Нийгмийн

Лу.Гантөмөрийн Ардчилсан нам Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардлаа

Лу.Гантөмөрийн ардчилсан нам Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд,

"Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндэс болгон ажилладаг улс төрийн хүчний хувьд Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлсэн аливаа дуу хоолойг үргэлж дэмжиж ажилладаг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Эрх чөлөөг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг.

Гэтэл 2016 оноос хойш тасралтгүй төр барьж байгаа Монгол ардын нам, эрх баригчид үзэл бодлоо илэрхийлсэн бүх төрлийн дуу хоолойг хааж боож, иргэдийг шорон, гяндангаар айлган сүрдүүлж, хорьж цагдах замаар залхаан цээрлүүлж байгаа үйлдлүүд хэрээс хэтэрлээ. Эрх баригчдын “буулганд” үзэл бодлоо илэрхийлсэн олон иргэд хавчигдаж байгаагийн тод төлөөлөл нь Ардчилсан намын гишүүн, иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ юм. Түүний хувьд эх орныхоо төлөө санаа зовнин, нийгэмд үүсээд байгаа эрх зүйт ёсноос гажсан эрх баригчдын бусармаг үйл ажиллагааг олон нийтийн сүлжээнд илэрхийлснийхээ төлөө өнөөдөр шоронд хоригдож байна.

Эрх баригчдын энэхүү үйл ажиллагаа нь Ардчилсан Монгол Улсад хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчих боломжгүй үйлдэл тул Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллахыг шаардаж байна.Монгол Улс болон дэлхийн олон улс орны нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан. Манай улсын хувьд Олон улсын конвенцоор заасан үүргээ биелүүлж чадахгүй бол дэлхийд нэр хүндээ алдах өндөр эрсдэлтэй байгааг эрх баригчдад сануулж байна" гэжээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгайч нүүрлэсэн засагт ХУУЛИЙНХАН ХААН болдог

АН-н партизан
АН-н партизан

Гантөмөр өө! Энэ эргүү тэнэг амандаа орсноо ярьж ангаисан мөнгөө шантаажилж авдаг малыг АН-н нэр барьж мэдэгдэл гаргахаас өөр ажил наад толгоид чинь алга уу? Эртхэн шиг Баярцогтод буугаад өг цаадхи чинь чамаас ариа тохои илүү сэигэнэ бас хиинэ . Иш чааваас иим намын даргатаи гэхээс ичиж үхэх нь…

Зочин
Зочин

Гантөмөр арай дээр юм хийж чадахгүй ээ боловсролын салбарт нуралтанд л тусласан байх

Шинэ эрин
Шинэ эрин

Ануус хулгайчууд битгий балайр. Та нар шүүх үү

Холбоотой мэдээ

Back to top button