Нийгэм мэдээ

Огцом хүйтэрсэн өдрүүдэд хоёр малчин амиа алдлаа

Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн Дарьхантын гол гэдэг газар малчин Г гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болжээ. Аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22-ны өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ийн зайд нас барсан байсныг олж, цогцсыг нь гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.    

Мөн өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн “Баянголын булаг” гэдэг газар малчин Г нь 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, маргааш нь 10:21 цагт цогцсыг олж, хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар аймаар юм бэ

Зочин
Зочин

УМ МА НИ БАД МИ ХУМ

Зочин
Зочин

Малчин бол төрийн албан хаагч харамсах хэрэггүй байх

Зочин
Зочин

Ум ма ни бад ми хум

Холбоотой мэдээ

Back to top button