УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЧУУЛГАН: “ЭТТ“-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгалаа

УИХ-ын өнөөдөр /2023.04.21/-ийн чуулганы хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбатын бүрэн эрхийг сунгах эсэх талаар хэлэлцлээ.

Улмаар 43 гишүүний 57 хувь нь дэмжсэнээр Засгийн газраас гаргасан онцгой дэглэмийг сунгасан юм. Спикер онцгой дэглэм тогтоосон зургаан сарын хугацаанд дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэгдэв.

Үүнд,

  • Компанийн удирдлага, зохион байгуулалтыг олон улсын журмын дагуу засаглалыг сайжруулах
  • Нээлттэй сонгон шалгаруулалтаар компанийн удирдлагыг сонгох
  • Компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүндтэй аудитын компаниар аудит хийлгэх
  • Тендерийн эрх зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллах хэрэгтэй. Шууд гэрээ байгуулж болохгүй, олон улсын стандарт шаардлага хангаж ажиллах ёстой
  • Сар бүр ажлаа танилцуулж байх хуулийн заалттай
  • Төрийн өмчийн компанийн тухай хуулийн төслөө яаралтай батлах хэрэгтэй байна
  • Болзошгүй эрсдэлийг байнга анхаарч ажиллах хэрэгтэй гэв
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 21, 2023 13:19

ГИШҮҮДЭЭ ХОТЫН ДАРГА СУМЬЯАБАЗАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ГЭЭД ОГЦОРЧ БАЙСАН САЙХАНБАЯРЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛСНООС ТУС БАЙГУУЛЛАГА ЗОДООНЫ ТАЛБАР БОЛЛОО. ӨЧИГДӨР САЙХАНБАЯРЫН ГАРЫН ХҮН БОЛОХ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ЧИНЗОРИГ ГЭГЧ НЬ ЭМЭГТЭЙ АЖИЛТНАА ЗОДОЖ ЦАГДАА ОЧИЖ САЛГАСАН. ГЭТЭЛ ЯАГААД ЧИМЭЭ Ч ГАРДАГГҮЙ, ШҮҮРЭНД Ч ӨРТДӨГГҮЙ БИЛЭЭ. ТА НАР ДУУГАРААЧ

Холбоотой мэдээ

Back to top button