Top StoriesЭРҮҮЛ МЭНД

Эмч П.Отгонбаяр: Монголд үнэгүй эмчилдэг хөхний хорт хавдрыг эмч нар оношилж чадаагүй тул АНУ-д хагалгаанд орсон

Анагаах ухааны доктор, клиникийн профессор П.Отгонбаяр хүүхдийн мэдрэлийн эмчээр 40 гаруй жил ажиллаж буй. Тэрбээр ЭХЭМҮТ-д 30 гаруй жил эмч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад "Бүүвэй ээж" хүүхдийн мэдрэлийн эмнэлгээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ удаад бид эмчтэй огт өөр сэдвээр ярилцлаа. Тодруулбал, П.Отгонбаяр эмч хорт хавдраар өвчин туссанаа өөрөө оношилж, АНУ-д очиж хагалгаанд ороод ирсэн юм.

Өөрөө оношилж гэсний учир нь түүнийг Монголд үзсэн дүрс оношилгоо болон хавдрын эмч хоргүй хавдар юмшиг байна, гурван сар ажиглая гэсэн байна. Гэвч тэрбээр эмч хүнийхээ хувьд үүсгэврийг нягталж, нотлох ёстой хэмээсээр АНУ-д очиж, дөрөв хоногт оношоо баталгаажуулан хөхний хорт хавдрыг мэс засал хийлгээд ирсэн юм. Манай улсад хавдрын тохиолдол ихэнхдээ хожуу үедээ оношлогдож байгаа. Тийм ч учраас бид эмчийг өөрт тулгарсан энэ тохиолдлоо бусдад хуваалцаач гэсэн хүсэлт тавьсан юм.

-Манай улсад хавдрын тохиолдол их олон байна. Эмчилгээнээсээ илүүтэй эрт оношлуулах нь хамгийн чухал асуудал болоод байна. Дандаа л эмчилгээгүй болсон гэх хариу сонсмооргүй байна. Та хувь хүнийхээ тухайд энэ асуудал дээр дүгнэлттэй болчихоод байгаа учраас энэ талаар ярилцья гэж бодсон юм? 

-Маш зөв асуудлыг хөндөж тавьж байгаад талархаж байна. Манай төр засгийн бодлогын хүрээнд өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг улс даяар эхлүүлээд жил шахам болж байгаа. Энэ тал дээр нилээд ажил хийгдээд эхэлсэн. Хэдийгээр  энэ ажлын үр дүн хараахан гарах болоогүй ч,  бодит амьдрал дээр хэрхэн явагдаж байгаад хувь хүний хувьд дүгнэлт хийж байгаадаа хүлцэл өчье.

Учир нь  би өөрт тохиолдсон жишээн дээр тулгуурлаж дараах хэдэн зүйлийг ярья гэж  бодож байна.

2022 оны 10 дугаар сард би хөхөө тэмтэрч үзээд хавдар төст зүйл байгааг мэдээд, Сонгдо эмнэлэг дээр очиж хөхний рентген шинжилгээ хийлгэж өөрийн таамаглаж байсан оношийг тодруулсан билээ. Тэр шинжилгээгээр ямар ч эмнэлгийн мэдлэггүй хүн хараад оношлохоор ойролцоогоор 2 сантиметр хэртэй маш том хавдар оношлогдсон. Рентгений эмч зургийг надад өгөхдөө санаа зоволтгүй ээ, хоргүй хавдар юм шиг байна, гэхдээ та хавдрын эмчид үзүүлээрэй гэв. Маргааш нь Хавдар Судлалын Үндэсний Төвийн амбулаторит үзүүлэхэд эмч эход хараад мөн л хоргүй хавдар юм шиг байна санаа зоволтгүй та гурван сарын дараа суганы булчирхай  чинь томорвол ирээрэй гэж зөвлөв. 

