Баянмөнх суманд илэрсэн цэцэг, мялзан өвчнийг худалдааны хуц, ухнаас халдварласан гэж таамаглажээ
Хэнтий аймгийн Баянмөнх суманд хонины цэцэг өвчин болон мялзан өвчин илрээд байна.
Хонины цэцэг өвчний таван голомт үүсч, таван өрхийн нийт 57 мал өвчилснийг устгаж, 24 өрхийн 15840 толгой малыг урьчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулан 25600 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийжээ.
Түүнчлэн энэ сарын 4-нд онош тодорхойгүй өвчний дуудлагыг дагуу суурийн өвчний шинж тэмдэгтэй 43 толгой малыг устгасан байна. Улмаар лабораторийн шинжилгээгээр бог малын мялзан өвчин болох нь тогтоогдож, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Баянмөнх суманд сүүлийн гурван жил малын гоц халдвар өвчин гараагүй бөгөөд энэ жилийн хувьд өвчин гарах болсон шалтгааныг бусад орон нутгаас авсан хуц, ухнаас халдварласан байж болзошгүй гэж таамаглаж байна. Үүнийг шинжилгээгээр тодорхойлох бөгөөд уг ажлыг түргэвчлэхийг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.