УЛС ТӨРУлс төрийн мэдээ

#2: 20 тэрбумын 30,000 мкв газартай ч, 520 саяын 16,806 мкв газартай гэж мэлзэгч Ж.Ганбаатар сайд

Улаанбаатарт газрын эрхээр туйлдаг бүдүүн зүрхтэй, дархан эрхтэй хэдхэн хүн бий. Тэдний нэг нь "Оргил"-ын хэмээгддэг Ж.Ганбаатар сайд. Хотын аль л ашигтай гэсэн байршил бүрд газар эзэмшиж ирсэн. Гэвч “Энканто”, “Оргил” нэртэй хотхон, хороолол, спорт цогцолборуудыг сүндэрлүүлж буйгаараа бахархдаг гэгддэг.

Тэрбээр эзэмших-1261 м2-1, Өмчлөх-324 м2-1, Эзэмших-370 м2-1, Өмчлөх-372 м2-1, Өмчлөх-434 м2-1, Эзэмших-4495 м2-1, Өмчлөх-569 м2-1, Өмчлөх-579.57 м2-1, Өмчлөх-601 м2-1, Өмчлөх-606 м2-1, Эзэмших-7195 м2-1 нийт 16,806.57 м2 бүхий нийт 11 газартай. Үүний ДӨРӨВ НЬ өмчлөх эрхтэй 13,321м2, ДОЛОО НЬ эзэмших эрхтэй 3,485.57 газар байна. АТГ-т өгсөн ХОМ-тээ эдгээр газраа ердөө 520 сая төгрөг хэмээн үнэлсэн байдаг.

Харин тэр ямар компаниудад хувь эзэмшдэг, компаниуд нь хэчнээн газар эзэмшдэг талаарх мэдээлэл сонирхол татдаг билээ.


Камдер ХХК 69.23% , Нордлайн ХХК 100%, Голденсвит ХХК 70%, Моннидер ХХК 70%, Сээкл ХХК 67% зэрэг таван компанид хувь эзэмшдэг хэмээн ХОМ-тээ мэдүүлж ирсэн. Түүний компаниудаас хамгийн их газартай, газрын асуудалтай нь Камдер ХХК юм.

Камдер ХХК нь:

5169038 регистрийн дугаартай “Камдер” ХХК-ийг 2007 оны аравдугаар сарын 02-нд үүсгэн байгуулж бүртгүүлжээ. Хувьцаа эзэмшигчээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрөө болон түүний эхнэр Б.Хишигжаргал, охин Г.Хүслэн нар бүртгэлтэй байна. Харин гүйцэтгэх захирлаар нь Ж.Ганбаатарын төрсөн дүү Ж.Нарантуяагийн нөхөр Б.Төгсбаярыг 2014 онд бүртгүүлжээ. Эцсийн өмчлөгчөөр Ж.Ганбаатар өөрөө бүртгэлтэй аж.

-СБД 2-р хороо хуучнаар “Автобус-3” баазын хашаа бүхий 2.5 га газрын үнэлгээг нь 10 тэрбумаар бууруулж 20 тэрбумаар худалдаж авсан. “25 давхар өндөр 2, 2 хос буюу дөрвөн блок барилга босгож буй.

Тайлбар, “Автобус баз-3”-ийн газар болон бусад объектыг худалдаж авснаар тус баазад ажилладаг 700 хүний эрх ашиг хөндөгдөж байна гэх мэдээлэл тухайн үед гарч байв. Дуудлага худалдаагаар худалдах доод үнийг анх 26.4 тэрбум төгрөгөөр тогтоож байсан эл газрыг 20 тэрбумаар авсан гэх хэл ам ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй хөвөрсөн.

Ноцтой нь, тэрбээр өмчлөх эзэмших 11 газраа ХОМ-тээ дөнгөж 520 саяар үнэлсэн байдаг. Харин 20 тэрбум төгрөгөөр авсан хэл ам татладаг энэхүү газраа ХОМ-доо мэдүүлээгүй болж таарч буй юм. Үүнийг хянаж шалгах хуулийн байгууллага ч байхгүй нь эмгэнэлтэй.

-Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно 2.1 га газар эзэмшдэг. 2059 оны арваннэгдүгээр сарын 8 хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Энканто таун-1” хотхон, Оргил супермаркет, “Энканто” спорт цогцолбор байрладаг.

Тайлбар, “Оргил” худалдааны төв өөрсдийн авто машины зогсоолоо өргөтгөөд, явган хүний болон дугуйн зам байх хэсгийг газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр ашиглаад их удаж буй бгөөд энэ хэсгийн газар өдгөө ч маргаан дагуулдаг билээ.

-ХУД-ийн 19-р хороонд 1.7 га газар эзэмшдэг. 2036 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Оргил-Шилтгээн” хотхон баригдсан.

Тайлбар, Зайсангийн Оргил худалдааны төвийн ойр орчмын газар түүнийх гэсэн үг. Одоо тус худалдааны төвийн чанх урд талын цэцэрлэгт хүрээлэн бүхий 18,000 мкв газар дээр 25 давхар найман блок орон сууцны хороолол барих гэж буй тухай мэдээлэл олны анхааралд орж маргаан дагуулаад байгаа юм. Оргил Шилтгээн хотхоын оршин суугчид цагдаагийн байгууллагад хандаад байна.

Эл газраа мөн л ХОМ-тээ мэдүүлээгүй нь анхаарал татдаг.

-ХУД-ийн 7-р хороонд 7189м2 газар эзэмшдэг бөгөөд 2059 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Энканто оранж таун” цогцолбор хотхон, Оргил супермаркет баригдсан.

-БЗД-ийн 12-р хороонд 4495м2 газрыг 2059 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Оргил” үйлчилгээний төв баригдсан.


“Гурвангол бааз” ХХК:

2830183 регистрийн дугаартай “Гурвангол бааз” ХХК нь Камдер ХХК-ийн охин компани. Гүйцэтгэх захирлаар Ж.Ганбаатарын төрсөн дүү Ж.Нарантуяа ажилладаг бол эцсийн өмчлөгч нь Ж.Ганбаатар өөрөө бүртгэлтэй байгаа юм. 

-Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Богд хан уулын тусгай хамгаалалттай газар болох Нүхтийн аманд 2,3 га газрыг ашиглах эрхээр 10 жилийн хугацаатайгаар авсан байна.

Тайлбар, аялал жуулчлалын бааз байгуулах нэрээр авсан тус газрын газар ашиглах хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр дуусчээ. Өдгөө энэ газар дээр амины хаусууд баригдаад байгаа аж.


"Сээкл" ХХК:

2659018 регистрийн дугаартай уг компанийн хувь эзэмшигчээр Гаадангийн Буянтогтох, Жамбалын Ганбаатар нар бүртгэлтэй байна. Гүйцэтгэх захирлаар нь Сайнбаярын Даваажав 2016 онд бүртгүүлжээ.

-СХД 20-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2017 оны 1-р сард газар эзэмшсэн байна.


“Моннидер” ХХК:

БЗД-ийн 11-р хороонд 8882м2 газар эзэмшдэг. 2034 он хүртэл эзэмших эрхтэй.  УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, түүний эхнэр Б.Хишигжаргал нар эл компанийг эзэмшдэг.

Харин түүний хувь эзэмшдэг 5180503 регистрийн дугаартай “Нордлайн" ХХК, 5031621 регистрийн дугаартай “Голденсвит” ХХК-ийн нэр дээр газар байхгүй байгаа юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ж.Ганбаатар сайд 16,806.57 м2 бүхий нийт 11 газартай. Эдгээр нь 520 саяын үнэлгээтэй байгаа юм. Гэхдээ СБД 2-р хороо хуучнаар “Автобус-3” баазын 20 тэрбумаар авсан газар, мөн Зайсангийн Оргил худалдааны төвийн урд орших цэцэрлэгт хүрээлэн бүхий 18,000 мкв газар яагаад ХОМ-т тусаагүй вэ гэдэг хоёр асуулт зүй ёсоор гарч ирж байгаа юм.


