Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Даландавхраас 10 га-г нь чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, морг, мэдээллийн төв барьж эхэллээ

Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олны нэршиж дадсанаар Даландавхрыг зорилоо. Учир нь энд он удаан яригдсан бүтээн байгуулалтын ажил эхлээд буй.

Талбайн тохижилтыг гардан хийж байгаа “Орис” барилгын компанийн захирал биднийг угтан авч “Ноднин чөлөөлсөн 10 га газрын 2 га-д нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, явган зам, сүүдрэвч, сүмийн барилга, зул өргөх байгууламж бүхий саравч, 400 кв нийтийн ариун цэврийн байгууламж гээд  хүн энд ирээд өвөг дээдэстээ залбираад явахад таатай орчинг дэлхийн стандартаар бүтээн байгуулах ажил явагдаж байна” гэлээ.

Дурсгалын цэцэрлэгт хүрэээлэнгийн эхэнд сүм барина. Энд иргэд зул өргөж, бурхан болоочдоо ном хуруулах боломжтой

Ажлын хувцсаар жигдэрсэн залуус газрыг жигд нямбай хувааж тэмдэглэгээ хийх аж. Дээхнэ нь бас нэлээд том газрыг ухаж бэлтгэх хэдэн хүн харагдана. Талбайн даамал “Энэ зураад байгаа талбай дээр энэ чөлөөлсөн газраас гарсан 14 мянга гаруй хүний чандарыг байршуулна. Тэр дээр ухаж бэлтгэж байгаа газар сүмийн барилга баригдах юм” гэж тайлбарлалаа. 

Энэ хэсэгт чандарласан шарилуудыг оршоох аж

Энд 1920-иод оноос шарил тавьж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш ная, ерээд онд хоёр ч удаа  хаасан ч иргэд зай сиймхийд талийгаачаа нутаглуулсаар 2015 онд НИТХ-ын тогтоолоор хаагдсан оршуулгын газраар баталсан. Даландавхрын оршуулга 73,9  га газрыг хамран Чингэлтэй дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрийг дамнан оршдог. Энд багцаалсан тоогоор 100 мянга гаруй шарил бий. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сайн жишиг тогтоох зорилгоор эхний ээлжинд 10 га газрыг чөлөөлж цогцолбор бүтээх ажил эхлээд буй нь энэ. 

Маш товчхоноор тайлбарлахад, энэ ажил жишиг болж иргэдийн анхаарлыг татаж, сэтгэлд нийцвэл цаашид Даландавхрын үлдсэн 90 мянга гаруй шарил бүхий 63,9  га газар болон нийслэл тойрсон бусад оршуулгын газруудыг үүн шиг ингэж цэгцэлж жигдлэх боломжтой юм байна. 

Уг төслийг “Нью семерти” ХХК 40 тэрбум гаруй төгрөгөөр 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй. Харин шарилуудыг чандарлаж бунхан болон хөрсөнд оршоох хүртэл хадгалах ажлыг “Улаанбаатар буян” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн байна. 

Ингэхдээ 2021 онд чөлөөлөх 10 га талбайд тооллого хийж, 2022 оны 4-9 сарын хооронд нүүлгэн шилжүүлэх ажил хийгдсэн бөгөөд 14321 шарилыг чандарласан. Эдгээр шарилын 48 хувь нь хөшөө чулуу нь бүрэн бүтэн, ар гэртэй нь холбогдох боломжтой байсан бол 52 хувь нь хөшөө чулуугүй эсвэл нэр бичээгүй, эвдэрч сүйдсэн учир нэр тогтоох боломжгүй байжээ. 

Н.Түвшинбаяр: Бурхан болоочдын ар гэрийнхэн чандараа аль секторт оршоохыг өөрсдөө сонгох боломжтой

Бид эл ажлыг гүйцэтгэсэн “Улаанбаатар буян” ХХК-ийн менежер Н.Түвшинбаяртай ярилцлаа.

-Эндээс чөлөөлсөн 14 мянга гаруй шарилыг танай компани чандарлаад, хадгалж байгаа юм байна. Бараг л тал хувь нь нэр усгүй байж. Тэгэхээр энэ тохижуулж буй 2 га газарт хэрхэн байршуулах талаар мэдээлэл өгөөч?

