УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"ХААДС-аас зээл авсан 6,092 ААН, ТББ, иргэний эргэн төлөгдөөгүй 52 тэрбумыг ил болголоо"

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар мэдээллээ. 

ЦХХХ-ны сайд Ц.Учрал "Засгийн газар 2023-24 оны авлигтай тэмцэх жил болгон зарлах тухай 49-р тогтоолын хавсралтад заасан шил ажиллагааны хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж байна. Зургаадугаар сарын 1-ний дотор мэдээллийг олон нийтэд ил болгох үүргийг Засгийн газраас өгсөн.

shilen.gov.mn цахим хуудаст мэдээллээ нээлттэй болгож байгаа газруудыг үнэлж буй.

Өнөөдрийн хувьд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан 6,092 ААН, ТББ, иргэний эргэн төлөгдөөгүй 52 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг нээлттэй байршууллаа. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг энэ долоо хоногт нээлттэй болгоно.

Энэ нь үе, үеийн сайд нарын олгосон зээл. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ил болголоо.

Мөн төрийн болон төрийн өмчит байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил болгож байна.

Нийт 120 гаруй төрийн болон төрийн өмчит байгууллага байдаг ба эхний ээлжид 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдин нэрсийг ил болгож байна. 

Шилэн ажиллагааны зорилго нь аливаа мэдээллийг нээлттэй, ил болгоход чиглэж байгаа ба тусгай санг эзэмшиж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл биш гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Асуудлыг хардаж хандахгүй, асуудалд бодитой хандах үүднээс байгууллагуудын өөрсдийн эх сурвалж дээр үндэлсэн тус платформыг нээсэн. 

Тухайн мэдээлэл бодитой эсэхэд мэдээллийг хариуцаж буй байгууллага, ажилтан хариуцлага хүлээнэ. Мэдээлэл хариуцагч 5000 гаруй ажилтан бий. машинд уншуулах байдлаар мэдээллийг бидэнд ирүүлж, бид боловсруулж хүргэх юм" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button