Нийгэм мэдээ

Зорчигч тээврийн автобус приус-20 машинтай мөргөлджээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын “35 дугаар зөрлөг” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж, машины бүхээгт нэг хүн хавчуулагдсан осол гарчээ.

Улаанбаатар-Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан “Киа гранбирд” хот хоорондын зорчигч тээврийн автобус, Дорноговь Сайншанд-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын  “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /27 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. 

Автобусанд зорчиж явсан 14 хүний биеийн байдал хэвийн байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ШУЛУУН ЗАМД МӨРГӨЛДӨӨД БАЙДАГ НЬ СОНИН БАЙНА ТЭР ХОЁР ЖОЛООЧ НАР ТАСАРЦАН БАЙСАН БУС УУ?

Холбоотой мэдээ

Back to top button