Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: 14 настай хүү цэнэглэж байгаа утсаар тоглоод амиа алджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух хаягтай, 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Харамсалтай зүйл болжээ. Төмөр ор, газардуулга, автомат салгуур, гүйдлийн тооцоог шалгахгүй бол дахин аюул тарина.

Холбоотой мэдээ

Back to top button