр байна. Шинэ байранд өөр юу байхын, тэгээд ав л биз дээ. Ингээд 100 хувь болоод ирэхээр эргээд залгана. Танай төслийг хэрэгжүүлсэн захирал ямар жилтэй билээ. Тэгж хүртэл асуудаг байхгүй юу. Энэ нь бид нарын нийгмийн сэтгэлгээний онцлог, хэдэн зуун жилээр салшгүй явж ирсэн, дүрэм журам болчихсон зүйл.  

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн борлуулалт дээр тоглож байгаа агент реалторуудын хэдэн хувь нь ийм тактикаар тоглодог бол? Харамсалтай нь хэдэн хувь нь "Унага" шүлэг уншиж байгаа бол?

-Ер нь ингээд харж байхад үл хөдлөх хөрөнгө дээр ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь шүлгээ унших гээд байгаа. Хүнд юмыг зарахын тулд аваад үзэхээр тухайн хүнээ ойлгоод энэ аргачлалуудыг ашиглах ёстой. Яагаад гэвэл хүний тархи ижилхэн ажилладаг. Тэгэхээр олон улсын судалгааг харахад хүний тархи ч, худалдан авах товч ижилхэн ажилладаг. Миний яриад байгаа 10-20 хувь дээр л нийгмийн сэтгэлгээний онцлог нь орж ирдэг.  Ингээд харахаар эхлээд хэрэглэгч энийг авснаар ямар асуудлаа өөртөө шийдэж сэтгэл хангалуун байхыг олж харахгүй бол зүгээр л хоосон хаусыг л зарна гээд зогсож байна гэсэн үг.

- Та нарын хэдүүлээ ажилладаг вэ. Тухайн ажилтныг бэлдэж байна уу?

-Бид зөвлөх үйлчилгээ өгөөд явдаг. Борлуулалтын алба өөр зуучийн компагиудп сургалть зөвлөөгөө аваал бид менторын зарчмаар явдаг. Энэ чинь одоо нэг ингээд энэ эмийг уугаарай гээд орхиж болохгүй. Буцаагаад энэ долоо хоногт яаж ажиллав үр дүн хэр байв хэрэглэгч чинь юу гэж хэлсэн буцаагаад менторын үйл ажиллагаа руу шилжихгүй бол шинэ шинжлэх ухаан учраас хэрэгжүүлдэггүй уламжлалт арга барил руугаа шилжчихдэг. Тэгэхээр анхнаасаа үндсэн танилцуулга хичээлээ ороод таны төсөл юу ингээд хамтдаа судлаад даалгавар өгөөд хамтдаа харья гэж явдаг.

-Контент

-Томоохон хэмжээний борлуулалт хийж байгаа хүмүүс бид нартай хамтарч ажилладаг. Таван тэрбумын хаус 10 тэрбумын агуулах об зарж байгаа хүмүүс сургалтаар энэ нь ийм тэр нь тийм гээд  

Заачихаар ойлгодоггүй. Гэхдээ би өөрөө ийм том обьект дээр контент хийнэ гэдэг боломжгүй зүйл юм байна. Зүгээр нэг хоёр өрөө байр дээр бол реалтаргүй торгүй зарагддаг зүйл байхгүй юу. Тэр тохиолдолд тухайн агент өөрсдөө контентоо өөрсдөө бэлдээд явуулчихдаг. Илүү том борлуулалт хийж байгаа хүмүүс бидний тусламжийг авдаг гэсэн үг.

-Гайхамшигтай түүх ярьж өгөөч?