Би өөрөө эмч хүн болохоор дээрх хоёр эмчийн зөвлөгөөг сонсоод сэтгэл тайвшраагүй, яагаад мэргэжлийн эмч үзээд энэ хавдрыг төгс оношлохгүй 3 сарын дараа ир гэдэг байна, яагаад эсийн шинжилгээ авахгүй байгаа юм бол, одоо тэгээд яах билээ гэж бодоод танил эмэгтэйчүүдийн эмчид болсон явдлыг ярихад чи ингээд орхиж болохгүй шүү, би хоёр ч эмэгтэйн хөхний хавдрыг эрт илрүүлээд хавдар руу явуулахад яг ингэж хэлээд явуулсан байсан тэгээд өвчин нь хүндэрч тэр хоёр эмэгтэй “бурхан” болсон гэв. Үүнийг сонсоод дахин Хавдар Судлалын Үндэсний Төвд хандах итгэл алдарч, тухайн үед АНУ руу явах гээд билет авсан байсан тул тэнд очиж үзүүлэхээр шийдэв. Ингээд АНУ-ын Лос Анжелос хотын Хөхний Төвд хандаж үзүүлэхэд, эмч үзээд л эсийн шинжилгээ авна гэв. Эсийн шинжилгээний хариу хэдхэн хоногийн дотор гарч эмч хортой хавдар байна, яаралтай хагалгаанд орно гэлээ. Ингээд миний бие АНУ-д 3 сарын хугацаанд хөхний хавдраа оношлуулаад, мэс заслын болон туяа эмчилгээ хийлгээд эх орондоо ирсэн болно. 

-Та эмч хүн учраас цаг хугацаа хожиж энэ бүхнийг даван туулжээ? 

-Тэгээд яахав дээрх тохиолдлоос миний бие хувь хүний болоод эмч хүний зүгээс дараах дүгнэлтийг хийсэн. 

Хөхний хавдар болох нь ойлгомжтой, харин хортой юу хоргүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа, үүнийг нотлохын тулд эсийн шинжилгээ л хийлгэх ёстой гэтэл үзсэн эмч маань ажиглана гэв. 3 сар ажиглах хугацаанд хавдар томорно, хортой бол бусад эрхтэн рүүгээ үсэрхийлнэ, оношоо хурдан тодруулж эмчилгээг эрт илрүүлэх ёстой байдаг. Гэтэл манай монголд таньдаг мэддэг хүнгүй л бол аливаа ажил шулуун дардан явахгүй ш дээ. Ингээд л АНУ руу явсан маань оносон доо. 

Монголд бүр үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой эмгэг шүү дээ. Тэр утгаараа надад тийшээ явах шаардлага байгаагүй. Хэрвээ би үүнийг гадаадад эмчлүүлнэ гээд ЭМЯ-ны шугамаар хөөцөлдсөн бол бүтэхгүй, яагаад гэхээр монголдоо бүрэн эмчлэгддэг өвчин гэдэг утгаар зөвшөөрөхгүй. Ингээд хувийн шугамаар явж байгаад очоод шинжилгээ өгөөд эмчилгээндээ ороод ирсэн. 

-Та эмч хүний хувьд АНУ-ын эмч нарын тухай ямар сэтгэгдэлтэй буцаж ирэв?

-Мэдээж АНУ-ын анагаахын шинжлэх ухаан Монголтой харьцуулахад газар тэнгэр мэт. Эмнэлгийн орчин, техник технологи асар өндөр түвшинд хөгжсөн нь ойлгомжтой. Эмч аливаа өвчнийг яаж оношлох эмчлэх ёстой тэр стандартаа л барьж ажилладаг юм байна гэж бодсон. Тухайлбал, хөхний хавдрыг рентген, эхо шинжилгээгээр оношилж байгаа нь манайд ч хийгддэг арга, харин хавдрыг дээрх хоёр шинжилгээгээр оношилсон бол дараагийн алхам нь эсийн шинжилгээг заавал хийж хортой юу, хоргүй юу гэдгийг тодруулах шинжилгээг заавал хийх ёстой. Үүн дээр манай эмч нар алдаж байна гэх нь юу юм бэ?, харин сэтгэл дутаж байна уу даа, стандартаа хэрхэн баримталж ажилладаг юм бол гэсэн хардалтыг төрүүлж байгаа юм. Үүгээрээ АНУ-ын эмч нараас дутаад байгаа юм байна даа гэж ойлгосон. Хортой хавдар бол цаг хугацаатай уралдаж байдаг өвчин учраас түүнийг эрт илрүүлж эмчлэх нь өнөөгийн төр засгийн дэвшүүлээд байгаа   “өвчний эрт илрүүлэг”  гэдэгтэй салшгүй холбоотой юм.