-Манай компани энэ ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн.  Нийтдээ 14321 шарилыг нүүлгэн шилжүүлж, “Улаанбаатар буян” компани чандарлаад түр хадгалж байгаа. Бид чандарыг төслийн талбайд оршоох ажлыг ирэх наймдугаар сард гүйцэтгэнэ. Нэр, он цаг нь тодорхой бид холбогдож мэдээлэл өгсөн шарилуудын ар гэрийнхэн   www.sambalhundev.mn вэб сайтаар нэвтэрч талийгаачаа хүссэн сектортоо байршуулах боломжтой. Харин нэр ус тодорхойгүй шарилуудыг нэгдсэн байдлаар хөрсөнд оршоож, тусгай самбарт хүндэтгэл илэрхийлсэн, тайлбарлсан утга агуулга бүхий мэдээлэл байршууулна.  Мөн энэ бидний анхны ажил биш. Манай компани өмнө Даландавхрын дээд хэсэгт цахилгааны дэд станц барих 1,5 газрыг бас чөлөөлсөн. Мөн хот тойрсон, зөвшөөрөлгүй шарилуудыг чөлөөлж, чандарлах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Тэдгээр газруудаас гарсан шарилуудын чандарыг мөн энд оршооно. Чандарыг хөрсөнд, бунханд гэсэн хоёр сонголттойгоор байршуулна. Тус газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр анх 2013 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан. Гэвч 2021 он хүртэл ямар нэг шийдвэр гарахгүй явсаар НИТХ болон Улаанбаатар хотын ЗАА-ны шийдвэр гарснаар ажил маш хурдацтай явж байна.

-Зураг төслийг харахад үнэхээр жишиг бүтээн байгуулалт болох нь...?

-Эхний ээлжинд 10 га-гаас  2 га-д нь дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн барьж, 10 сард нээлтээ хийхээр ажиллаж байна. Төслийн мэдээллийг гарахад иргэд маань буруу, зөрүүтэй ойлгосон. Энэ бол салхилдаг цэцэрлэгт хүрээлэн биш. Өвөг дээдэс бурхан болоочийнхоо шарилыг эргэхэд зөв сайхан орчныг бүрдүүлсэн газар юмаа. 10 га талбай нийт 70-80 хувьд ногоон байгууламж барина. Тухайн 2 га-д л гэхэд 45 мянган мод сөөг тарина. Нэг га талбайд эндээс чөлөөлсөн хөшөө чулуугаар хүндэтгэлийн овоо барина. Үлдсэн 6 га газар нь оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв байгуулна. Энд ямар нэг оршуулах чандарлах үйл ажиллагаа явагдахгүй. Харин оршуулгатай холбоотой хууль эрхзүйн мэдээлэл өгөх, үйлчлэх,  салах ёс гүйцэтгэх зориулалттай нэгдсэн төв баригдана. Нэг га талбайд нь цогцос хадгалах байр баригдана. Иргэд эндээс салах ёс гүйцэтгээд оршуулгын газар руу явах нь. Товчхондоо, иргэд бурхан болоочийнхоо оршуулах хүртэлх бүх мэдээлэл үйлчилгээ, зан үйлийг өөр хаашаа ч явахгүйгээр эндээс авах боломжтой.

Чөлөөлсөн 10 га газар ийм болно. 2 га дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, 8 га нь овоо, морг, шүүх шинжилгээний газар, оршуулгын нэгдсэн мэдээллийн төв

Б.Бат-Эрдэнэ: Энэ бол зугаалж, болздог газар биш, бурхан болоочоо эргэх хүндэтгэлийн газар

Бид төслийн гадна талбайн тохижилтыг гүйцэтгэж буй “Орис” ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Тохижилтын ажил эхэлснээс хойш ажил хэрхэн өрнөж байна вэ?

-Ажил 10 хоногийн өмнө эхэлсэн. Найм хоногт газар шорооны ажлаа дуусгалаа. Метр хиртэй 14 мянган нүхийг зориулалттын багаж тоног төхөөрөмжөөр тэгшилж 100 гаруй хүн ажиллалаа. Өнөөдөр чандар оршоох хэсгийн ажил, мөн хойд сүмийн суурь ухагдаж байна. Манай компани гадны талбайн тохижилтоор арваад жилийн туршлагатай хамт  олон. Энэ төсөл төлөвлөсөн графикаас түрүүлж яваа. Цаашдаа хамтран ажилладаг компаниуд  маань өөр өөрсдийн чиглээлээр орж ирээд аравдугаар сар гэхэд төслийн ажил бүрэн дуусна.

-Алслагдсан, хад чулуу ихтэй өндөрлөг газар бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхэд асуудал тулгарч байна уу?