-Бэлхэд би таван хаус зарж дуусгасан. Яасан гэхээр жижигхэн газар дээр таван хаус барьчихсан. Газаргүй орчингүй ердөө л таван байшин. Тэрийгээ дэлхийн талыг эзэлсэн нийгмийн сэтгэлгээний онцлогтой монголчуудад зарна гээд боддоо. Дэлнхийн талыг эзэлсэн хүмүүс яадаг вэ гэхээр гүзээтэй залуучууд бууж ирснээ хүүхдүүд гүйж тоглох вэ гээд гараа алдлаад ярьдаг. Ямар ч газаргүй зуслангийн байшинг тийм хүмүүст зарна гээд үзэхээр тэр хүмүүст контентоосоо эхлээд хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ үүсч байгаа байхгүй юу. Тэгэхгүй зүгээр нэг гоё хаусны зураг тэр хавийг нь бүгдийг нь оруулаад тавьчихаар нөгөө хүмүүс өөр хүлээлттэй ирдэг. Хүүхдүүд гүйгээд тоглоод хойно нь өөрөө махаа шараад том газар төсөөлөөд ирсэн чинь ийм бхнйвал ундууцна. Тэгэхээр нь анхнаасаа контентоороо хүлээн зөвшөөрөлт үүсгэх байдлаар яг тухайн уулын аманд баригдсан таван хаусаа контентоороо зөвхөн гэрэлтүүлж онцолж бусад хэсгийг өөр өнгөөр хийсэн. Олон хаус байгаа. Тухайн хүний хүүхэн хараа тэр хаус төсөл рүү л хараад анхаарлыг татах гээд байна. Тэр тохиолдолд контент хийж байгаа хүн хүмүүсимйг харахаар аль нь гэдгийг олж харахгүй юу юм тэгэхээр зөвхөн энэ шүү гэчихээр ухамсаргүйгээр тэр таван ширхэг хаусыг хараад нөгөө хүүхэн хараа нь томроод ирнэ. Анхаарал нь төвлөрнө гэсэн үг. Тэгэхээр зөвхөн эхний харалтаар таны зарж байгаа тэр хаус хотхоныг л  харна. Анхаароыг нь ингээд барьчихаар бүх точный мэдээллээ өглөө. Тгээд яахнуу тухайн хүмүүсийн шийдвэр гаргалт  50 60 80 хувь ингээд 100 болоод зарагдана. Гэтэл ахиад асуудал үүсдэг. Яг энэ төсөл дээр бол бичиг баримт бүрэн бус байсан. Хэдэнтээ сануулж захиж хэлсэн боловч яг аравдугаар сард хүн авсан чинь  0,7 га газартай үл хөдлөхтэй энэ болгон дээр бичимг бартимтаа бэлдээрэй хэлсээр байтал шолын хаусыг бэлэн мөнгөөр хүн авахад бичиг баримтгүй учраас 50 хувь өгөөд орчхож байгаа юм. Тэгээд нотариат нь нэг хшн санал болгоод холбогдтол 7-10 хоногийн дотор гаргаад өгье 10 сая гэлээ. Төслийн эзэн өгчихлөө. Гэтэл 6 сар  байхгүй. Энэ хооронд бид хоёр дарамтад орж байгаа юм. Нөгөө хүнтэйгээ хөөцөлдөнө ар талаас нөгөө худалдан авагч ус гоожлоо ингэлээ тэглээ гээд бас дарамт. Бүтэн зургаан сар ингэж явсны эцэст дөрөвдүгээр сарын 22-ны өдөр залгаад бичиг баримтаа аваарай гэлээ. Бараг уйлаад хоносон. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ шэхээр зүгээр бичиг баримт аваачиж өгөөд үлдсэн төлбөрөө авья гэвэл өнгөрсөн хугацаанд болсорн жижиг сажиг асуудал ярина. Тэгэхээр нь нейромаркетинг ашигласан. Энэ бол тархи судлалын шинэлэх ухаан учраас МӨнгөнзавьяа аваад ахдаа аз жаргал хүсье гэж бичүүлээд ааруул хийгээд хаалга нээлээ ерөөл хэлээд бичиг баримтаа гардуулж байгаа юм. Тэгэхээр чинь тэр хүн хүндэтгэл үзүүлэхээр хүлэжж авлаа бичиг баримтаа хараад баярлалаа цай уугаад сууж байхдаа та сайхан өвөлжив үү гэлээ. Сайхан өвөлжлөө сайхан байшин байна энэ яаж байна гэхээр тухайн хүний нийгмрйн сэтгэлгээний онцлогт нь тохируулж тэр аргачлалыг хийсэн. Өнгөрсөн хугацааны жижиг сажиг асуудлыг бүгдийг арилгасан. Бүгдийг тэр хүн мартсан. Тэгээд төлбөрөө хийсэн. Зүгээр очихолд магадгүй хэдэн хувь хасах магадлалтай.

-Тэрнээс хойш

-Ихэнхдээ улаан гэрэл нь ассан төслүүд холбогддог. Бид нар энэ уулын аман дээр барьсан чиэнь борлуулалтгүй болчихлоо яанаа гэнэ. Энэ хамгийн буруу. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч хүмүүс ерөөсөө л цаасан дээр байхаас эхлээд мэргэжлийн экспертүүдтэй хамтрах нь зөв. Тэгж байж энэ төсөл амжилттай болно. Барилгын хүмүүс барилаа одоо зарья гэдэг. Анхнаасаа хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн концепц тэнд тусгагдаагүй болохоор хэрэглэгч авахгүй. Үл хөдлөхийн зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүстэй ойрхон байж тэр концефцийг тусгана гэдэг хэрэглэгчиддээ хэн ойрхон байна хэрэглэгч хурдан шийдвэр гаргана гэсэн үг. Өөрийнхөө өнцгөөс хараад л гоё хаус барина гээд барьчихдаг хэрэглэгч талаас харахаар тэр нь таалагдахгүй.