-Та  эрүүл мэндийн салбарын өнөөгийн хөгжлийг юу гэж бодож байна?

-Дэлхийн хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэн хөгжиж байгаа салбарууд зөндөө байгааг үгүйсгэхгүй. Манай эмч нар олон нийтийн сүлжээгээр өөрсдийн нэвтрүүлсэн шинэ арга, шинээр хийж байгаа ололттой талаа их нийтэлдэг болсон нь нэг талаас сайшаалтай, нөгөө талаас нь авч үзвэл эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй гэдэг ойлголт алдагдаад байх шиг харагддаг. Бид ийм өвчтнийг ингэж оношилж эмчилсэн гээд зураг хөрөгтэй нь тавих жишээний. Анагаахын Шинжлэх ухаанд шинэ зүйл нэвтрүүлсэн, ховор тохиолдлыг оношилж эмчилсэн бол өөрсдийн сэтгүүл дээрээ тухайн өвчтөн болон түүний ар гэрийн зөвшөөрлөөр нийтэлдэг журамтай.   Дашрамд хэлэхэд Сонгдо эмнэлэгт хийгдсэн рентген зургийг хараад маш сайн авсан байна. Хаана хийлгээв гэж асууж байхад овоодоо бид нэг зүйлээрээ ч гэсэн үнэлэгдлээ гэж бодсон.  

-АНУ-д эмнэлгийн төлбөр хэр өндөр байсан бэ?

-АНУ-д эрүүл мэндийн даатгал төлдөггүй иргэн бараг байдаггүй байх, даатгалаар хөнгөлөлттэй үйлчлүүлдэг хүмүүст төлбөр тооцоо асуудал биш байх. Би явуулын хүн болохоор надад мэдээж хүнд туссан. Монголдоо үнэ төлбөргүй хийгдэх оношилгоо, эмчилгээг Америкт хийлгэж өчнөөн мянган доллар зарж байгаа нь тийм ч амар зүйл биш л дээ, гол нь цаг алдаж өвчнөө хүндрүүлэх гээд байсан болохоор арга буюу тэнд эмчлүүлэх хэрэг гарсан. Охин маань  найз нөхөд олонтой  хүмүүст дандаа тус дэм болдог тусархаг хүүхэд байсан тулдаа найз нар нь хандив цуглуулж өгсөндөө.  

-Хагалгааны процесс хэрхэн өрнөсөн бэ? 

-Би хагалгаанд орохын өмнө нилээн даарчихсан байсан. Намайг эхлээд дулаацуулсан. Тэгээд унтаад сэрсэн чинь хагалгаа дууссан, гэрээс чинь хүн ирсэн биздээ та одоо явж болно, өвдвөл энэ эмийг авч уугаарай гээд өвчин намдаах эм бичиж өгсөн. 10-аад  хоногийн дараа эмч маань утсаар яриад тунгалгийн булчирхайг шалгана гээд дахин хагалгаа төлөвлөсөн, хагалгаа яг өмнөх шигээ болж өнгөрсөн. 21 хоногийн дараа туяа эмчилгээнд орно, туяа эмчилгээ хийх эмчтэй таны талаар ярилцсан гээд туяа эмчилгээ хийдэг эмнэлэг рүү явуулсан тэнд 21 хоног эмчлүүлсэн. 

-Танд өөр хэлэх зүйл байна уу? 

