Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Ши Жиньпиний Москва дахь айлчлал: Хүчирхэг гүрнүүдийн хамтрал

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр ОХУ-ын Москва хотод айлчилж, В.Путинтай уулзах билээ. Орос-Украины мөргөлдөөн эхлээд 13 сар өнгөрч буй энэ үед Хятадын талаас үзүүлж буй хамгийн том дэмжлэг болж байгаа юм.

Уг айлчлал хоёр өдрийн турш үргэлжилнэ. Ши-гийн хувьд гурав дахь удаагаа тус улсын даргаар сонгогдсоноос, мөн Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсад хийж буй анхны айлчлал билээ. Айлчлал болох хугацаа тодорхой болсон нь барууны орнуудыг ихэд түгшээж буй.

Учир нь Укриан улс хямралтай байгаагийн дээр хүчирхэг хоёр гүрэн нэгнээ дэмжиж, мөргөлдөөнийг зохицуулахад идэвхтэйгээр хамтрахаар болж байгаа юм. Товчхондоо ОХУ энэ хавар томоохон довтолгоонд бэлдэж буй гэх бөгөөд тэднийг Хятадын талаас дэмжиж байгаа нь барууны орнууд хийгээд Украины хувьд хүндхэн асуудалтай нүүр тулахад хүргэнэ.

В.Путин өмнө нь БНХАУ-д очихдоо хязгааргүй хугацааны түншлэлүүд болсноо зарлаж байв. Гэсэн хэдий ч БНХАУ-ын хувьд Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш ОХУ-д төдийлөн бодитой түншлэл байгаагүй гэх. Хэдийгээр ил ингэж харагдах хэдий ч БНХАУ-ын зүгээс техник, түүний эд ангиудаар дэмжих гэх мэт, мөн барууныхны хориг арга хэмжээг даван туулахад чимээгүйхэн туслалцаа үзүүлсэн хэмээн олон улс судлаачид үздэг. Учир нь хамтарсан цэргийн сургуулилт хийхээс гадна өндөр албан тушаалтнуудын айлчлал нь хэвийн, хуваарийн дагуу болсон байдаг.

Барууны орнууд Хятадыг ОХУ-ыг дэмжвэл хүнд хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулсан. Мөн БНХАУ-ын үзүүлэх эл дэмжлэг нь Кремльд дайныг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж шинжээчид үзэж буй.

Тиймээс хоёр хүчирхэг гүрний удирдагчид ийн уулзах нь дэлхий дахины анхаарлыг татахаас гадна, Украин-Оросын мөргөлдөөн цаашид хэрхэх чиглэлийг гаргана гэсэн үг юм. Магадгүй уг айлчлалаас үүдэж хөгжингүй гүрнүүдийн хооронд үүсэх талцал нэмэгдэх вий гэх эрсдэл байгааг олон улс судлаачид нийтлэлүүддээ тэмдэглэжээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button