-Таны ажилласан үл хөдлөх худалдаан дээр хамгийн түрүүн юу гэж асуудаг бол?

-Сайн контент хийсэн бол сайн санал нь ирдэг. Хаана юм гэж асуухгүй. Нөхцөлүүдээ ярина. Шийдвэр гаргалаа 60 болно, очоод 80 , ламаасаа асуугаад 100 болно.

-Энгийн амьлдрал дээр?

-Амьдралын бүхий л салбартаа уялдах боломжтой. Хүний тархи өдөр болгон ажиллаж өдөр бүр бид их бага итгүүлэх хэлэлцээрт орж л байдаг.

-Судалгааны арга нь юу байхав?

-Судалгааны арга нь АНУ-ын хамтарч ажилладаг. Тэр номноос мэдээлэл авч болно. Эхний 2 бүлэг тархи, бодит кнйс бид алдаж оноод нутагшуулаад явж байна. Бид тархины хувьд адилхан ажилладаг ч нийгмийн сэтгэлгээний онцлог гээд мөнгөн аяга шиг жишээ ороод ирэхээр арай өөр болдог ард түмэн байхгүй юу. Нэг ёсондоо яг ингээд япон хүмүүстэй ажиллаад нэрийн хуудасны соёл гэдэг бол япон хүний хувьд биеийнх нь тал гэж үздэг. Нэрийн хуудасны соёл өндөр хөгжсөн оронд итухайн япон хүмүүстэй ажиллаж байгаад би дараа нь өөр дотоодын үл хөдлөхийн хөрөнгө оруулагч эмэгтэйтэй уулзаад сууж байсан. Миний нэрийн хуудсаа өгөөд 30 минуьын дараа би салтаандаа хийчихсэн сууж байса.н Энэ бол бүтэлгүйтэл. 50 60 саяын уул уурхаайн хэлбэл хийж байгаа бол асар том азгүйтэл ирэх магадлал өндөр. Энэ бол япон хүмүүсийн нийгмийн сэтгэлгээний онцлог байхгүй юу.

-Манайд аль салбарт түлхүү ашиглаж байна вэ?

-Манай холбооны хувьд бол бусад судлаачдын хувьд уул уурхайн салбарт консалтимнг өгч байна. Бид нар бол үл хөдлөх хөрөнгө дээр илүү нутагшуулж байна. Борлуулах гэж байгаа бол судалгаагаа ингэж хийгээрэй. Судалгаа маш чухал хэрэглэгчдийн зан төлвийн судалгаа бол маш чухал. Энэ мэт олон хүчин зүйл явагдаж байдаг. Энэ болгоныг амжилттай болгосноор тухайн төсөл амжилттай хэрэгжинэ. Ингэснээр дараа дараагийн төсөл амжилттай болно. Хаус орон сууцны төслөө яаж эхлэх үү.м

-Сонгол хүний онцлог?

-Нейромаркетингийн шинжлэх ухааныг технологитой хослуулж гаргадаг. Тархи судалгааны судлалаас харахад технологиудыг ашиглаж судалгаа гаргана. Тухайн контент тэр хүнд таалагдаж байна уу үгүй юу гэдгийг хүний биологи талаас үзүүллээ гэхэд хүүхэн харааг хэмждэг шил зүүлгээд иийшээ харж байгаа учраас анхаарал нь хэдэн хувьтай байна пульс нь иэд байна тархинаас нь тийм төрлийн долгион ялгарч байна гэдгийг бид нар төхөөрөмжийн тусламжтайгаар мэддэг.  Яг зорилтот хэрэглэгчийн хувьд. Жишээ нь америкт үл хөдлөхийн борлуулалт дээр жигнэмсэг ашигласан кэйс байдаг. Тэр нь яах вэ гэхээр тухайн хаусаэд шарах шүүгээнд нь жигнэмэг жигнээд орхичихдог. Тэгэхээр гэр бүл таван жигнэмэг үнэртэнэ. Дараа нь сонголт хийх гээд харьцуулахад эигнэмэг үнэртсэн байышмин дундаас нь таны гэр шүү гэртээ ирээч гэдэг үнэр нийгмийн сэтгэлгээний онцлог. Америкт жигнэмэг гэдэг бол гэр гэдэг үнэр:. Монголчуудынхувьд ямар үнэр гэрийг мэдрүүлэх вэ гээд  1000 гаруй хүнд сургалт ороод асуухаар  70 хувь нь нэг үнэр дээр буусан. Тэр нь юу вэ гэхээр амрлатын өдрийн борцтой банштай цайны үнэр. Энэ нь өөрөө монголчуудын хувьд гэр гэдэг үнэр. Тэгэнгүүт бид нар энийг борлуулалт дээрээ ашиглаж болно гэсэн үг. Тухайн тбёлийн хаалга татангуут үнэртээд мөнгөн аягандаа хийж өгөөчд төслөө танилцуулна. Мэдээллийг аваад худалдан авалт хийхгүй байж болох ч найздаа танилдаа санал болгоно. Тэгэхгүй нийтлэгээр барилгын борлуулалтын алба хаана алдаад байна вэ гэхээр орж ирэнгүүт нэг ийм аймаар их үнэртэй ус үнэртүүлсэн хүүхэн сууж байна. Би тэр үнэртэй усанд дургүй байж болох байхгүй юу. ЫБи тэндээс хаус авах гээд байдаг. Тэр үнэртэй ус намайг тавгүйрхүүлж байна. Тэрийг үнэртэн барин тэр мэдээллийг авах шаардлага байхгүй, гараад л явна. Энэ жижиг зүйл шийдвэр гаргалтад нөлөөлөөд байна гэдгийг хэн ч ойлгохгүй байна.