-Энэ бол зүгээр л миний өвчний түүх шүү дээ. Би энэ ярилцлагаараа юу хэлэх гээд байна вэ гэвэл нэг талаас манай эрүүл мэндийн салбарынхан тэр тусмаа манай хавдар судлалын эмч нар эрт оношилгоо, эмчилгээ гэж ярьдаг атлаа түүнийгээ бодит амьдрал дээр ажил хэрэг болгоосой,  нөгөө талаас иргэн та  эрүүл мэндийн наад захын мэдлэгтэй байж эмчид эрт хандаж эмчлүүлээсэй гэдэг үүднээс энэхүү ярилцлагыг олон нийтэд түгээхийг дэмжиж зөвшөөрсөн юм. 

Хүн ямарч өвчнийг даван дийлэх сэтгэлийн тэнхээтэй байх ёстой юм билээ. Би анх нэг найздаа хэлсэн. Миний найз надаас илүү эмзэгээр хүлээж авсан. Би миний найз ингэж хүлээж авч байгаа юм чинь хүүхдүүд минь яаж хүлээж авах бол гэдгийг тооцоолоод сэтгэлзүйн бэлтгэлээ хангасны эцэст  хүүхдүүддээ маш тайвнаар илэрхийлсэн. Хүүхдүүд маань ээжийнхээ тайван байдлыг хараад сэтгэл нь амарцгааж энэ өвчнөөс ээжийгээ яаж аврах вэ гэдэг “тактик” боловсруулсан даа. 

Мэдээж эмнэлгийн тусламж авахад,  тэр өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээг хийлгэхэд мөнгө л хэрэгтэй. Тэр их мөнгийг яаж босгохов  гэдэг ухаан охидын  толгойд буусан нь гарцаагүй. Ингээд сайн үйлийн аяныг охин маань зохион байгуулж байсан нь эргээд өөрт нь буян болж ёстой л “бороо” шиг  асгарч ирсэндээ. 

Эцэст нь надад сэтгэлийн тэнхээ, эрч хүч хайрласан найздаа, эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлсэн бүх ах дүү, ангийн болоод ажлын хамт олон, надаар эмчлүүлж байсан бяцхан жаахан жаалууддаа баярлаж талархсанаа илэрхийлье. 

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Чимэг
Чимэг

Эмч нарт сэтгэл дутаж байгаа нь гарцаагүй үнэн, эх нялхас, хавдрын эмнэлэг 2 ээжийг минь үзээд хоргүй хавдар байна гэж хоорондоо хэдэн сарын турш явуулсаар байгаад эцэст нь ээж минь бурхан болсондоо үнэхээр дургүй хүрмээр, хүн чинь эмчид итгэхгүй өөр хэнд итгэхийн бэ, эмч хүн хүний төлөө байх ёстой болохоос орон тоо бөглөж зөвхөн ц�##�ин авах гэж байх ёсгүй шүү, зарим эмч нар нь хэн өвд гэсийн гэж загнана, эмч нар өвдсөн хүнийг эмчлэхгүйн бол яах гэж эмч болдогийн бэ гэж асуумаар санагдт�##� бүр нэг зэвүүн, ээжтэйгээ эмнэлгээр их явсаан з�##�уу эмч нар нь харин сайн үзэж зөвлөгөө ч сайн өгдөг байлаа жаахан нас нь явсан эмч нар л харилцааны соёлгүй нэг л их уурласан загнасан хүмүүс өвчтөнүүдээ дээрэлхээд байдымуу яадын, уйддымуу яадын гэдэг шиг ....

Уншигч
Уншигч

Сонин л юм бна. Хавдар ургацаг тодорхойлогдсон л бол заав�##� эдийн шинжилгээ авч онош бат�##�гаажуулдаг ямарч эмч мэднэ дэ . Гэтэл хавдар судл�##�ын эмч тэгж зөвхөн ЭХО, рентгенээр хоргүй гэж хэлдэг ..тун хайнга юмуу эсвэл дэндүү өөртөө итгэлтэй эмч юму

