Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

#1: Ж.Ганбаатар сайдын компани Зайсангийн “Оргил” төвийн урд барилга барихаар шөнөөр мод огтолж байна

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нийтэлсэн нийтлэлийг сэргээн хүргэж байна.

Цахим орчинд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатартай холбогдох газрын маргааны асуудал анхаарал татаж байна.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг 19-р хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрийн гудамж буюу олон нийтийн хэлж заншсанаар Зайсангийн “Оргил” худалдааны төвийн чанх урд байрлах цэцэрлэг бүхий газрыг устгаад 25 давхар найман блок орон сууцны хороолол барих гэж буй тухай мэдээлэл чих дэлсэв.

Улмаар “Шилтгээн” хотхоны оршин суугчид үүнийг нь эсэргүүцэж, сошиалд бухимдлаа илэрхийлцгээж эхлээд байгаа аж.


-Хүргэнээрээ удирдуулж, эхнэр охинтойгоо хувь эзэмшдэг-

Тухайн газрын асуудал “Камдер” гэх компаниас эхэлж байна. Энэ бол олноо “Оргил”-ын хэмээн алдаршсан Ж.Ганбаатар сайдын компани. Тэрбээр АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ 2017 оноос 62 хувийг нь 2021 оноос 69.23 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлжээ.

5169038 регистрийн дугаартай “Камдер” ХХК-ийг 2007 оны аравдугаар сарын 02-нд үүсгэн байгуулж бүртгүүлж байж. Хувьцаа эзэмшигчээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрөө болон түүний эхнэр Батсүхийн Хишигжаргал, охин Г.Хүслэн нар бүртгэлтэй байна. Харин гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын төрсөн дүү Ж.Нарантуяагийн нөхөр Б.Төгсбаярыг 2014 онд бүртгүүлжээ. Эцсийн өмчлөгчөөр Ж.Ганбаатар өөрөө бүртгэлтэй аж.


-Өмч хувьчлалаар түр эзэмшиж байсан компаниас цэцэрлэгт хүрээлэн бүхий газрыг худалдан авч хашаалжээ-

Хуучин нийслэлийн өмчийн мэдэлд байсан “Ээрмэлийн үйлдвэр"-ийн зүүн талд байрлах цэцэрлэгт хүрээлэн бүхий 11.800м2 талбайг “Камдер” ХХК хашаалж аваад удаж буй аж.

Өмч хувьчлалаар "Кашмир Холдинг" ХХК (Эвсэг дэлгүүр) сүүлд тус компани нь нэрээ өөрчлөн “Ариг Гал" ХХК түр эзэмшиж байсан. Улмаар эзэмших хугацаа нь дуусгавар болох үес 2020 онд “Камдер” ХХК-д уг газрыг худалдсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.


-Улиас, хайлаас, бут сөөгийг шилжүүлэхээр нийслэлд 66.9 сая төгрөг төлжээ. Нийслэл тоохгүй байгаа тул шөнө дөлөөр ирж хөрөөдөж, газар чөлөөлөлтөө эхлүүлжээ-

Тэдний хашаалсан газрын хайлаас, улиас, бут, сөөг гэхчлэн мод ургамал нийслэлийн өмчид ордог байна. Энэ утгаараа "Камдер" ХХК барилга угсралтын ажил явуулах гэж байгаагаа дуулгаж, 2022 оны дөрөвдүгээр сард мод, ургамлын тооллого явуулж, зургаар баталгаажуулалт хийжээ.

Улмаар 2022 оны тавдугаар сард 95 ширхэг хайлаасыг 46 саяар, 13 улиасыг 6.3 саяар, 343 бут сөөгийг 14.4 саяар үнэлүүлж нийслэлд 66.9 сая төгрөг төлсөн байна.

Энэхүү үнэлгээг НИТХ-ын 2007 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан "Хот нийтийн эд аж ахуйн байгууламжид учирсан хохирлыг арилгуулах нөхөн сэргээхэд мөрдөгдөх үнэ тариф"-аар дээрх үнэлгээг гаргаж тооцсон аж.

Эх сурвалжийн мэдээллээр "Сүүж уул" зүг рүү аваачиж, шилжүүлэн суулгахаар тохирсон ч гэгдэж буй юм.

