Ж.Ганбаатар: Газрын тосны үйлдвэрийн харьяаллыг "Эрдэнэс Монгол" ХХК руу шилжүүллээ

Өнөөдөр /2023.03.01/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай яам өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гурван асуудал шийдвэрлүүллээ.
Нэгдүгээрт, 193 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа. Уг тогтоолд өөрчлөлт оруулж байгаа гол шалтгаан нь эрчим хүчний нүүрс.
Тодруулбал, нүүрсийг гурван стандартаар гаргадаг. Үүнээс шалтгаалан нэлээн өндөр үнээр АМНАТ тооцдог байсан бол одоо 30 болгон нэмэгдүүлж байна. Үр дүнд нь эрчим хүчний нүүрс экспортлох юм. Одоо экспортолж байгаа нүүрсний 90 гаруй хувийг коксжих нүүр эзэлдэг. Тиймээс эрчим хүчний нүүрсээ яах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгараад байлаа. Тиймээс 193 дугаар тогтоолоор нүүрсийг угаах, боловсруулах нөхцөлийг сайжруулж өгч байгаа юм. Эрчим хүчний нүүрсийг 30, 40 ам.доллароор экспортлосон тохиолдолд АМНАТ авдаг байх зэрэг ялгааг гаргаж өгч байна.
Хоёрдугаарт, газрын тосны үйлдвэр УУХҮ-ийн яаманд харъяалагдаж байсныг "Эрдэнэс Монгол" компани руу шилжүүлж байна. Эл үйлдвэрийн бодлогын асуудал шийдэгдсэн, одоо аж ахуйн асуудлууд үлдсэн. Үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг "Эрдэнэс Монгол" компанид оноогдож байна.
Гуравдугаарт, Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулах ажлыг хэлэлцлээ. Энэ хороог байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгоход орших юм. Зэс хайлуулах, ган үйлдвэрлэх зэрэг ач холбогдолтой. Энэ хороог УУХҮ-ийн яам хариуцна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үйлдвэржилт явж байж л улс оро хөгжинө түүнээс жижиг наймаагаар хөгжлөө юү
Энэ хялар данхар 2 өнөөдөр нойрноосоо сэрж гэнэ