Zochin
Zochin

Яг үнэн юм байна лаа.Хавдрын голомт оношлогдвол яар�##�тай хавдрын мэдээлэлд оруулж хортой хоргүйг заав�##� эсийн шинжилгээ авч оношилж байхыг эмнэлгийн стандартаар ягшт�##� мөрддөг болох хэрэгтэй.Яамны сайд нь стандаартаа биелүүлэхийг шаардах хэрэгтэй. Хэрвээ хоргүй хавдар гэж хойшлуулж хүндрүүлбэл эмчид ёс зүйн хариуцлага тооцдог байх хэрэгтэй

Зочин
Зочин

Эмч хүн, эмч нарын тухай яг үнэнийг хэллээ, яг ийм сэтгэлгүй эмч нар байдаг. Аз жарг�##� хүсьё, олон хүүхэд эмчилж эдгээгээрэй!!!

zochin
zochin

Mongoliin eruul mendii baiguullaga emch nariin unen nuur tsaraig nudend xaragdtal yarijee.
Bi bas xavdar sudlaliin emnelgeer yavaad onoshoo todruulj chadaxgui baisaar xugatsaa aldsan daa
Argagui erxend gadaadad amidardag duu nar deer ochij emneleg baraadaj baij ami garsan daa
Achtai buyantai medlegtei bolovrsoltoi xunleg saixan setgeltei gadaad emch nar namaig xort xavdaraas salgaj amidral beleglesen dee

Зочин
Зочин

Хавдар судл�##�ын зарим эмч нар яг ингэдэг шүү хүний амь нас яригдаж байхад л ажиглая гээд л буцаадаг. Эцсийн найдвар оноштой хүн л хавдар дээр очдог биз дээ тэгэхэд зарим нэгэн эмч нар эрт байна ажиглаж бай гэх нь холгүй буцаадаг ажигласаар оройтоод очвол эмчилгээ байхгүй найдваргүй гээл буцаана.энэ эмчийн ярьдаг бол яг үнэн зарим эмч нарт мэдлэг биш сэтгэл дутдаг шүү.

Зочин
Зочин

Ганц эмч нар ч биш бүх с�##�барын мэрэгжилтнүүдэд, ер нь монгол хүн бүрт "сэтгэл" гэж юм байхгүй, өөрөөр хэлбэл монгол хүн хүн чанар муутай !!!

Ганбаа
Ганбаа

Манайд ажил амьдр�##� бүх зүйлд СЭТГЭЛ гэж байхгүй. Мэдэхгүй зүйлгүй, мэддэг зүйл байхгүй. .Би бид тэнэг байна.

Амараа
Амараа

Баяр хүргэе. Эрүүл энхийг хүсэн ерөөе.

Эээ
Эээ

Оношлуурын урв�##�ж тест зэрэг эм, эмнэлэгийн бүтээгдхүүний ш�##�гуур хян�##�тыг сайжруулаач. Хадг�##��##�т тээвэрлэлт, хилийн хян�##�т бүүүүүр бхгүй болцийм бна лээ

Зочин
Зочин

Сэтгэл дутсангүй. Мэдлэггүй, чадваргүй хүн таарч дээ. Үнэн нүүр царай.

зочин
зочин

үнэнийг өгүүлсэнд баяр хүргэе.ёрын ааштай,хүн чанаргүй,сэтгэлгүй эмч нар бий шүү.тэднийг цэвэрлээсэй,дараа дараагийнхад нь хэрэг болно

Зочин
Зочин

Хавдар судл�##�ын зарим эмч нарын шийдвэргүй сэтгэлгүй байдлаас болж сайхан эгчийгээ �##�дсан. Дахин 1ч хүн битгий хохироосой

Эмч
Эмч

Манай иргэд өөрийнхөө төлөө байж чаддаггүй нь бас нөлөөлдөг шүү.. Энэ эмч хэн билээ, ямар туршлага ур чадвартай вэ? Гэсэн асуултыг өөртөө тавьдаггүй. Дөнгөж төгссөн эсвэл туршлага багатай эмч нар ч бас ажиллаж болно штээ ямар бурхны суурин төлөөлг бишдээ

Зочин
Зочин

Эмч багш хүн ингэж байхад жирийн хүмүүс юун ингэж явж эмчлүүлэх монголдоо эмч нарын царай хараад л дуусах юм бнаа.

