Шуурганд төөрсөн нэг иргэнийг олоогүй байна

Өчигдөр болсон хүчтэй шуурганы улмаас нэг айлын гэр нурж, хоёр иргэн төөрчээ.
Тодруулбал, Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Захын говь” гэдэг газар дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 06:00 цагийн орчимд салхины хурд 18-20 м/с хүрсний улмаас нэг гэр нурж унажээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 14:45 цагт хүлээн холбогдох алба хаагчид хүлээж авсан байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Халиун-Энгэрийн мод толгой” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цагт явганаар мал тууж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 20:57 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд иргэн Б /53 настай, эмэгтэй/-г 04.19-ний өдрийн 00:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:50 цагт тус багийн Халиун-Энгэрийн харгайт гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа”-гийн 7 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө 04.18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, цагдаагийн тасгийн алба хаагчид, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө дөрөвдүгээр сарын 19-ний 03:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 05:20 цагт түр зогсоожээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.