 -Том хэмжээний бүтээн байгуулалт учраас дэд бүтцийн асуудал тулгамдаж байна. Цаашдаа дэд бүтэцтэй холбоотой газар чөлөөлөлт хийгдэж, нэгдсэн сүлжээнд холбогдоно. Өндөрлөг газар учраас ус муутай. 150 метр газраас 24 цагт 2 тонн л ус гарна. Тэгэхээр нэгдсэн сүлжээнд холбогдохоос өөр аргагүй болно.

-Даландавхар айлуудтай хаяа зэрэгцэн оршдог оршуулгын газар. Иргэд ам сайтай байна уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Энэ их эвдэрч сүйдсэн шарилуудаас ялгарах хий, хөрсний бохирдол гээд үүдсэн асуудал их байгаа. Энэ хавийн айлууд манайх хашаандаа нэг, хоёр чулуутай ч гэж ярьж байсан. Тэгэхээр энэ бүхэн цэгцрээд гарт баригдаж, нүдэнд үзэгдээд ирэхээр хүмүүс аяндаа бүхнийг ойлгож мэдэрнэ. Одоохондоо иргэд оршуулгын газраар зугаалуулах гэлээ гэх мэтээр сэтгэгдэл бичснээс харахад энэ төслийг бүрэн гүйцэд ойлгоогүй байгаагийн илрэл. Энэ бол иргэд зугаалдаг болздог газар биш. Бурхан болооч, өвөг дээдсийнхөө шарилыг эргэх, хүндэтгэл үзүүлэх, сэтгэлээ тайтгаруулах, зан үйл хийх зориулалттай газар юм.   

Б.Мөнх-Эрдэнэ: Даландавхрын үлдсэн 63,9 га газрын шарилыг чөлөөлөх эсэхийг иргэдийн оролцоотоотой шийднэ

Улаанбаатар хотын ЗАА, Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Даландавхрын оршуулгын 73,9 га газраас 10 га-г нь чөлөөлж, бүтээн байгуулалт хийгдэж байна. ЗАА хэрхэн оролцож байна вэ?

-Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран ажиллах гэрээ хийгдэж эхэлсэн бөгөөд төслийн эхний үе шат болох 2 га газрын тохижилтын ажилд хяналт хийгээд явж байна. Цаашид шат дараатай холбогдох зураг төслийн дагуу бүтээн байгуулна.

-Иргэдийн зүгээс нийтэд нь ингээд хийчихгүй гэсэн сэтгэгдэл нэлээд байсан. Энэ талаар...?

 -Үлдсэн 63,3 га газар дээр холбогдох компаниудаас хүсэлт ирсээр байгаа. Гэвч ямар нэгэн албар шийдвэр гараагүй байна.  Эхний ээлжинд туршилтын 10 га газраа хийе, үр дүнг харья. Үүний дараа иргэдийнхээ хандлага болон ар гэрийнхний саналыг харгалзан үзнэ. Дангаараа нийслэл шийдэхгүй гэсэн үг. Иргэд бурхан болоочийнхоо шарилыг хөндүүлэхгүй гэвэл бидэнд нүүлгэн шилжүүлэх эрх байхгүй шүү дээ. Харин агаар орчны бохирдлыг саармагжуулахын тойрсон ногоон байгууламж барих төлөвлөгөөт ажил Нарангийн энгэрийн оршуулгын газраас эхлээд байна.

-Нийслэл орчим нийт хэдэн оршуулгын газар байдаг вэ?

-Нийслэл тойрсон 10 газар бий. Бид одоо нэмж газар төлөвлөхгүй, эдгээр газрын хүрээг тэлэхгүй, нэмэхгүй  хуучин оршуулгын газруудаа цэгцлэх чиглэлээр ажиллаж байна. Эхний ээлжинд бүх оршуулгын газрыг ногоон байгууламжаар хашаалж, агаар орчинд ялгарч буй хорт хийг саармагжуулна. Оршуулгын газар болон үүнтэй холбогдох бусад хууль журам хязгаарлагдмал байгаа учраас бид чиг үүргийн байгуулагуудтай хамтран ажлын хэсэг байгуулсан. Цаашид журам батална, хуультай болно, хуулийн хүрээнд байлгах стандарт тогтооно.

-Оршуулгын чиглэлээр үйл ажиллагаа ААН олон уу. Чандарладаг газруудын агаар орчинд учруулж буй хохирлоос үүдэн нүүлгэн шилжүүлнэ гэж ярьж байсан шүү дээ?