Уянга
Уянга

Эмч нар сэтгэлгүй гэж яг үнэн .Өвчтөн болох хүн найдаад ирж байхад би өвдсөн бол гэж сэтгэвэл явд�##� суудлыг нь хөнгөвчилж чадахаас чадахгүй хүртлээ туслаад өгвөл өвчтөн хурдан эдгэрч эмч ч туршлагажиж хэн хэндээ буян биш үү дээ.Гэхдээ өвчтөн өөрөө бас сонор соргог баймаар юм байна гэж энэ хүний ярианаас ойлголоо.

Зочин
Зочин

П. Отгонбаяр эмчид баярл�##�аа. Маш зөв асуудлыг хөндсөн сэтгүүлч Б. Баяртад бас т�##�архаж байна. Эрт илрүүлэлтийн үзлэг гэж ёстой юу гэж хэлэх юм бэ дээ. Ялангуяа хувийн эмнэлгүүд дээр хийгдэж байгаа үзлэг. Ямар ч гэсэн харья�##�уулсан дүүрэг, хороодын хүнийхээ тоог гүйцээж, эмч үзсэн, шинжилсэн баримт цааснуудаа цуглуулахаа нэгдүгээрт тавьсан гэж хэлэх үү дээ. Ковид гэж айхтар өвчин, вакцины үе дуусч байсан цаг. Ковидын үед эмнэлгээр явах их эрсдэлтэй байсныг хэлэх үү. Засгийн газрын тогтоол шийдвэр гарахад ихэд баярлаж, 2022 оны 5 дугаар сар гарахыг тэсч ядан хүлээж байсныг хэлэх үү. Энэ ажил эхлээд удаагүй урилга ирэхэд нь баярлаад л яваад очсон. Хүн ихтэй, очер дугаар ихтэй, журмынх нь дагуу хүлээж байгаад л үзүүлж харуулсан даа. Мэдрэлийн эмчид үзүүллээ. Таны зүүн нүдний зовхи татаад байдаг юм байна. Одоохон эмчилгээ хийлгэхгүй бол нүүр ам чинь муруйж мэдэхээр байна гэсэн. За тэгээд бүх л үзүүлэх ёстой үзлэг шинжилгээг дуусгаад конверттой бичиг баримтаа хура�##�гаад л гарч өгсөн. Эмнэлэг сувил�##�д зүү тавих эмчилгээ хийлгэвэл зүгээр гэсэн зөвөлгөөний дагуу эмнэлэг сувил�##� хөөцөлдөөд арай гэж нэг сувил�##�д хэвтэхээр болоод эрт илрүүлгийн үеэр хийлгэсэн шинжилгээ, үзлэгийн матери�##�аа авах гэсэн өгдөггүй, та одоо эмнэлэг, сувил�##�д хэвтэж болохгүй ээ. Энэ матери�##�аа өгөхгүй гэхээр нь мэдрэлийн эмч яар�##�тай эмчилгээ хийлгэхгүй бол болохгүй гэсэн гэж хэлээд нүдний зовхи ингээд татаад байгаагаа харуулсан. 2 хоног хэрүүл зарга хийгээд авч чадаагүй. 7 хоноод л Сувил�##�д очоод хэвтэх гэсэн бас шинжилгээ өгч байж хэвтсэн. Гар, хөлийн үе мөчөөр өвдөөд байхаар нь эмчид үзүүлсэн рентген зураг авахуулах шаардлагатай гээд 10-аад хоногийн зайтай 2 удаа рентген, бас эхо, зүрхний бичлэг хийлгэж байгаа юм л даа. Эрт илрүүлгэд орсноос хойш одоо яг нэг жил болох гэж байдаг, нөгөө конверттой матери�##� хурааж авсан эмнэлгээс ямар ч сураг чимээ, хандсан зүйл байхгүй өнөөдрийг хүрч байна. Нэг л итгэл муутай байсныг ч хэлэх үү. Үр дүнг нь хэзээ үзэх юм бол.

