Нийгэм мэдээ
Солонгос руу явуулж өгнө гэж 29 иргэнээс 405 сая төгрөг залилжээ

Иргэн У нь “Yuhak center” фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар байршуулж залилан хийдэг байжээ.
Тэрбээр 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд 29 иргэнээс 405 сая төгрөгийг залилан мэхэлжээ.
У-г цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд шүүхээс тус иргэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ аваад байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганцхан сарын дотор 429 сая төгрөгөө иргэд бариад очжээ, яана даа ийм л ядруу амьдарч байна бид. ямарч хамаагүй аргаар хил давж ажиллаж амьдрах мөрөөдөлтэй з�##�уус байна /бүхий л зүйлсээрээ дэнчин тавьж мөнгө олоод/ гэж бодохоор улс оронд минь ирээдүй байна уу Эрхэм Ерөнхий Сайдаа.