-Чандарын агаар орчинд тарих хор уршгаас болж нүүлгэх гэхээсээ илүүтэй орчин үеийн стандарттай, техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа. Нийгэм ч хөгжихийг шаардаж байна. Эхний ээлжинд бид журмаа боловсруулж мөрдөгдөж байгаа хоёр стандартаа шаардана. Энэ чиглэлээр ажилладаг 54 ААН бүртгэлтэй. Үүнээс чандарладаг газар ганцхан “Улаанбаатар буян” компани л байна. Бусад нь системийн үйл ажиллагаа явуулдаг. Хөшөө чулуу, хайрцаг сав, газар бэлтгэх үйлчилгээний бусад чиглэлээр ажилладаг гэсэн үг.

-Чөлөөлж бүтээн байгуулалт хийж буй 10 га газарт хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлж байна. 10 га газрыг эзэмших эрхийг хэн эдлэх вэ?

-Одоохондоо 10 га газар нийслэлийн эзэмшлийн газар гэж явж байгаа. Гэрээний дагуу тохижилт хийгдсэний дараа 2 га нь нийслэл, 1 га шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, үлдсэн нь “Нью семетри”  ХХК-ийн эзэмшилд тус тус шилжих болов уу.

Иргэд зориулалтын зам дээр машинаа үлдээж, сүмд мөргөн зулаа өргөнө. Өөрсдийн сонгон байршуулсан бурхан болоочийнх нь мэдээлэл бүхий чандарыг залсан хэсэгт ирж хүндэтгэл үзүүлнэ. Эндээс чөлөөлсөн 8000 гаруй хөшөө чулуугаар босгосон 33 овоо дээд хэсэгт байршина. Харин оршуулгын нэгдсэн төвөөр үйлчлүүлэх иргэд талийгаачтай холбогдох бичиг баримт, халамж үйлчилгээ, лавлагаа бүгдийг нэг дороос авч, цогцос хадгалах, ном хуруулах, салах ёс гүйцэтгэх гээд бүхий л ажлаа эндээс амжуулахаар төлөвлөжээ. Эцэст нь тэмдэглэхэд, энэ бол иргэд зугаалж болзож, чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалттай цэцэрлэгт хүрээлэн биш, бурхан болсон өвөг дээдэс, аав, ээж, эрхэм дотны нэгнийхээ шарилыг эргэж ирж хүндэтгэл үзүүлэх, холбогдох зан үйлийг хийж гүйцэтгэхэд таатай дэлхийн стандарт бүхий орчныг бий болгожээ. Энд нэмж нэг ч шарил оршуулахгүй бөгөөд харин цаашид оршуулгатай холбоотой бүхий л процессыг нэг дороос шийдэх нэгдсэн мэдээлэл үйлчилгээний төв баригдах юм. Цогцос хадгалах газар ч мөн нийслэлийн хүчин чадлын хэмжээгээр энд төлөвлөгдөж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 5, 2023 12:27

Хурдан шуурхай биелэгдвэл ч сайхан л болох гэж байгаа юм байна Мод л сайн тариарай даа амжилт хүсье

Зочин
Зочин
5 сар 5, 2023 12:35

Зөв л зохион байгуул�##�т шүү. Энэ х�##�дварт өвчн й үед шарилаа шатаах нь маш зөв. Хотын төвөөс чимээгүй хотийг холхон байлгаж цэцэрлэгжүүлэлт барих нь маш зэ

Зочин
Зочин
5 сар 5, 2023 12:35

Цэцэрлэгт хүрээлэнг дэмжиж байна шүү

Зочин
Зочин
5 сар 5, 2023 12:35

Яаг зураг ш гээ болвол гоё л юм байна

миний нэр ж даваажав
миний нэр ж даваажав
5 сар 5, 2023 13:23

хашаанаас гадуур байгаа аавынхаа шарилыг авчих юмсан .23 онд авах гэж очиход дараа жил гэсэн юмаа .баруун дээд т�##�д нь байгаа юм өндөр хүчдэлийн шугамд ойрхон

Оогий
Оогий
5 сар 5, 2023 13:31

Зөв, сайхан ажил шүү. Нийслэл хотын маань хоймор шүү дээ. Олон жил сэтгэлд гуниг төрүүлсэн, харахад нүд х�##�тирмаар, өнгө зүс нь нэг л эвгүй газар байсаар ирсэн. Энэ ажлыг санаачилж эхлүүлсэн хүн бүхэнд баярл�##�аа, үлдсэн газрыг ч гэсэн ард түмэн маань дэмжээд цэгцлэх байх гэж найдъя.