Залуу үе авилгачсан Монголоос зугатаж байна
Залуу үе авилгачсан Монголоос зугатаж байна

Монголд 10 гаруй анагаахын их эмч баклавар бэлтгэж байгаа сургууль байдаг маш чанаргүй сург�##�т ханг�##�тгүй .Эмчийн ц�##�ин хангамж маш муу яаж гэр бүлээ тэжээх боломжгүй ээлжийн амр�##�таараа Солонгос явж хар ажил хийдэг.Эрүүл мэндийн с�##�барыг хөгжүүлэх санхүүжилт байхгүй гэх боловч нам дагасан цүнх баригч нар авилг�##�аар хөрөнгөжсөн.Гэхдээ ард түмэн авилгач нараа байнга сонгуулиар эрх мэдэл өгдөг

ЗОЧИН
ЗОЧИН

Эмч нар угаасаа сэтгэлгүй болсон шүүдээ ямар хүнийг ямар нэг өвчтэй болгож мөггө хийх л зорилготой болсон муухай байгаа биздээ эмч хүн сэтгэлгүй байхаар мөн өрөвдөлтэй байгаа биздээ.Бүх эмч тийм биш шүү

Zochin
Zochin

Ene emch uuruu aimaar emch shuudee. Olon jiliin umnu manai okhiniig tarhi ni havdartai yaraltai Huhhot yav. Manai emchiin bukh zardliig daagaad avaad yav. Gazraar yavahgui ongotsoor l nisne ta nar mongoo garga gej bj bilee. Bid aigaad uilaldaad Hairulla emchid uzuulsen zugeer gaigui bna gsn. Daraa ni mongo togrogoo tsugluulj bgd Huhhot ruu yavj uzuulsen emchig avch yavalgui oorsdoo yavaad. Zuv zugeer ev eruul tarhi bna gej bilee. Ene hun manai emchiin zardliig daaj avch yav yaraltai geed l bidend mongo bhgui ik l uilaan mailaan bolj setgel sanaagaar unaj aimaar ih zovson. Ikh muuhai hun. Oroi bur l ohinoo haraad uildag bj blee.

Отгонбаяр эмч
Отгонбаяр эмч
Reply to  Zochin

Шүүмжилж болно гүтгэж болохгүй хэзээ ч хэнд ч манай эмчийн зардлыг даагаад яв гэж хэлж үзээгүй юм байна шүү сайт энэ хүнийг олж холбогдох арга хэмжээ авч өгнө үү

Мягмарсүрэн Б.
Мягмарсүрэн Б.

Эмчийн ярилцлагыг уншаад сэтгэл хөндүүрлэв. Уг нь энэ асууд�##� эмч, эмнэлгийн хүрээнд яригдаж байх ёстой асууд�##�. Гэтэл яагаад нийтэд тавих болов. Учир бий. Орчин цагийн АУ-ы с�##�барууд маш хурдтайгаар дэвшин хөгжиж, улам нарийсан с�##�барлаж байгаа нь сайн хэрэг. Гэвч тэдгээр с�##�барууд хоорондоо уялдаа холбоогоо таслан, хэт холдож, том том цол зэрэгтэй мундагууд олноор төрөн гарсан. Бие биенийхээ үгийг, шаардлагыг, шүүмжлэлийг хүлээн авах чадваргүй болтлоо биеэ тооцгоосон. Эцсийн үр дүн нь энэ. Энд би сайн муугийн т�##�аар дурьдмааргүй байна. Харилцаа, уялдаа холбоогоо сайжруулж, бие биенээсээ илүү дээр гарах гэж хичээхээсээ илүү эв нэгдэлтэй хамтран хөгжөөсэй гэж хүсч явдагаа хэлж байна. Манай с�##�барынхан надтай сан�##� нэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо харин жаахан шийдвэртэй �##�хам л дутаад байна. Уг нь боломжгүй зүйл биш шүү дээ.

Зочин
Зочин

Манай хавдарын эмнэлэг болон эмч нар үнэхээр сайн шүү, зарим нэг хүний сэтгэл дутдаг нь ч үнэн.