Тэр цагаас хойш нийслэл нь ч өмчөө орхичихсон тул одоо барилгын ажлаа эхлүүлэх гэсэн сайдын компанийнхан мод, бут, сөөгийг шөнө дөлөөр ирж тайрч эхэлснийг оршин суугчид хэлж байна. Тэд “50-80 жилийн настай мод бутыг хайрлах ч үгүй, нууцаар гар хөрөөгөөр тайруулж, хүрзээр сэмхэн ухуулан хаяж цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг суллуулж байна” гэжээ.

Моддыг үндсээр нь суга суга татаад, шуудайлаад тавьчихсан дүр зурагтай байгаа юм.


-Орон сууц, худалдааны төв бүхий 25 давхар барилгууд барихаар төлөвлөж байна-

Сайд Ж.Ганбаатарын компани эл газрын 300 гаруй бут сөөгийг тасдаж зөөгөөд дууссан. Газраа ийнхүү чөлөөлчхөөд 25 давхар орон сууцны цогцолбор хотхон, авто зогсоол, худалдаа үйлчилгээний төв сүндэрлүүлэх төлөвлөгөөгөө гаргаад уджээ.

Энэ дагуу барилга барих М3Х2022/07-031 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавраа ч авчихсан. Мөн загвар зургаа ч батлуулчихсан байна.

Сайдын компани барилга барих гэж шөнө дөлөөр мод, бут сугалж буй явдлыг "Шилтгээн" хотхоны оршин суугчид эрс эсэргүүцэж буй юм. Улмаар оршин суугчид барилга бариулах биш цэцэрлэг хүрээлэн хэвээр нь байлгах сонирхолтой байгаа аж. Энэ үүднээс "Шилтгээн" хотхоны СӨХ Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан байна. Гэвч эл цагдаагийн хэлтэс "Мод, бут, сөөг тасдаж буй явдал нь Экологийн цагдаагийн албанд хамааралтай" хэмээн шилжүүлэхээр болсон тухайгаа дуулгажээ.

Дараагийн цувралаар бид Ж.Ганбаатар сайдын “Камдер” ХХК болон бусад хамаарал бүхий компаниуд нь хаана, хэчнээн газар эзэмшдэг болохыг хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
69 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2023 09:02

Энэ яасан ханаж цаддаггүй гувшаа хурга вэ

ХАН-УУЛ
ХАН-УУЛ
5 сар 1, 2023 20:00
Reply to  Зочин

ХАРИН ТИЙМ ЭНЭ ЧИНЬ ЯМАР НОВШИЙН ГАР ВЭ

Зочин
Зочин
4 сар 28, 2023 09:03

Энэ наймаачин шун�##�ыг шүүх цаг ирнэ, үйлын үр гэж байдаг шүү. Сайхан цэцэрлэгт хүрээлэн барих ёстой.

Зочин
Зочин
4 сар 28, 2023 09:34

Эд нар бүр ичихээ байжээ.

Зочин
Зочин
4 сар 28, 2023 09:58

Ийм хүнээс өөр юу хүлээсийн

Зочин
Зочин
4 сар 28, 2023 10:02

Чихрийн наймаачинг з�##�ж төрийн толгойд гаргасан улныхан хохь нь

Зочин
Зочин
4 сар 28, 2023 16:41
Reply to  Зочин

Уучлаарай МАН луйвраар гарч ирсэн. Эднийг хэн ч сонгоогүй шүү.

Зочин
Зочин
4 сар 28, 2023 10:11

Энд хотхон баригдв�##� Зайсангийн түгжрэл улам л нэмэгдэнэ.

Зочин
Зочин
4 сар 28, 2023 10:16

ИЙМ ХҮН УЛААНБААТАРИЯН ИРГЭН БАЙЖ ТААРАХГҮЙ ЭЭ

Зочин
Зочин
4 сар 28, 2023 10:17

худ�##�даж авсан эзэмшлийн т�##�байдаа юугаа барих нь хашаагийн байрны оршин суугчдад ямар хамаатай юм.

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 29, 2023 17:42
Reply to  Зочин

Хуцваа пялдага

Зочин МИ
Зочин МИ
4 сар 28, 2023 10:21

ЭНЭ БАС НЭГ ХӨГИЙН ХУЛГАЙЧ ДОЛИР ЦАРАЙЛЧИХААД

Иргэн
Иргэн
4 сар 28, 2023 11:20

Угаасаа ийм л цагаандаа гарсан луйварчин ш дээ

УССӨ
УССӨ
4 сар 28, 2023 11:34

ХҮРЭЛСҮХ ЭЭ ? НЭГ ХЭСЭГ ХУДАЛ ҮНЭН МОД ТАРИАД НӨГӨӨ ХЭСЭГ ЗАНДАЛЧИД НЬ СҮЙТГЭЭД. ХУУЛЬ ГЭЖ БАЙНА УУ?

