Top StoriesНийгмийн

Ядарсан иргэдийг "шулдаг" задарсан ломбардуудыг журамлана

Иргэн Х бөгжөө 400 мянган төгрөгөөр үнэлүүлж ломбарданд тавьжээ. Тус газар алт, монетан эдлэлийг 10 хоногийн хугацаатай авдаг байна. Иргэнд 10 хоногийн дараа хугацаа дуусч, сунгуулахгүй бол зарагдах горимд шилжсэн зурвас ирсэн тул хүү болох 28 мянган төгрөгийг дансаар шилжүүлжээ.

Үүнээс хойш долоо хоногийн дараа барьцаалсан бөгжөө авахаар очиход дахин 28 мянган төгрөг авч, эд зүйлийг өгсөн байна. Товчхондоо иргэн Х тус ломбардаас 400 мянган төгрөг зээлж 17 хоног хэрэглэхдээ хүүд нь 56 мянган төгрөг төлсөн байна. Мөн эд зүйлээ авахаар очиход тавьсан ломбард нь хаалттай, утас нь холбогдохгүй байсан тул зэргэлдээ хаалганы ломбардаас асуухаар оржээ. Тэгэхэд тус хоёр ломбард дундаа хаалгатай байсан бөгөөд эндээс авч болно хэмээн үйлчилгээ үзүүлжээ. Мөн данс нь ч нэг хүнийх байж. Тэгэхээр тус газар хоёр өөр нэр, хоёр хаалгаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг нь тодорхой байгаа юм.

-Цэцэглэсэн ломбардыг сүлжээг цэгцлэх цаг болсон-

Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь монголчуудын амьдралын нэгэн чухал хэрэглээ. Гэвч энэ үйлчилгээ өдий олон жил өнгөрсөн ч хуулийн нарийн зохицуулалтгүй байгаа нь нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг бий болгосоор буй.  Уг нь Шударга өрсөлдөөн, нь хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, олон зөрчил илрүүлсэн. Үүний дараагаар зээлийн хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэн тооцож хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс гадна стандартын шаардлага хангаагүй ломбардуудад торгууль ногдуулсан. Мөн дээрх журмыг зөрчиж буй ломбардуудыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар мэдэгдэж болох тухай зарыг нийтэлдэг. Иргэн Х-гийн үйлчлүүлсэн ломбард дээрх журмыг мөрдөж ажилласан бол 12 мянган төгрөгийн л хүү авах учиртай.

Гэвч бодит байдал дээр яарсан, ядарсан иргэд өөртөө аль ойр байгаа газар өнгөтэй, өөдтэй бүхнээ барьцаалж, тулгасан хүүг л төлж байна. “Сайн”, “Начин заан” зэрэг ломбард хүү болон хугацааны хувьд иргэдэд арай таатай нөхцөлтэй үйлчилгээ үзүүлдэг ч иргэд сонголтыг өөртөө аль ойрхон байгаа газраас хийсээр ирсэн. Ялангуяа их хөлийн газар,  зам дагуу олноор эгнэн орших ломбардууд иргэн Х-гийн нэгэн адил үйлчилгээ үзүүлж буй.

Манай улсад 1000 гаруй ломбард ажиллаж байгаагийн 890 нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ дундаас нэг эзэнтэй 30-40 салбартай ломбардын сүлжээ ч цөөнгүй байдаг гэдэг. Тэд жилдээ 35 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг гэх тоо бий. Мөн тусгай зөвшөөрөлгүй 4000 гаруй хуулийн этгээд 90 мянган барьцааны гэрээ байгуулсан, 60 хувь нь татвар төлдөггүй гэх сэртхийм тоог мэргэжлийн байгууллагууд үе үе зарладаг.

Ломбардууд зээлийн хүүг дураараа нэмэх, алданги, торгууль өндөр тооцох, цөөн хоногоор өндөр хүүтэй мөнгө хүүлэх, эд зүйлийг багаар үнэлэх, барьцааг зарж борлуулсан бол зөрүү мөнгийг буцааж өгдөггүй зэрэг олон зөрчил гаргаж, тэр хэрээр иргэд хохирдог.

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, дагаж мөрдөхөөр хуульчилсан. Товчхондоо ломбардны үйл ажиллагааг зохицуулах хууль хэрэгжиж эхэлсэн гэсэн үг юм. Хуульд ломбардын үйл ажиллагаа эрхлэгчийг барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга ашиг олох зорилготой мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч хэмээн тодорхойлжээ.

Уг хууль нь далд эдийн засгийг ил болгох, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой ажээ. Эл хуулийн төсөл долоон бүлэг, 30 зүйлтэй юм. Хуулийн зүйл заалтаас онцлох хэсгүүдийг нь түүвэрлэн хүргэе.

