Нийгмийн

Төсвийн шинэчлэл хэлэлцүүлэг болно

Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.30 цагт: “Чингис хаан” нисэх буудалд: Спорт өрөлтийн ДАШТ-ээс 27 медаль хүртсэн тамирчид эх орондоо ирнэ. Утас: 9908-1836.

10.00-13.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: УИХ-ын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг” зохион байгуулж байна.

11.00 цагт: АШУҮИС-д: “Уламжлалт анагаах ухааны 108 боть” төслийн хүрээнд хэвлэсэн 50 боть номын нээлт болно. Утас: 9907-0950.

11.40 цагт: “Интерном”-д: Судлаач, доктор, АН-ын дэд дарга Б.Ган-Очирын “Шинэчлэлийн эцэг” номын нээлт болно. Утас: 9997-2117.

“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

11.30 цагт: "Хөвсгөл нутгаа дүүжлүүрийн олсноос аваръя" сэдвээр Хөвсгөл аймаг дахь “Шудрага иргэдийн нэгдэл”ТББ, Тусгаар тогтнол хөдөлгөөний нэгдэл, “Бэлтэс мөрөн” компанийн хохирогчдын зөвлөлөөс мэдээлэл хийнэ. 

12.00 цагт: Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч асан Н.Гэрэлт-Од цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийнэ.

14.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: “Улаанбаатарын хаврын баяр-2023”-ын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй соёл, урлагийн сургуулиуд, мэргэжлийн сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болно. СУИС, Монгол Улсын Консерватори, Кино Урлагийн дээд сургууль, СИТИ их сургууль, Урлах эрдэм дээд сургууль зэрэг 20 гаруй сургууль болон сургалтын төвүүд оролцоно. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button