"Эрдэнэс Тавантолгой" ХК иргэдэд ногдол ашиг тараах эсэхээ аравдугаар сард шийднэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ганбат шийдвэрийг танилцууллаа.
Өнгөрсөн онд "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 2.5 сая иргэнд ногдол ашиг тараах эсэхийг өнөөдөр шийдвэрлэсэн юм.
Тэрбээр "ЭТТ ХК-ийн онцгой дэглэмийн хугацаа зургаан сараар сунгагдсан. Компанийн 84 хувь нь төрийн, 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа. Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Ногдол ашиг тараах асуудлыг онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл хэлэлцэхгүй. Онцгой байдлын хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ" хэмээн ярилаа.
"ЭТТ" ХК-д тогтоосон бүрэн эрхийн хугацааг дөрөвдүгээр сарын 19-нд сунгасан. Тэгэхээр иргэдийн ногдох ашиг авах асуудал ирэх аравдугаар сард шийдэгдэх нь.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайч нараасаа хөрөнгийг нь хураан авч ногдол ашгаа тараа. Дампуурах болохоороо онцгой байдал зарлана. Тэгээд сэхэх ,үхэх нь тодорхойгүй.
МАН ын хулгайч нар бүүр цайчихжээ.
Ноогдол ашигаа авья аа