"Хамтдаа Халхгол" хандивын аяныг эхлүүллээ
Халхгол суманд түймэрт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах аймгийн Засаг даргын А/202 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус суманд ажиллаж байгаа билээ.
Ингэхдээ түймрийн цурамд байгаа 139 малчин өрх, 51 мянган толгой малыг бэлчээрлэх боломжтой газрын судалгаа гаргаж нүүлгэн шилжүүлэх, аймгийн нөөцөөс үйлдвэрийн тэжээл, долооцыг малчдад хуваарилах ажлыг хийж буй юм. Мөн сумын хэмжээнд өвсний судалгаа гаргаж малчдад хуваарилах зэрэг ажлыг сумын Онцгой комисстой хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Тэгвэл Улаанбаатар хот дахь иргэдийн төлөөлөл "Хамтдаа Халхгол" хандивын аяныг эхлүүлжээ.
Тодруулбал, түймэрт өртөж гэр нь шатсан 13 айлыг гэртэй болгох, 2-3 айлын шатсан хашаа болон тэдгээрийг үнэлэх дүгнэлт гаргах, Түймэрт өртсөн 3000 гаруй малыг ариутгаж устгал хийж булах зэрэг ажилд туслахад зориулах юм байна.
Хандивын аяныг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулах бөгөөд иргэд болон байгууллагуудыг нэгдэхийг уриаллаа.
/5212024924 - Билгүүнбаатар - Хаан банк/
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.