ЭРҮҮЛ МЭНД

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум нь 4 дэх тэмбүүгүй сумаар нэрлэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “ЭРҮҮЛ МЭНД 8/20” зорилт, “Тэмбүүг устгая” аян, Аймгийн Засаг даргын “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа  халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгооны 2 дах шатны үзлэгийг Хүдэр  сумын ард иргэдийн дунд  10-р сарын 18-20-ны өдрүүдэд  зохион байгуулж  1583  иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж  “Мэдээллийн цахим сан”-д баяжилт хийлээ.

Хүдэр суманд явагдсан үзлэгийн үйл ажиллагааг дэмжиж Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, ЭМГ-ын дарга Ж.Од, Булган аймгийн Хишиг өндөр сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан төр төсвийн байгууллагын төлөөллүүд, үзлэгийн багийн хамт олон, Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, ард иргэдийн төлөөллүүд оролцлоо.
Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд дотор, зүрх судас, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, мэдрэл, эрэгтэйчүүд, сэтгэц, шүд, охид, хөвгүүд, нүдний гэх мэт  нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөөврийн дижитал рентген аппаратаар цээжний хөндийн эмгэг илрүүлсэн бол ЭХО аппаратын тусламжтайгаар дотрын болон эмэгтэйчүүдийн эмгэг өөрчлөлтүүдийг оношилсон.

Ийнхүү 26 дахь удаагийн “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, үзлэгийн цогц арга хэмжээ”  зохион байгуулагдсан Хүдэр сум нь Сэлэнгэ аймгийн 4 дэх Тэмбүүгүй сумаар нэрлэгдэж байна.
Салбар дундын хамтын ажиллагааг харуулан хамтран ажилласан Хүдэр сумын Засаг дарга, төр төсвийн байгууллагынхан, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.  

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Kelgreelm
Kelgreelm

Ordering Thyroxine Uk [url=http://abcialisnews.com]cialis online[/url] Can I Buy Nexium Online cialis Viagra Uso Mujeres

MatFuse
MatFuse

Zithromax For Sinusitis http://cialisir.com - Buy Cialis Amoxicilina Direct Medicine Next Day Delivery Shop online pharmacy Levitra Headache

StevSlarie
StevSlarie

Keflex And Heat http://buyciallisonline.com/# - cialis Propecia Ereccion Buy Cialis Accutane 30 Mg Sales

LesOrdiff
LesOrdiff

5mg Propecia Price http://buyciallisonline.com/# - Buy Cialis Amoxicillin Side Effect In Toddlers Cialis Cialis Tabletas 20 Mg

Холбоотой мэдээ

Back to top button