Тайван
Тайван

Бид өвчин хэлж ирэхгүй хийсч ирнэ гэдэг
ч энэ үг одоо харин ч эсрэгээрээ, гэнэтийн осол гэмтэл, төрөлхийн эмгэг л биш бол харин ч янз бүрийн зовиур шинж илэрч мэдэгддэг, өвчин үүсэх ш�##�тгааныг бид өөрсдөө амаараа х�##�багадаж буй хоол, амьдр�##�ын зохисгүй зуршлаараа бий болгодог,
Тийм болохр одоо үед би ийм хавдартай болчлоо ингэж ч өвдлөө гээд бу�####�ар эвийлүүлж хөөрхийлүүлж хүний төлөө мэт мөнгө төгрөг гуйж нэхэж суудаг цаг өнгөрчээ, бид өөрсдөө ямар амьдр�##�ын хэв маягтай амьдарсан нь өвдсөн өвчнөөс нь тодорхой харагдана, бидний эрүүл мэндийн 80 хувь өөрөөс хамаардаг бөгөөд бидний гарт бдаг, өвдсний дараа хандив цуглуулж эмчлүүлэхээс илүүтэй өвдөхөөс өмнө өөрийн эрүүл мэндээ хамга�##�ж урьдчилан сэргийлэхэд л илүү анхаарах хэрэгтэй л юм бгаамлдаа, өөрөө эмч хүн байна хэлүүлтгүй л мэдэх байлгүйдээ

Зочин
Зочин

Мэдлэг дутаж бна , эмч нарыг хүн ам ихтэй хөгжингүй орон луу явуулж дадлагажуулах хэрэгтэй танил т�##� хамаатан садан аа биш ,мэргэжилдээ сонирхолтой онц сурч бгаа хүүхдүүдээ ,сайн эмч нараа явуулмаар бна даа

Зочин
Зочин

1 хүн ч гэсэн эдгэсэнд баяртай бна

Зочин
Зочин

Цаг авахад сар зарцуулж байхад юун эрт оношилгоо байх вэ дээ

Зочин
Зочин

Erkhem and naizdaa eruul enkh, Ajliin ondor amjilt khusie! Otgonbayar doctor bol khuukhdiin eruul mendiin salbart clinical practice gadna, erdem shunesjulgeenii olon buteel khiij, sydalgaanii ajluud udardardaj, baisan Mongoliin shuldeg khuukhdiin emch nariin neg. Tuunii khelsen Mongoliin khabdar sudlaliin salbart orchin yeiin onosh emchilgeenii negdmel standardiig shuumjleltei kelsend bi sanal neg baina.., mongold khabdar sudlaliin clinikiin suuritau burtgeliin systemiig bukhel tsogtsoor khogjuulj baij, yridchilsn serguulelt, obchton, clinic, obchtonii khyanalt, sudalgaa shunjilgee bolon Sankhuu toloblolt, emnelegiin khangamj, emch emnelegiin ajiltnii khureltsee, medleg chadbariin chanar, surgalt geed bukhel buten systemeer oorchilj chadakh bolomj baigaa gej bi kharj baina!

Наранбаатар
Наранбаатар

Эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахад танил т�##�гүй бол үйлчилгээ авах ямарч боломжгүй юм байна лээ.

Зочин
Зочин

Хавдар, гэмтэл, төрөх, бусад том эмнэлгийн эмч нар могой шиг муухай нүдээр харж байгаад л мөнгө нэхдэг юм даа. Мөнгөгүй хүнд үйлчилгээ их муу! Үнэхээр өөдгүй! Яс юман дээрээ бол мэдлэг, клиник сэтгэлгээгээр сумын эмч нарыг гүйцэхгүй л хүмүүс шүү дээ. Дээрээс нь ганцхан с�##�барт мэргэшсэнээ мундаг гээд ойлгочихсон, их зан гэж найгүй! Хотын эмч нарт хүндлэл төрөхөө больсоон!

Холбоотой мэдээ

Back to top button