Нийгмийн

ГХЯ: Сураггүй болсон иргэний ар гэрийг Чех руу явуулна

Өнгөрсөн хоёрдугаар сарын 04-нд БНЧУ-ын Пардубицки мужид “Фоксконн” үйлдвэрт ажилладаг Монгол улсын иргэн, 54 настай Д.Гантөгс сураггүй болсон. Түүнийг хамгийн сүүлд 4-ний шөнийн 02.00 цагийн орчимд тус мужийн Полабина орчимд хүмүүс харсан гэдэг.

Тэрбээр өнөөдрийг хүртэл олдохгүй байна.  Пардубицки мужийн цагдаагийн газраас “Дагвын Гантөгс нь 170 см өндөр, богино хар үстэй, бор нүдтэй. Хамгийн сүүлд хар хүрэм, цагаан оройтой малгайтай явсан” гэх мэдээлэл бүхий зарыг олон нийтэд түгээсэн. 

Бид энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Манай ЭСЯ тус хотын цагдаагийн газартай хамтран ажиллаж, тухайн иргэнийг эрэн хайж байна. ГХЯ-ны тухайд Д.Гантөгсийн гэр бүлийнхэнтэй холбоотой ажиллаж, тэднийг Чех улс руу явуулахаар ажиллаж байна” гэлээ.

Д.Гантөгс сураггүй болоод 25 хонож байна. 

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button