"Койны" гэгдэх хэргүүдийг О.Мөнхжингөөр далдалж намжаах уу
"Их Бит" ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг О.Мөнхжинг өчигдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан "Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" үндэслэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн юм.
Түүнд хоёрдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өчигдөр өөрчилж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.
Крипто салбарт гарсан 64 койн, токеныг ЦЕГ-аас бүгдийг нь шалгаж байгаа гэх боловч одоогоор тэднийг хэрхсэн нь тодорхойгүй байна. Харин IHC койныг олон нийтийн анхааралд төвлөрүүлж, бусад койны мэдээллийг далдлах эрсдэлтэй гэх таамаглал буй.
Манай улсад гарсан 64 койн, токеноос найм хүрэхгүй нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа. Үүний нэг нь дээрх койн юм. Хууль зөрчсөн үйлдэл хийсэн бол шийтгэлээ хүртэх нь зүй ёсных хэдий ч бусдынх нь талаар дурдахгүй байгаа нь ихээр анхаарал татахуйц.
Тухайлбал, "Ард", "Дижитал эксчэнж Монголиа"-гийн гаргасан койнууд Ч.Ганхуягийн эзэмшлийнх байх жишээтэй. Өөр нэгэн их хэмжээний мөнгө татан төвлөрүүлсэн "Элф Эдүкейшн"-ий гаргасан койныг ч дурдах боломжтой юм.
Энэ мэтээр олны танил эрхмүүдийн гаргасан койн байх хэдий ч ганцхан хүн дээр фокуслаж, нийгмийн харах өнцгийг тийш нь чиглүүлж буй нь хачирхалтай. Бусад койны хэргүүдээс хараагаа салгахгүй ажиж, шалгалтын явц нь хэрхсэнийг мартахгүйгээр эргэн сануулсаар байх хэрэгтэй. Үгүй бол дээрх олон койнуудын асуудлыг О.Мөнхжингийн араар замхруулах вий.
А.ДАВАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сагсуу пизда, шоронд хат
Олон хүний нулимсаар яаж жаргах вэ дээ