Зочин
Зочин
4 сар 28, 2023 12:36

Угаасаа өлөн хулгайчид гишүүн сайд гэх цол гуншин цохихгүй. Хулгайч л бол хулгайч

ИРГЭН
ИРГЭН
4 сар 28, 2023 12:40

Энэ ёстой өнгөргүй амьтан ш дээ Энканто хотхон нь хоёр байрны хүмүүс хоорондоо гар барихаар ойрхон шаваар�##�дсан тгд одоо дээрэнс нь Давхар граж бариад оршин суугчдын ойр орчмын харагдах орчинг хаачихсан Одоо бас хулгайч нохой шиг харанхуй шөнөөр мод буулгаад Тарьж ядаж байхад яаж чадаж байнаа Яасан цаддаггүй юм МОД огтолж ногоон бүс сүйтгэсэн дуракуудад маш өндөр мөнгөн торгууль ногдуулдаг хууль журам гаргамаар байна

ИРГЭН
ИРГЭН
4 сар 28, 2023 12:45

Ганбаатар Чойжилсүрэн хоёр нийслэлийн дүүрэг бүхэнд ямар ч архитeктургүй новшийн баахан өчнөөн давхар цементен оромж босгож хувиа бодохоо болимоор юм

Зочин
Зочин
4 сар 28, 2023 13:53

Хохь чинь та нарын гаргаж ирсэн гай чинь энэ дээ. Хохь нь гэж хэлье дээ тэнэгүүд минь

Зочин
Зочин
4 сар 28, 2023 16:47
Reply to  Зочин

Чи биднийг хохь чинь хэлдэг хэн бээ бид сонгож гаргаагүй доор нь ажилладаг нам дагасан хөгшин з�##�уу гэх �######� долоогч нар иргэдийн тархийг сайн угаадаг угаадаснууд намдаа үнэн ч бас луйвар хийж сонгууль угаасаа сонгож болохгүй гэдгийг мэддэг болохоор луйвар хийж гарч ирнэ биз дээ.

Зочин
Зочин
4 сар 28, 2023 16:49
Reply to  Зочин

Ард түмэн сонгохгүй гэдгээ мэдсэн хүмүүс луйварын сонгууль хийж байж гарч ирнэ шдээ.

zochin
zochin
4 сар 28, 2023 14:41

Цахилгаан дулаан хүрэлцээгүй байхад яахаараа барилга шинээр барьдаг байнаа.

МАН-д
МАН-д
4 сар 28, 2023 15:53

Энэ нөхрийг болиулаач ээ. Энэ газар угаасаа биеийн тамирын т�##�бай байсан. Түүнийг нь сэргээвэл ойр орчимд байгаа энэ олон байрны оршин суугчдад тустай даа.
Энд өндөр байшин нэмж барьснаар замын түгжрэл л улам нэмэгэж, Ж.Ганбаатар гишүүн л улам баяжих байх даа.

Чадагч
Чадагч
4 сар 28, 2023 16:16

Тэгээд яахийм та нар.чадаж байгаа юманд арга байхгүй.тэр хэдэн бургасыг 3 нуг�##�аад тарьчихая л даа.

Сэтгэлт татам гишүүн
Сэтгэлт татам гишүүн
4 сар 28, 2023 22:08

Хүний сэтгэл гэдэг Эд баялагийн шун�##�д нэг орсон бол зөвхөн хадан гэр авардаг бололтой. Ж.Ганбаатар гишүүндээ дахиад хэдэн хотын төвийн газраас олж туслах юмсан хойд насандаа аваад яваг

Зочин
Зочин
4 сар 28, 2023 22:18

Наадахаа ЕРӨНХИЙЛЭГЧ У. Хүрэлсүхэд үзүүл. Манай сайд болон том дагага нар бүгд ийм шүү дээ.

Batbayar
Batbayar
4 сар 29, 2023 08:00

МАН ийг улс төрийн тавцангаас �######�уулаагүй цагт энэ хулгай хэзээ ч зогсохгүй.

