Top StoriesГео-ТоймДЭЛХИЙ

Афганистаны эрүүл мэндийн салбарын доголдол: Уушгины хатгалгаагаар өдөрт 167 хүүхэд нас барж байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр Афганистанд өдөр бүр 167 хүүхэд урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр нас барж байгаа ажээ. Уг өвчин бол уушгины хатгалгаа юм.

Эл өвчнөөр өвчлөгсдийн нэг бол гурван сартай Таябулла юм. Түүний ээж Нигар хүчилтөрөгчийн хоолойг хамраас нь холдуулж, амьсгалж байгаа эсэхийг нь шалгана. Гэсэн хэдий ч хүү хангалттай хэмжээнд амьсгалж чадахгүй байгаа ажээ. Түний хэвтэх эмнэлэгт ганц ч агааржуулагч ажилладаггүй байна. Энэ бүхний улмаас анхны тусламж авсан ч уг хүү нас барсан ажээ.

Энэ мэт олон хүүхэд уушгины хатгалгаагаар өвчилж, улмаар нас барж буй. Тус улсын баруун бүсийн Гор аймгийн төв эмнэлгийн хүүхдийн тасагт өрөө бүр хүүхдүүдээр дүүрснээс гадна хоёр сувилагч 60 хүүхэд асарч буй зураглалтай байгаа аж. Нярай хүүхдүүдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг өрөөнд хамгийн багадаа 10 нярай байгаа ажээ.

Хүүхдүүд байнгын эмчийн хяналтад эмнэлэгт байх ёстой хэдий ч эл газарт боломжгүй юм. Горын эмнэлэг нь хамгийн сайн улсын эмнэлэгүүдийн нэг ажээ.

-Яагаад уг асуудал үүсэв-

Афганистанд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нийгмийн аль ч цаг үед хүрэлцээтэй байгаагүй. 2021 оны наймдугаар сард талибанчууд засгийн эрхийг гартаа авах үед гадаадын санхүүжилтийг царцаасан байдаг.

Өнгөрсөн 20 сарын хугацаанд энэ улсын хэмжээнд олон ч эмнэлэг нурж унасныг сэргээгээгүй. Саяхан талибанчууд төрийн бус байгууллагуудыг ажиллахыг хориглосон нь хүмүүнлэгийн тусламж боломжийг хязгаарлаж, олон хүүхдийг эрсдэлд оруулсан юм.

Тус улсад эрүүл мэндийн салбарт төсөвлөх хөрөнгө байхгүй явдал хамгийн том асуудлуудын нэг. Тиймээс ч уушгины хатгалгаагаар өвчилсөн хүүхдүүдийн ар гэр итгэлээ гээж, найдвар тээхээ ч больсон зураглал эмнэлгүүдээр дүүрчээ. Өвчлөгсөд болох хүүхдүүдийн хувьд зөвхөн уушгины хатгалгаа гэлтгүй хоол тэжээлийн дутагдалж орсон байна.

-Эмнэлгийн нөхцөл байдал тус улсад хэр байгаа вэ-

Дээрх асуудлуудаас гадна хүний нөөцийн хомсдол, тоног төхөөрөмжийн дутагдал эрүүл мэндийн салбарт нэмэгджээ. Тиймээс хоёр сувилагчид 60 хүүхэд ногдож буй байдлын улмаас хүүхдүүдийг асарч хүчрэхгүй, эмчилгээ авах боломжгүй нөхцөл ноёлж, нас барахыг нь харахаас өөр сонголтгүй болсон аж.

Мөн Афганистанд эмнэлгүүдэд энгийн хагалгаа хийх орчин байхгүй, мэс заслын тоног төхөөрөмжгүй, шаардлагатай эмийн нөөц ч байхгүй ажээ. Эмнэлгийн нөхцөл байдал ийм байгаа хэдий ч нөгөө талаараа иргэдийн амьжиргааны орлого хэрэгцээнд хүрэхгүй байгаа юм. Товчоор бол тэд нэг аяга цай ч авч чадахааргүй, орлогогүй байна.

Түүнчлэн өвдсөн хүүхдүүдэд минут тутамд хоёр литр хүчилтөрөгч хэрэгтэй ажээ. Гэсэн хэдий ч эмнэлгийн хүчилтөрөгч үйлдвэрлэх хэсэг нь зөвхөн оройн цагаар ажилладаг байна. Түүхий эдийн хомсдолын улмаас хүчилтөрөгчийг хангалттай хэмжээнд гаргаж чадахгүй байгаа нь дээрх нөхцөлийг үүсгэх нэг шалтгаан юм.

-Олон улсын буцалтгүй тусламжийн төсөв хайчсан бэ-

Афганистанд болж буй уг үйл явдлын улмаас тус улсад өгсөн буцалтгүй тусламж хэрхсэн нь тодорхойгүй байсаар.

2021 он хүртэл буюу 20 жилийн турш Олон улсын хамтын нийгэмлэг олон тэрбум ам.долларыг тус улсад зарцуулсан. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ сүйрч, ноцтой хэмжээнд хүрээд байна.

Засгийн газрын тогтворгүй байдлын улмаас тус улсад гадаадын улс орнууд хөрөнгө оруулахгүй байгаа. Харин хүмүүнлэгийн агентлагууд эмнэлгийн ажилтнуудын цалин, эм, хоол хүнсний зардлыг санхүүжүүлж буй. Гэвч уг төрлөөр санхүүжүүлж буй явдал нь цаашид үр өгөөжгүй байх вий гэх зовнилыг үүсгээд байгаа.

Учир нь талибанчууд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж, тэр дундаа НҮБ болон төрийн бус байгууллагуудыг ажиллахыг хориглосон нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн явдал юм. Мөн уг шийдвэрийн улмаас Афганистанд хандив өгөгчдийн тоог бууруулаад буй. Тухайлбал, тус улсын НҮБ-д тавьсан мөнгөн тусламжийн хүсэлт дэх таван хувьтай тэнцэхүйц дүнгээр санхүүжүүлжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
5 сар 4, 2023 17:33

Юу тарина түүнийгээ хураана гэдэг нь энэ болов уу, эрэгтэйчүүд нь үнэн тэнэг хүчирхийлэгчид, энэ байдлаасаа гарахыг хүсдэггүй, засаг төр нэртэй шашны бүлэглэл нь энэ байдлыг нь өөгшүүлж шашны хуулиар хамга�##�сан учир энэ нөхцөл арилахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button