-Хугацаа дууссанаас хойш 14 хоног хүлээж, худалдан борлуулсан бол зөрүүг буцааж олгоно-

3.2 Энэхүү хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд ҮЙЛЧЛЭХГҮЙ

5.1.5 Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд татварын нэгдсэн системд холбогдсон КАССЫН МАШИН, ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ байх

13.4 Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрээ зээлийн гэрээ байгуулсан үйлчлүүлэгч бүрд мэдэгдэж, төлбөр тооцоог дуусгах үүрэгтэй

15.2 Зээлийн гэрээг бичгээр байгуулах

15.3 Зээлийн гэрээ байгуулахдаа 15.2-д заасан нөхцөл бүрийг зээлдэгчдээ тайлбарлаж өгнө

15.4 Барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулах тохиолдолд талууд бичгээр гэрээ байгуулж, зээлийн гэрээнд хавсаргана

15.5 Барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахдаа 15.4-т заасан нөхцөл бүрийг үйлчлүүлэгчдээ тайлбарлаж өгөх

15.6 Зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээ болон бусад шаардлагатай баримт бичгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсанаас хойш гурван жилийн хугацаанд хадгална

15.7 Бүртгэлийн дэвтэр болон цахим бүртгэлд зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээг барьцаа хөрөнгийн гэрэл зургийн хамт бүртгэнэ

15.10 Дээрх гэрээнүүдийг байгуулахад шимтгэл, хураамж, эсвэл нэмэлт төлбөр авахыг хориглоно

16.2 Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сантай байх бөгөөд мэдээллийн санг ажилуулахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална

16.5 Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа 14 хоног байна

16.7 Зээлдэгч дээрх заалтад заасан хугацаанд барьцааны шаардлага хангаагүй бол зээл олгосон этгээд нь барьцааны зүйлийг худалдан борлуулж, орлогоос нь барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг зээлдэгчид олгоно

16.6 Зээлдэгч барьцаа хөрөнгийг нь худалдахын өмнө үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд зардлыг нь өөрөө хариуцна

17 Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулах бөгөөд зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтооно

18.4 Зээлдэгч зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн төлсөн бол зөрүүг нь эргүүлж олгоно

18.5 Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх

18.7 Зээл олгогч этгээд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно

19.1.3 Зээл олгогч этгээд шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг хориглоно

19.1.12.18 Насанд хүрээгүй болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхийг хориглоно

22.2 Зээлдэгч болон зээлдүүлэгч тал харилцан тохиролцсоны үндсэн дээр барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн даатгалд даатгуулж болно

23.7 болон 23.8 Зээлдүүлэгч этгээд нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг жилд хоёр удаа гаргана

26.1 Зээлдэгч болон зээлдүүлэгч талууд маргаан гарсан тохиолдолд шүүхэд хандаж болно

28 Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ

29.1 Талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан гэрээнд эл хууль хамаарахгүй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
3 сар 4, 2023 13:57

Novshiin lombarduudiig juramlax cag n bolsoon!Xuuliin dor buxiilguj Tatvaraar n daramtal.

Зочин
Зочин
3 сар 5, 2023 15:45

Новшийн хув�##�знуудыг хувхайрт�##� нь татвараар дарамт�##�

Зочин
Зочин
3 сар 5, 2023 17:14

Ломбардууд иргэдийн үнэт эдлэл,�##�т,монетийг хэтэрхий үнэгүйдүүлж авдаг.

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 5, 2023 21:08

Ломбардууд �##�данга тооцож буй нэрийдлээр ёстой эргээд босохооргүй ядарсан иргэдийг тамлаж байгаад а�##�данга 0,2% гэсэн хэдийч 2% ийн �##�данга тооцоод аймаар их мөнгөний �##�дангатай болгож бодоод хүний үнэт эдлэлийг хураагаад авчихдаг б�##�иар нөхдүүд..0,2%-2% ийн ялгааг ядарсан иргэддээ сайн ойлгуулаад өгвөл дээрэмдүүлэх нь арай бага байхдаа.Ядарсан иргэдийг шулаад сурчихсан ломбардуудыг махыт�##� нь торго журласан дээр байхаа .Орон сууцнд байрласан ломбардууд бүүр ч муухай луйварчингууд

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 5, 2023 21:14

Сайн ломбардад сэтгэл ханг�##�уун байдаг шүү их сайхан �##�данга тооцсон чёстой 0,2%гэдэг нь байх маш бага 500 төгрөг ч хүрэхгүй байдагт хичнээн их баярладаг гээч.

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 5, 2023 21:18

"Цэн баавар" гэдэг ломбард ёстой иргэдийг шулж өгдөг муухай ломбард байдаг иргэдийн үнэт зүйлийг ёстой хураана гэж үзүүлнэ бүүр сурчихсан �##�данга гэж хуцаад ядарсан иргэдийн үнэт зүйлийг хуураадаг

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
3 сар 6, 2023 09:55

ломбардаар ард иргэдийг шулж хөрөнгөжсөн газрууд олон биш юм аа гэхэд нэлээд байгаа шүү ЖНЬ: сайн ломбард,начин заан ломбард гээд эдгээрийн сайн ш�##�гах хэрэгтэй шүү одоо цэгцлэх цаг нь �##�ь дээр болчихсон байгаа шүү

Мими
Мими
3 сар 7, 2023 13:46

Ухаан орох үед л анх Начин заанд ээж бүх юм аа тавьдаг байж байгаад сүүлдээ олон мөнгөн аяга ээмэг бөгж зурагт хивс гээд бүгдийг �##�даж байсан. Дараа нь хүүхдүүд нь том болоод авч өгсөн ээмэг бөгж гинж гээд бүгдийг нь 30 жил болсон ч тавьсан хэвээрээ л байна. Зүүж бараг чадахгүй боловч шун�##�таад л сүүжин ээмэг яриастай бараг 5,6 янзын ээмэгтэй ч ламбарданд сар болгон з�##�гаад өмнөөс нь сунгуулж өгнө дургүй хүрмээр. Сунгаж өгөхгүй бол өөр юм тавиад сунгуулдаг

Холбоотой мэдээ

Back to top button