Зочин
Зочин
4 сар 29, 2023 08:33

Угаасаа бүтэхгүй хүн ш дээ. Их хур�##�д дэвшиж буй зорилго нь тодорхой. Сонгуулийн ажилд нь нэмэр болсон гээд байгаа дүүргийн намын хамь олонд нь луйвар хийдэг хүмүүс ч байна бүтэхгүй

Зочид
Зочид
4 сар 29, 2023 09:30

У.Хүрэлсүх мод суулгаад хэчнээн их ажил хийж байна. Гэтэл Ганбаатар БУТ, СӨӨГ модыг шөнөөр та�####�ж байгаа нь шун�##� гэж юу болохыг харуулж байгаа нь харамс�##�тай УИХ-ын гишүүн бэ, тэгээд сайд хийгээд байдаг муу ерын зүйл бна. ХҮРЭЛСҮХЭД харуулах хэрэг байна юм даа!!! Хүрэлсүхийг дэмжихгүй СОНИН хүн бна. Нэгийнхээ ажлыг дэмжиж яваач Ганбаатар гуай. Шилтгээн хотхон модоо тариад цэцэрлэгтэй болохыг л хүсэж байна. Д.Сумъяабазар та үүнийг зогсоож өгөхийг чин сэтгэлээсээ бид хүсэж байна!

Зочин
Зочин
4 сар 29, 2023 09:47

Энэ наймаачин нөхөр МАН болон Хүрэлсүх Оюунэрдэнэд маш их гай болно доо. Одоо арга хэмжээ авахгүй бол .....

Зочин
Зочин
4 сар 29, 2023 09:48

Зайлаач.Идэж ууж ханаж цаддаггүй яасан шун�##�тай муу новш вэ.Газар дэлхий бузарлаад яваад байх юм.

Зочин
Зочин
4 сар 29, 2023 09:53

Яаасан ч ханаж цададдгүй юум бэ дээ

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 29, 2023 10:08

Энэ одоо болиочээ шун�##�тай юм бэ монгол зүгээр хулгай луйвараар мөнгөтэй болсон хүн биш чөтгөрийн орон болжээ.Энэ чөтгөрийн амьд жишээ нь Ж.ГАНБААТАР ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛЭГЧИД. БОЛЬДОО Ж.ГАНБААТАР ГУАЙ БОЛЬЖ ҮЗ ЭХНЭР НЬ Ч ГЭСЭН ЯМАР ШУНАЛТАЙ НОВШ ВЭ

Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
4 сар 29, 2023 11:44

Ганбаатар сайдаа болиочээ. Сайд болоод ханаагүй юу. Оюун Эрдэнэ сайдаа наад шун�##�тай сайдаа болиулж өгөөчээ. Нийслэлийнхэнд мод цэцэрлэгт хүрээлэн, ногоон уушиг хэрэгтэй бна . Түгжрэл дахиад гаарахнээ. Энэ газарт хүүхдийн тоглоомын т�##�бай, дугуйгаар явах замтай, ахмадууд �##�хаж гимнастик хийх, ногоон байгууламжтй цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар бна. Оршин суугчид өөрснөө дэмжлэг үзүүлсэн ч болно

zochin
zochin
4 сар 29, 2023 12:08

Энэ түүхий тос дамжуулах хоолойгоор хэнээс авах хэдэн тонн тээвэрлэх гэрээгээ хийж бат�##�гаажуулаагүй байж ингэж сүржигнэж болж байгаа юм уу Лав л Петрочайнаагаас тэр үед түүхий тос авна гэж горьдолтгүй Оюун Эрдэнэ ерөнхий сайдаа. Наад Ж.Ганбаатар сайд чинь араа бодоод зугтаагаад явчихсан. Хэдэн жилийн дараа Энэтхэг улсад баахан өртэй түүхий тосгүй ажилладаггүй �##�дагд�##�тай ажилладаг үйлдвэр л болно шүү. Хэтийг харж тооцоогоо сайн хийсэн биз. Удахгүй маш том асууд�##� босно доо

Уншигч
Уншигч
4 сар 29, 2023 14:16

Цадаж ханадаггүй бирдүүд болжээ. Хууль шүүхийнхэн ажлаа хий л дээ.

