Нийгэм мэдээ
Вьетнамаас оруулж ирсэн 171 тонн цагаан будаанаас цох хорхой, авгалдайн хальс ихээр илэрчээ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсээр Вьетнам улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будааг гаалийн хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулан шалгасан байна.
Гаалийн хяналт шалгалтын биет үзлэг болон лабораторийн хоёр удаагийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр илэрчээ.
Энэ тохиолдолд хуулийн дагуу импортлогч компани экспортлогч улсад буцаах үүрэгтэй ч буцаах боломжгүй гэж мэдэгдсэн тул устгалд оруулахаар шийдвэрлэжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яагаад вэ? тэгвэл зориуд өгөөд явуулсан хорлох ажиллагаа байх бий дээ
Манайхан мэдэхгүй идэж л байгаа даа
Hunsnii auylgvi baidal aldagdaad udaj bgaa ued Shaardlaga hangaagvi. budaa oruulj ireh ymar uzirtai uym bol...
Хямдхан авсан бол мэдээж муу л юмаа өгнө шүү дээ.Мөнгөнд хууртаж болохгүй биз ээ