Нийгмийн
Өнөөдөр цагаан морь өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 21
ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН
ДОЛООН УЛААН ЦАГААН МОРЬ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 07.10-18.53
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Төмөр
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.