Зочин
Зочин
4 сар 29, 2023 14:54

Laitai yumu 1 gesen tsetserlegt xvreelen barixin orond betonon baishingaar dvvreegchix yuma

Зочин
Зочин
4 сар 29, 2023 15:20

Шун�##� нь ихдээд чөтгөр болсон амьтан, юу тарина түүнийгээ хураах цаг ирнээ гайгүй

Зочин
Зочин
4 сар 29, 2023 15:51

Энэ дүү арай тийм юм хийхгүй дээ.

Зочин
Зочин
4 сар 29, 2023 15:52

Энэ дүү арай ийм юм хийхгүй

Ззочиночин
Ззочиночин
4 сар 29, 2023 15:58

Хуулийн арга хэмжээ аваач мод бидэнд хичнээн хэрэгтэй билээ Зайсангийн ам дүүрэн бетанон хорго боллоо

Зочин
Зочин
4 сар 29, 2023 17:13

Хүүе даварсан гар вэ? Тэнд чинь нэмж мод тариад Зайсангийн хан зуга�##�даг цэцэрлэгт хүрээлэн болгомоор байна.

Zochin
Zochin
4 сар 29, 2023 17:20

Suuliin ued mongol orgil hemeeh tododgoltoi Ganbaagaas aidag bolloo arai l aild orood ed horongo ekhner huuhediig n huchirhiilehgui yum bolloo ymar ikh shunal ve

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 29, 2023 17:40

Ичиж үхээсэй

Зочин
Зочин
4 сар 29, 2023 19:08

Хайран бут сөөг бургас

Гаа
Гаа
4 сар 29, 2023 20:12

1 тэрбум модоо гэж ….!!!

Зочин
Зочин
4 сар 29, 2023 20:35

Энэ нөхрийг ш�##�гуулж зохих газарт нь өргөдөл гомдлоо өгч хууль шүүх нь яллаж шүүж бусармаг үйлдлийг нь даруй зогсоож хариуцлага тооцож хохирлыг нь барагдуулах хэрэгтэй!

Зочин
Зочин
4 сар 29, 2023 20:51

шун�##� нь дэндсэн гошного вээ

Зочин
Зочин
4 сар 29, 2023 21:06

Хөгжилтэй оронд модыг хүний амьтай дүйцүүлж үнэлдэг.

Зочин
Зочин
4 сар 29, 2023 21:16

Шун�##�ын тулмын удмынхан бүгд сохороосой

Зочин
Зочин
4 сар 30, 2023 00:48

Энэ хавийн оршин суугчид Хүрэлсүх Сумяабазар хоёрт �##�бан бичгээр урилга явуулж үүнийг биеэр үзүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 30, 2023 06:04

Дэлхий дахинд тэрбум мод гэж орилчихоод байгаа модыг нь хамга�##�ах арга хэмжээ авахгүй бгаа хүнийг юу гэх вэ. Ямар ч уялдаа бхгүй зүгээр л нэр төр хөөгч бна даа.

Зочин
Зочин
4 сар 30, 2023 07:34

Ганц аятайхан цэцэрлэгт хүрээлэн байж болохгүй юм байхдаа .

Зочин
Зочин
4 сар 30, 2023 07:41

Хотын ерөнхий төлөвлөгөөний газар юу ч хийдэггүй,ялсан намын гар хөл болж байдаг газар юу хийж байна аа. Энэ хавьд хэдэн оршин суугч бна хэдэн хүүхдийн сургууль цэцэрлэг бна энэ тэр гээд төлөвлөдөггүй юм уу . Ямар ч төлөвлөлтгүй хот гэж л ийм бна даа . Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг татан буулгав�##� зохино, ямар ч хэрэггүй ц�##�ин авсан хулгайч нар.

Цээгий
Цээгий
5 сар 1, 2023 11:02
Reply to  Зочин

Яг урьд т�##�ын хашаа дээр үед стадино байсан. Бас олон жил хашаад байдаг...

Зочин
Зочин
4 сар 30, 2023 09:21

Yasan shunaltai deb be uhehdee uureed yacah bish odoo bolno 4 zug 8 zovhkist l tuunii barilga bna shuu dee

Иргэн
Иргэн
4 сар 30, 2023 09:39

Тэрбум мод- ерөнхийлөгчөө одоо яах вэ.МАН монгол улсыг цөлжүүлсэн. АНХААР!!!

Холбоотой мэдээ

Back to top button