-Монгол хүний тархийг уншихад ямар ямар момент дээр шийдвэрийг илүү хрудан гаргаж байна вж?

-Анхнаасаа төсөөлөлд сайн суулгаад өгчихвөл анхнаасаа аль хэдийн нүүгээд оччихсон байна. Жишээ нь хэмжээг нь тавиад өгчих юмбол алть хэдийн оччихсон байна. ГАл тогооны хэсэг  энэ мэтчилэн өөрөө жиижг зүйл шиг шийдвэр гаргалтад нөлөөлж байдаг. 3 60 зураг. Нэмхэ нь хшүн орж ирлээ үнэр байж болно. Таван тэрбумаас дээш үнэтэй хаус хийх гэж байгаа хшүн заавал өөрийн гэсэн вкус дотоод заслыг шингээж байж сэтгэл дүүрэн амьдарна. Таван тэрбумын засалтай хүн ороод амьдардаггүй байхгзй юу. Шатны хэсэг таалагдахгүй байна өөрчилнө гэнэ. Тэгэхээр нь хоосон хаус дээр дотоод интерьер засал шийдлийг төхөөрөмжөөр хараанд суурилуулаад өгнө. Үзлээ чихэвч зүүлгэнэ гадаа нь хүүхдийн тоглрох дуу ач зээгээ төсөөлөн виараар танилцлаа. Төсөөллөө авчихлаа. Хэдэн төгрөгт бартер байж ыбролох вэ гээд асууж байвал борлуулалтын зөв зарчим байхгүй юу.

-технолги пульс

-Зүүж өгнө. Тухайн төхөөрөмж заавал гэж ухамсаргүйгээр ямар процесс өрнөж байгааг мэднэ.Маркетаруудын хувьд фэйсбүүкин гүүгл аналитик дээр донтсон байдаг. Тухайн бид нарын хийгээд байгаа контентийг тэр хүн үзэх эс үзэхээс үл хамаарч ресулд бүүстийн үр дүнгээр хэмжиж байсан. Гэтэл 2016 онд фэйсбүүк үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Бид нар клик дарахаар маш их хэмжээний үзэлт аваад байна гээд борлуулт байхгүй. иНгэнгүүть бид нар хэнд итгэх вэ гээд явсан чинэь хариулт нь нейромаркетинг байсан. Энэ яагаад гэвэл шинжлэх ухаан. Шинжлэх ухаантай хэн ч маргахгүй. Нотлогдсон зүйл учраас үүнийг технологитой хослуул гэж ирсэн. Энэ нь сүүлийн үед шу судалгаатай учраас хүлээн зөвшөөрөгдсөн. Тэр цагаас хойш фэйсбүүкть зардлаа татаад нейромаркетинт зарцуулж эхэлсэн.:

-Ажил гэр бүл

-яг салгаж бол судлаагүй. Бидүл хөдлөхтэй холбож судалсан. Оффисын зан үйлийг өөрчилсөн. Хүн оыыци хотел зарчсууд ажиглагдаж байна. Шийдвэр гаргалтад нийгмийн сэтгэлгээний онцлог л ороод ирдэг. Салшгүй холбоотой. Мөнгөн аяга борутой цай хэдэн жилийн өв соёл уламжлал. Америк монгол хоёр эр хүнд морины зураг харуулахад америк хүн бол морь гэдэг амьтан л гэж харна. Харин монгол хүн молор эрдэнэ, хийморь сүлд гэж хардаг. Үүнийг борлуулалт дээр ашиглана. Найман тэрбумын обьект сонирхож байгаа хүнийг судлаад үзэхээр морь уядпаг хүн байдаг. Өөрөө амьдрал дээр бол морь уяхгүй түрүүлээд ирэхээр нь амыг нь бариад амьсгаадаад аав нь ээж нь тийм угшилтай гэж ярьдаг соринд дуртай мөнгөтэй хүн. Тэр хүнийг ирэхээр борлуулагч морины зурагтай футболка өмсөөд очно. Обьектоо танилцууллаа ухамсаргүйгээр тэр хүн морины зураг руу харна. Сонирхол нь тийм юм чинь. Ажил хэргийн шугам үүсчихсэн тэр үед  ахын дүү морть сонирхдог уу гээд өөр лайн үүсээд эхэлнэ. Илүү гарт нь ямар хөзөр байгааг нийгмийн сэтгэлгээний онцлогт тулгуурлаж гаргаж ирдэг. Тэгэхгүй бол ажил ахэргийн шугамаар бол хэлэхгүй ш тээ. Морины тусламжтиайгаар гаргаж ирсэн ах нь таьыг нь бэлэн өгье гуравь нь нэг үйлдвэрийн обьект сонирхох уу гэх мэт.

-Ашиглаад л байвал ямар үр дүн гарах вэ?

-Зөв шийдвэр гаргадаг болно. Анзаарахаар бид амьдралдаа ухамсаргүйгээр зндсэн тархи ухамсаргүй шийдвэр гаргалтын 95 хувийг эзлээд байна. Ерөөсөө 14-16 цагийн хооронд хамгийн буруу шийдвэр гаргадаг. Хүн тархины амардаг үе байхгүй юу. Чухал шийдвэрийг өглөө гаргах нь зүгээр. Бид фээсбүүкт итгэж шийдвэр гаргаад бахйна. Өнцау хандаад. Аэамьдралд хэрэгжүүлснээр зөв шийдвэр гаргана. Уламжлалт маркетинг дээр энэ усыг аваархй гээд уугаад үзүүлэх хэнд хэрэгтэйм бэ

-Та нар яахын?

-Анхнаасаа хэрэглэгч нь хэн байхыг судлаад эхэлнэ. Зарчим ргуу ороод дарамтыг оношилно. Хэрэглэгчийн дарамт юу вэ гэдгийг оношилж контент бүтээгээд энэ нь таны дарамтыш илааршуулна гэдлгийг ойлгуулна. Зөөлөн ус хэнд хэрэгтэй вэ гэдгээр хийнэ. Хүчиллгэ байдал их байвал удам тусам яах уу тэгэхээр өдөр тутамдаа зөөлөн ус хэрэглэвэл эрүүл байна.Таван тэрбумын хаусын рекламд 30 настай жүжигчин тоглуулж байна. Суучихсан хоолойгоо шахаад миний гэр бүлийн аз жаргал миний сонголт .. Тэр хаусыг хэн авахын гээд судлаад үзэхээр тэр авах гэж байгаа хүн 30 настай залуугийн үгэнд итгэхгзй байхгүй юу. Алдаа нь эндээ байгаа юм, товчхоноор.

“Танайхаарх бол хэн байх вэ?

-Тухайн төсөл дээр судалгаагаар гаргаж ирнэ. Магадгүй нөгөө оригоосм гэдэг шиг зөндөө мэдээлэл гарч ирнэ. 

-Хүни болгонд толго дараалан мэдэхгзй

-Бид нар шинжлэх ухаанч бай маар байна. Шинжлэх ухаан дээр гаргасан нотолгоо судалгаа гэдэг бол аливаа улс орны бүх шатны гишгүүр нь байхгүй юу. Гарц гаргалгаа нь. Ямар ч шинжлэх ухаан байхгүй тухайн зүлийг гаргаад явахаар зөрчил л үүснэ. Нэг дарга гарч ирээд шийдвэр танилцууулдаг шинжлэх ухаан байдаггүй. Эстон улсад очоод  олж харахгүй. Бид нарын халааснаас гардаг. Хүний шийдвэр гаргалт яаж явдаг юм, хүний тархи яаж ажилладаг, ямар бүтэцтэйг тэндээс харж болно.

Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

galzuu hvnii odriin temdeglel bna daa

Холбоотой мэдээ

Back to top button