УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хүүхдүүдээс боловсрол харамлагчид

Англи хэлийг нэг болон гуравдугаар ангиас оруулж эхлэх асуудлаар нийгэмд даяар хэлэлцүүлэг өрнөв. Боловсролын багц хуулийн төслийн талаар өчигдөр /2023.05.04/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд ч мэтгэлцэв. Энэ үеэр бага ангиас нэмэлт хэл сургаад дэмий. Бүр англи хэл сургаад яах юм бэ гэх гишүүд ч байсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэдгээр гишүүд хэн хэн байв гэдгийг баглан хүргэе.

УИХ-ын гишүүн М.Оюучимэг “Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гадаад хэл сурах нь эрсдэлтэй" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оросоос үлдсэн элит сургалтын тогтолцоо хамгийн сайн нь. Агуулга, стандартыг нь өөрчилж болохгүй”

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Төрийн сургуулиуд 1-6 дугаар анги хүртэл үндсэн сургалтыг Монгол хэлээр оруулж сонгон суралцах хичээлд гадаад хэлийг оруулах хэрэгтэй” хэмээн ярьсан.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Монголчууд заавал бүгдээрээ англи хэл сурах албатай юм уу. Хэл дагаж сэтгэлгээ явдаг. Юу яриад нэгдүгээр ангиас, гуравдугаар ангиас заана гээд байгаа юм бэ” хэмээсэн.

Өнөөдөр УИХ-ын гишүүдийн хүүхдүүдээс нэг нь ч улсын сургуульд суралцдаггүй. Өндөр төлбөртэй багаас нь англи хэл заадаг хувийн сургуулиудад суралцдаг гэсэн үг. Харин эдгээр гишүүдэд "эгэл ардын хүүхдүүд багаасаа англи хэл заалгаж боловсролтой болох эсэх нь огтхон ч падлийгүй" гэдэгтэй агаар нэг үг унагаж суугаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдийг багаас нь Англи хэл үзүүлэх нь маш буруу шүү. 6-р ангиас үзэхэд оройтохгүй. Үндэсний дархлаа гэж байх ёстой

Өнөрбаяр химич
Өнөрбаяр химич
Reply to  Зочин

чиний хүүхэд яахлаараа тусгай сургуульвд 1-р ангиас англи хэл дээр бүх хичээлээ үзээд явж байгаа юм бэ.Дээд сургуульвд орох шалгалтанд ядуучуудын хүүхэд англи хэл мэдэхгүй учир тэнцэхгүй ТМС рүү явдаг Дүнхүү толгойтой мөртлөө англи хэл мэддэг гээд гадаадын хамгийн мундаг сургуульд сурч ирсэн учир хамгийн өндөр цалинтай албан тушаалд ордог.Энэ шудрага ариун ёс мөн үү Эсэргүүцэгчдийн хүүхдүүд хаана сурч байгааг өөрснөөс нь асуугаадхаач Бүгд 1-р ангиас бүх хичээлээ англи хэл дээр үздэг сургуульд явж байгаа аягүй бол хэлж чадахгүй гөлөлзөнө

Зочин
Зочин

hudlaa shaatsgaagaad bai,uursduu tuswiin munguur hvvhdvvdee surgaj beltgel bvlgees ni angli heltei bolgono,harts arduudiin hvvhdvvd hel suraad soyoltoi bolowsroltoi bolj bolku yu?4nastai hvvhed angliar yariad bn muu ni yu bn lalruud mini

Уншигч
Уншигч

Эхлээд Монгол хэлээ сайн сурах хэрэгтэй энийг ч бичигч бээр яруу найрагч гэсэн байна. бичсэн шүлгийг нь яруу сайхан монгол хэлээрээ унших хүнгүй л болно доо.

BByambaa
BByambaa

Olon tumnii ner baarij bitgii eserguutsej bna gej buu yarj bai.

Зочин
Зочин

За японд л лав бага насны хүүхэддээ гадаад хэл заадаггүй чанга бодлого барьдаг

Зочин
Зочин

Аливаа гадаад хэл сурах нь амьдралын шаардлага биш зүгээр л сонголт шүү.
Тэгээд ч манай боловсролын тогтолцоонд гадаад хэл зааж чаддаггүй.
Хүн хоорондын харилцаанд хэрэглэгдэх хэлийг бус ШУ-ы түвшинд харилцах харилцаанд хэрэглэгдэх хэл зааж сургахыг оролддог. Хэл шинжээч, судлаач болох хүмүүс нь л тэр нарийн ширийн дүрмийг нь нэмэлтээр сурах хэрэгтэй.
Бас 3-хан сая хүн ам нь эх хэлээрээ өөр хоорондоо ялгаатай дуудлага, авиа, аялгатай ярьж байж хэдэн тэрбум хүн өөр өөр авиа, дуудлага, аялгатай ярьж байгаа Англи хэлний "Зөв дуудлага" гэдэг балай зохиомол юмаа заах гэж оролддогоо больцгоо.

Last edited 3 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

"Боов" ганц удаа зөв хэлэв

Иргэн
Иргэн

Учрал ганц удаа үнэн үг хэлж

Зочин
Зочин

Нэгдүгээр ангийн хүүхдүүд Англи хэл үзэж болохгүй зөв арай л гэж кирилл үсэг үзэх гээд манарч байхад нь Англи хэл бичих үзэх хэрэгтэй гэдэг нь мулгуу шаардлага болно доо.
4,5- р ангидаа орж ирээд гадаад хэлнээс үзэж болно доо.

Zochin
Zochin

Гадаад хэлийг 5,6-р ангиас заавал зүгээр.

Zochin
Zochin

Улсын сургуульд өгдөг хувьсах зардлыг хувийн сургуулиудад бүү өг.

Зочин
Зочин

Дарга нарын хүүхдүүд яагаад Англи хэл үзээд ардын хүүхдүүд Орос хэл үзэх ёстой юу

Зочин
Зочин

Дунд ангиас нь гадаад хэл оруулах нь зөв. Эхлээд эх хэлээ сайн үзэж судлах хэрэгтэй

Эрдэнэ
Эрдэнэ

Сэжиг хүрмээр гурав

Холбоотой мэдээ

Back to top button