ЭДИЙН ЗАСАГ

СААРАЛ жагсаалт ба ХАР нам

Монгол Улс саарал жагсаалтад орлоо. Хэдэн өдрийн өмнөөс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын улс төрчид зах зээлийг үймүүлж шуугиулсан, залгуулаад олон улс төрчид сэвсэн саарал жагсаалт гэх сэдэв биеллээ олж, Монгол улс Саарал улс болов. Де факто Д.Жаргалсайхан төгрөгийн ханш 7000 болно гэж жиргэлээ.

“Саарал жагсаалтанд орлоо” гэж эрх баригчид гомдол ярьж, ард иргэдийнхээ хүлээлтийг хутган үймүүлсээр. Сангийн яам нь “Монголбанкны асуудлаас л болсон” гэж, Монголбанк нь “Үгүй ээ энд банкны асуудал ямар ч хамаагүй” гэж би үхэхээр чи үх, муур, хулгана болж тоглох нь төрийн арчаагүй байдлыг лавтай илэрхийлнэ.

Уг нь саарал жагсаалтад оруулахгүй байх ажлыг МАН гэх энэ том нам, эрх баригчид өөрсдөө хариуцаж байсан бус уу? Ажлаа хийж чадаагүйн бурууг одоо хэнээс эрж, хариуцлагыг хэнээс нэхээд байна вэ?

Түүх сөхье. Монгол Улс анх саарал жагсаалтад орсон үе. 2011-2012 оны уул уурхайн халуурал, өмнө нь үзээгүй хараагүй их мөнгөний урсгал. МАН засаг сонгуульд ялахын тулд уул уурхайн орлогоор бэлэн мөнгө тарааж, мөнгө нь дутаад эхлэхээрээ бүр нүүрсний орлогоо Чалкод барьцаалж байгаад их өр тавьж байгаад эдийн засгаа “алж” байсан цаг үе.

Ийм үед олон улсын дүрэм журмыг мөрдөж, хууль эрх зүйн орчноо түүнд нийцүүлэх ёстой байв. Тэр үед МАН-ын засагтай, Сү.Батболд Ерөнхий сайд, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд, С.Баярцогт Сангийн сайд, Л.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгч байсан. УИХ-ын даргаар Д.Дэмбэрэл ажиллаж байсан. “Аливаа мөнгөний гарал үүсэл, эх үүсвэрийг мэдээд харилцагчаа тань” гэх олон улсын зарчмыг тэд Монголд мөрдүүлэх ёстой байв. “Хууль, журам, дүрэм, зохицуулалттай болж түүнийгээ хэрэгжүүл” гэсэн шаардлага тавигдаж байсан цаг үе л дээ. Ингээд 2008-2012 оны засаг төр тэр ажлаа хийгээгүй учраас Монгол улсыг 2013 онд анх удаа Саарал гэх жагсаалтанд оруулсан байна.

Тэгвэл МАН-ын ажлаа хийгээгүйгээс болж орчихсон саарал жагсаалт гэгчээс Монгол Улсыг богино хугацаанд хэн амжилттай гаргасан юм бэ? 2014 он гэхэд л нүүрсний орлого 3 дахин уначихсан, гадаадын хөрөнгө оруулалт 20 дахин буурчихсан, ингээд Монголын эдийн засгаас 5.6 тэрбум доллар дутаад алга болчихсон байсан.

Тэр нэн хүнд цаг үед АН засаглаж байв. Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин, Сангийн сайдаар Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал, УИХ-ын даргаар З.Энхболд ажиллаж байв. Тэд Саарал жагсаалтад орчихлоо гэж одоогийнх шиг сандраагүй, ард иргэдээ үймүүлээгүй, хувийн хэвшлээ айлгаагүй, хэн нэгэнд гомдоллоогүй, хэн нэгнээс бурууг хайгаагүй, зөвхөн хэрхэн яаж богино хугацаанд асуудлыг шийдвэрлэж, Саарлаас гарах вэ гэдгээ л хийсэн байдаг.

Маш хүнд нөхцөл байдалд Монгол Улс 2014 онд саарал жагсаалтаас гарсан юм. Төрд мэргэжлийн хүмүүс ажиллавал зах зээлээ үймүүлэхгүйгээр, эдийн засгаа хорлохгүйгээр асуудлыг шийдвэрлэж болдгийг энэ жишээ харуулсан.

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонхи болж засгийн эрхийг 100% авсан. Харамсалтай нь тэдэнд эдийн засгийн бодит асуудлыг ойлгож улсын бодлогыг зөв чиглэлд авч явах ухаан, чадвар байгаагүй юм. Ингээд 2017 онд Монгол улс эрчимтэй хяналтанд орж, “2 жилийн дотор шаардлагыг ханга, үгүй бол Сааралд ор” гэсэн дарамтанд орсон.

Хууль зүйн сайдаар өнөөх Ц.Нямдорж, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайхан гээд дандаа МАН-ын гишүүд, нутаг нуга яривал увсынхан төр удирдаж байгаа энэ цагт Монгол буцаад саарал болчихлоо.  Монгол улсыг маань МАН гэх энэ хар нам сааралтуулдаг энэ ёрын тренд хэзээ өөрчлөгдөх юм бол?

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
1 сар 16, 2020 15:21

Levitra Cout De La Vie Maroc Xenical Sans Ordonnance Prix Taking Both Cephalexin And Clindamycin [url=http://cialibuy.com]tadalafil cialis

LesOrdiff
LesOrdiff
1 сар 27, 2020 03:00

Viagra Bestellen Per Nachnahme [url=http://viacialisns.com]Cialis[/url] Viagra Generique Acheter cialis 40 mg Viagra En Europa

MatFuse
MatFuse
2 сар 5, 2020 23:49

Cialis Effetti Terapeutici http://buyciaonlinex.com/# - Buy Cialis Cialis Wirkung Nebenwirkung Cialis Effexor Online Without Prescription

LesOrdiff
LesOrdiff
2 сар 7, 2020 07:04

Danazol http://buycialisuss.com - generic cialis Dosis De Kamagra Recomendada Cialis Falta Comprar Propecia En

StevSlarie
StevSlarie
2 сар 12, 2020 22:05

Usa Online Phamacy Antibiotics http://abcialisnews.com - Buy Cialis Achat Cialis 20 Ligne Buy Cialis Order Valtrex Online Uk

Холбоотой мэдээ

Back to top button