Нийгмийн
Хөвсгөлийн Шинэ-Идэрт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөжээ

Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу Бямба гариг (2023.04.22)-ийн 07.10 цагт Хөвсөл аймгийн Шинэ-Идэр суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тодруулбал, газар хөдлөлт газар зүйн байршлын хувьд өргөрөг, уртрагийн 49.11, 99.41-д буюу Шинэ-Идэр сумын төвөөс баруун хойд зүгт 19 километрийн зайд болсон байна.
Хөвсгөл аймагт өнгөрсөн гуравдугаар сарын эхээр мөн 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн.
Хөвсгөлд он гарснаас хойш нийт арван удаа газар хөдөлсөн мэдээлэл бий.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.