Нийгмийн
"Чөлөөт сэтгэлгээний дуулал" яруу найргийн наадам болно

Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг "Чөлөөт сэтгэлгээний дуулал-2023" яруу найргийн наадам болно. Тодруулбал, тус наадмыг ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах юм байна.
"Чөлөөт сэтгэлгээний дуулал" яруу найргийн наадмыг анх 1993 онд зохион байгуулсан бөгөөд Болор цомын эзэн яруу найрагч Б.Галсансүх түрүүлж байв. Энэхүү наадам нь бичиж, туурвидаг хэн бүхэнд нээлттэй юм.

Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.