УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТОЙМ: С.Зоригийн аллага цагаатгалтай, АН-ын томчуул эвлэрэлтэй, МАН-ын тавиулууд толхилцоонтой 7 хоног

Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлуудын ихэнх нь С.Зориг агсны төрсөн өдөртэй холбогдож таарав. Улстөрийн тогоонд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

-Б.Содномдаржаа, С.Чимгээ нар цагаадаж, сонгууль эхэлснийг дохиолов-

Хамгийн дуулиантай нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн нь гурван шатны шүүхээр тогтоогдсон Б.Содномдаржаа, С.Чимгээ нарын хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан явдал байв. Угтаа С.Зориг агсны нэр унтаж байсан хаврын улстөрийг сэрээж, сонгууль эхэлсний дохиолов.

Бүр тэтгэвэрт гараад гэртээ хэвтэж байсан Ц.Нямдорж Төрийн ордонд орж ирэв. Саатуулагдаж суллагдаад хоёр сар таг чиг бүгсэн Ж.Батзандан гарч ирж орилов. Гадаадад амьдарч байсан С.Оюун хүрээд ирэв. Хааяа намаараа эргэлддэг ажилтай Б.Хурц ам нээв.

Тэд юу ч гэлээ С.Зориг агсны мэндэлсэн өдрөөр эрх баригчид түүнд барьсан бэлэг нь маш хачирхалтай байв.

-С.Эрдэнэ "тахимаа өгч", АН бүтэн болов-

Одоогоос яг хоёр сарын өмнө С.Эрдэнэ "Л.Гантөмөр манай намыг төлөөлөхгүй. Бид эвлэрэхгүй” гэж хэлээд зогсож байв. Гэвч С.Зориг агсны 61 насны төрсөн өдрөөр /2023.04.20/ "тахимаа өгч", Л.Гантөмөр даргатай Ардчилсан намтайгаа эвлэрэв.

Тэр намынхнаасаа нүүр буруулж суугаад удаан ч гүрийсэн. Удаан ч зөрүүдэлж, хэдэрлэсэн. Гэрчилгээ нь саяхан Л.Гантөмөрийн нэр дээр гарчихсан. Гэрчилгээ эзэмшигч тамгаа шинээр хийлгэж, эсвэл солиулж болдог учиртай. Тиймээс С.Эрдэнийн өвөрт байгаа тамга ид шидээ алдчихаж буй хэрэг болсон гэж хэлж болно.

Энэ үүднээс тэр Л.Гантөмөртэйгээ эвлэлдэн нэгдэж, ямар нэгэн тохироо, амлалт хүсээд сууж байсан нь илүү дээр болчихож буй. Чухам ийм л түүхэн өдрийг шалтаглан нэг туган дор нэгдэх нь хамгийн зөв хувилбар, С.Эрдэнийнхний хувьд. Намынх нь мянга мянган дэмжигчдийн хувьд нь энэ бол баярт мэдээ билээ. АН-ынхан эвлэрэх нь Монголд ч хэрэгтэй.

-Б.Цэнгэл, Л.Наранбаатар нарын толхилцоон ил гарав-

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Л.Наранбаатар нарын толхилцоон бас ширүүхэн өрнөв. Тэдний зодоон нэгэнт ил гарч, савнаасаа халиад урсчихлаа. Нэг нь шахаа хийж, нөгөөх нь гүйцэтгэснээ хүлээн зөвшөөрөв.

Энэ бүхэн audit.mn сайтад байршаагүй аудитын дүгнэлтээс эхлэлтэй гэж хэлж болно. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт төрд авсан компанийг удирдаад 400 гаруй хонохдоо 462 тэрбумын зөрчил гаргасан тухай Л.Наранбаатарын талаарх мэдээлэл ил болсноор эхэлсэн билээ.

Гэхдээ Л.Наранбаатар нь түүний эсрэг нэгэнт ам нээжээ. Тодруулбал, Б.Цэнгэлийн шахаа хийсэн гурван хүний нэрийг зарлаж, өнгөрсөн 2022 оны долдугаар сард цемент тасарсан шалтгааны ард түүнийг байсан гэв. 

Энэ дүгнэлт мэдээлэл олон нийтэд ил болсны дараа сандарч тэвдсэн Л.Наранбаатар хэвлэлийн хурал хийж өөрийгөө өмөөрч дуугарахаар гадна Хөтөл сумын Соёлын төвд ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмж байгаагаа гэнэт зарласан. Энэ үеэтэй зэрэгцэн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл түүнийг "архи уудаг, ажилдаа ирдэггүй" хэмээн хэвлэлд ам нээчихсэн билээ. Гэвч хоёрхон хоногийн дараа Л.Наранбаатараас сайн ажиллаж байгаа хүн байхгүй хэмээн ярьж, хошин шогийг жинхэнэ утгаар нь тоглосон.

Тэдний хэн хэн нь шүүрдүүлэх болзлоо хангасан. Засгийн газрын шүүр ажиллагаа тэдний хэнийг нь эхэлж шүүрдэх вэ гэдэг хүлээлт бий.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тугчин
Тугчин

хурц юу хэлэв батзандан юу гэж орилов хаана байнаа сэтгүүлчээ та хүн гүжирдэвүү

Зочин
Зочин
Reply to  Тугчин

Ойлгосонгүй.Содномдаржаа , Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоос ЦАГААТГАЛАА гэж гэсэн үг өгүүлбэр байхгүй ш л санагдах юм. Хэргийг хэрэгсэхгүй болгох , цагаатгах гэдэг чинь тэс өөр асуудал шүү дээ.Хэрэгсэхгүй болгоод эргээд шалгаж болно шүү дээ

Зочин
Зочин

Зоригийн амиыг хөнөөсөн хэргээр МАН сонгууль бүр ийн өмна шоу хийдэг нь эхэллээ !

Хулгайч женко
Хулгайч женко

Нүүрсний. хулгай хөгжилийн банк бусад хэргүүдтэй хэрэв боломж нь байсан бол ядарсан жирийн иргэдийг гүтгэж чадна шүү Дээдсүүд эвгүй шдээ

Холбоотой мэдээ

Back to top button