Нийгмийн

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 04-р сарын 22-ны 20 цагаас 04-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -13...-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

2023 оны 04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,

25-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button