Зочин
Зочин
5 сар 5, 2023 13:37

Shine orshuulgiin gazar bariad bgaa um bishyy.

Зочин
Зочин
5 сар 5, 2023 20:59

Өмнө нь хайгаад олоогүй. Одоо бүр хэцүү байхдаа. Яав�##� дээр бол?

Зочин
Зочин
5 сар 5, 2023 22:13

Шарилуудыг чандарлана гэсэн яасан бэ аав ээж өвөөгийн минь шарил байгаа зүгээр ухуулаад хаямааргүй байна шүү хаана хандах вэ

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 6, 2023 00:08

ГОЁ САЙХАН ТОХИЖИЛТЫН ЗУРАГ ҮЗҮҮЛЭЭД ТАЛИЙГААЧДЫН СҮНСЭЭР ОРОЛДСОН ЛУЙВАРЧИД ҮЙЛИЙН ҮРЭЭ ГУРВАН ҮЕЭРЭЭ ЭДЛЭНЭ

zochin
zochin
5 сар 6, 2023 03:00

Bogd uuliin zuun sugaar.TZ.Avto zam yvdag shariliin gazaraa Mod tarij haragdaj.uzehdehgui bolgooch.Zam ruu shahaad hamgiin muuhai.sharil dunduur yvahaar bolj bn.Ter baiguullaga n 10.20 sayiin tulber avdag baij.zamaar zorchij bga irgeded haragdahgui boltol mod tarih.mash ender hashaa bariach.Munge l olohoig bodoh uom.Odoo zam ruu teleed.barag Nalaih.4 r zerleg orloo.

Зочин
Зочин
5 сар 6, 2023 07:48

Морго биш голчтой т�##�бай болгоё

Irgenиргэн
Irgenиргэн
5 сар 6, 2023 08:57

Маш сайхан цэцэрлэгт хүрээлэн болгох нь бурхан болоочидоо эргэж тойрход сэтгэл тайван очих нь

Оюунчимэг
Оюунчимэг
5 сар 6, 2023 15:39

Бид эмээгийнхээ ээжийнхээ шарилыг мэднээ хэнд хандаж энэ асуудлыг шийдэх вэ? тодорхой хариу егеерэй! Бидэнтэй адил олон хун байгаа байх хэвлэл мэдээллээр ярьж нэг мер болгоно гэдэгт гунээ найдаж байна та нарын ажлыг дэмжинээ! баярл�##�аа

88226576;90590059 G.Dangaasuren
88226576;90590059 G.Dangaasuren
5 сар 6, 2023 16:24

Manai aabiin mini sharil bgaa yaj oloh ve? 1903-1985 on Oidoviin Galsantseren

88226576;90590059 G.Dangaasuren
88226576;90590059 G.Dangaasuren
5 сар 6, 2023 16:28

энэ утасанд хариу өгвөл баярлах бодно

зочин\
зочин\
5 сар 6, 2023 23:17

өөр яахав дээ. миний болон монголчуудын зүрхэн хайртай хүмүүс нойрссон энгэр... ум амг�##�ан болтугай....

зочин\
зочин\
5 сар 6, 2023 23:21

монголчуудын " д�##�ан давхар" .. гэдэг оршил цэцэрлэгт хүрээлэн болоосой гэж бодож байна... ямар ч " нөхцөлд " д�##�ан давхар" шүү дээ. сая сая хүмүүсийн нулимс, оршил байгаа....

Зочин
Зочин
5 сар 6, 2023 23:52

“Нью семерти” гэж буруу зөрүү бичсэн англи нэр зүүх шаардлагатай юм уу? Уг нь "New Cemetery" (Нью семетeри) гэх гэсэн юм болов уу? Тийм бол "Шинэ булшны газар" гэдэг тун хачин нэртэй компани байна.

Зочин
Зочин
5 сар 7, 2023 17:31

Дүүрэн ногоон байгууламж болгоорой.

Зочин
Зочин
5 сар 7, 2023 18:50

Их л моджуулаад,харуул хамга�##��##�тай болговол сайн л байна.

Зочин
Зочин
5 сар 8, 2023 13:42

Ymar utas shurmus bnaaa etseg ehiinhee shariliig avaya

Зочин
Зочин
8 сар 11, 2023 13:45

Миний аавын ээж довчин овогтой буян гэж байх 1962 он

Холбоотой мэдээ

Back to top button