Өмнө нь бид #1: Ж.Ганбаатар сайдын компани Зайсангийн “Оргил” төвийн урд барилга барихаар шөнөөр мод огтолж байна нийтлэл хүргэснийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2023 09:03

Гэр бүлийн хэрэгцээний болон дуудлага худ�##�даанаас авсан газраас бусад газар эзэмших, ашиглахаар 5 жилийн гэрээтэй хэвээр үү.Худ�##�дааны төвүүдийн газрыг дараагийн хүн авч болох уу?

Зочин
Зочин
5 сар 2, 2023 09:13

Энэ УВС -ын угшилтай хулгайчдыг төрд ерөөсөө ойртуулмааргүй юм байна. Тэр тусмаа сайд хийлгэж бүр дэмий. Яасан ханаж цаддаггүй шун�##� вэ. Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, С.Амарсайхан Ж.Ганбаатар . Дандаа шун�##�ын хэнээтэн. Хулгайлсан хөрөнгө чинь идээд барахгүй шдэ дөрвөдүүдээ, баядуудаа

Зочин
Зочин
5 сар 2, 2023 13:10

Болиочээ ичээч. Ямар том газартай юм энгийн бид нар 0.07 га газар олдохгүй хэцүү байхад

Зочин
Зочин
5 сар 2, 2023 13:10

Гишүүдээс улсын төсвөөс хулгай хийдэггүй хүн шүү

Зочин МИ
Зочин МИ
5 сар 2, 2023 15:41
Reply to  Зочин

ТӨСӨВ БИШ ГАЗАР ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ БҮР ТОМ ХУЛГАЙ ШҮҮДЭЭ

Зочин МИ
Зочин МИ
5 сар 2, 2023 15:40

ЭНЭ ДОЛИР ТЭГЖ Л ТААРНА, ГАНЗГЫН НАЙМААЧИН ЭНЭ БААС ТӨР БАРИЛЦАНА ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ. ӨӨРИЙН ШУНАЛАА ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ Л АРГА ХАЙЖ БАЙГАА

Зочин
Зочин
5 сар 2, 2023 21:14

Энэ засгийн газар с�##�бар болгоны топ гэсэн хулгайч луйварчдаас бүрдсэн бус уу.

Зочин
Зочин
5 сар 2, 2023 21:36

Энэ наймаачин нөхөр хэзээ ч ард түмэн улсын төлөө ажиллахгүй зөвхөн өөрийнхөө төлөө л ажилна. Шун�##�аасаа болж б�##�арна даа...Монголд болон МАН-д их гай болно доо.

Зочид
Зочид
5 сар 2, 2023 22:20

Яасан шун�##� нь багаддаггүй юм болоо. Тэгээд сайд хийгээд байгаа юм. Ард түмнээ боддоггүй хүнийг гишүүнээр сонгоод хэрэггүй юм бна.

Зочин
Зочин
5 сар 2, 2023 22:43

Энд тэндгүй газартай,энд тэндгүй Оргил дэлгүүр олон хотхонуудтай тэр нь дүүрэн чихчихсэн.Шунахай гэж жигтэйхэн тэгээд дээрэнгүй.А зэрэглэлийн газруудыг Чойжилсүрэн,Ганбаатар хоёрт хувааж өг гэж зарлиг гарчихсан юм шиг байх юм.Энэ хүний хадг�##�амж 20,30 тэрбум гэсэн яаж ингэж баяжаа юм бол.

Bat
Bat
5 сар 3, 2023 08:28

Газрын тухай хуулиа яар�##�тай гаргаач ээ

Зочин
Зочин
5 сар 3, 2023 08:52

Hulgaichuud turd idej uuj shunalaa guitselduuleh gej garah ymaa uls orond ym hiih bh gej itgej songoson ogtsruulya

Zochin
Zochin
5 сар 3, 2023 14:50

1

Зочин
Зочин
5 сар 3, 2023 14:52

ХОМ-д зөвхөн хувьдаа авсан газраа бичдэг, компаниудын авсан газар бичигддэггүй.

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 3, 2023 19:22

Энэ нэг муухай юм амьтны хара�##� идээд сайн байх уу энхэр нь ч гэсэн шун�##�ын дэв юм бас л хара�##� идээд сайн байх уу

Холбоотой мэдээ

Back to top button