Танд хэрэгтэй
I улирлын НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа бямба гарагт дуусна
Иргэд та бүхэн 2023 оны нэгдүгээр улирал буюу 1,2,3 дугаар саруудын худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2023 оны 4 дүгээр сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй.
НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг дараа улирлын эхний сарын 20-ны дотор олгодог.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.
Б.БАЯРТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.