13 настайдаа алга болсон охины эгч: Сэжигтэн тэр үед хөөрхий минь хаачив, охин хүүхэд яана аа гэж байсан
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Товго уул гэх газраас 13 настай охин Б.М 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 11:00 цагийн орчим хонио хариулж яваад ор сураггүй алга болсон.
Тухайн үед аймаг, сумын цагдаагийн газар, онцгой байдлын газар, сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид, нутгийн иргэд нийлсэн 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хайсан ч эрэл амжилтгүй болж зогсоосон байдаг.
Гэтэл өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 05-ны өдөр ЦЕГ-аас М-ийн цогцсыг таван жилийн дараа олсон мөн амь насыг хөнөөсөн байж болох этгээдийг саатуулсан талаар мэдээллээ. Цогцсыг охины алга болсон газраас гурван километр зайд ой модон дотроос олсон байна. Түүнчлэн сэжигтэнг Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаанхад суурьшлын бүсээс баривчилсан аж. Энэ мэдээллийг цагдаагийн байгууллага өгснөөс хойш нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн хэрэг дээр ээдрээтэй, эргэлзсэн пост, сэтгэгдлүүд гарч байна. Бид талийгаач охины ар гэртэй холбогдож зарим мэдээллийг тодруулан асуулаа.
-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Таван жилийн өмнө хонь хариулж яваад сураггүй алга болсон М охины цогцос олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Гэр бүлд нь цогцсыг таниулсан уу?
-Яг одоохондоо цогцос таниулах ажил явуулаагүй байгаа. Гэсэн ч бид нар олдсон цогцсыг охиноо мөн гэж үзэж байгаа. Учир нь манай гэр бүлийн төлөөллөөс дуудаж хувцсыг таниулсан. Цогцсыг бид нарт үзүүлэх байх гэж найдаад л хүлээж байна.
-Тухайн үед 150 хүний бүрэлдэхүүнтэй баг ойр орчныг маш сайн самнаж хайсан гэсэн. Тэгэхээр энэ удаад илт сэжүүр гарсан, эсвэл тодорхой мэдээлэл аваад тэрний мөрөөр ажилласан юм болов уу?
-Тэр талаар ний нуугүй хэлэхэд бид нарт мэдэх юм байхгүй. Дөрөвдүгээр сарын эхээр аймгийн цагдаагийн газраас Ренчинлхүмбэ суманд хүмүүс ирж, дахин эрэн сурвалжилна гээд 14 хоног ажилласан. Энэ хугацаанд хайсаар байгаад олсон байсан. Гэвч танай хүүхдийг олчихлоо, үнэн зөвөөр нь тогтоолоо гэж бидэнд хэн ч хэлээгүй, хэн ч уулзаагүй. Өнөөдөр /2023.05.05/ 15:30 цагт утсаа асаахад таван жилийн өмнө сураггүй болсон охины цогцсыг олж, сэжигтэнг барилаа гэсэн мэдээг фэйсбүүкээс уншлаа.
-Сэжигтэн хүний нэр, насыг зарласан. Тэгэхээр энэ талаарх мэдээлэл та бүхэнд байгаа юу?
-Байгаа. Манай нутгийн бүр манай багийн хүн. Бид нарт цагдаа нар юм хэлээгүй ч, манайхаас нэг хүн дуудаж нүүр тулгаж уулзуулсан байсан.
-Охин алга болохынхоо өмнөхөн хонинд яваад ирэхдээ эмээдээ танихгүй хүмүүс амттан өгөөд явлаа гэж ярьсан байдаг. Тэр өдөр ирсэн хүн сэжигтэн байх боломжтой юу?
-Тэр чинь алга болохоосоо дөрөв хоногийн өмнө л дөө. Хар машинтай хүн ирээд чи ямар том болсон юм бэ гээд хоёр чипс, хоёр иштэй чихэр өгсөн байсан. Саяхныг хүртэл тэр талаар л бодож байсан ч сая сэжигтэн илрэхэд бидний таамаг өөр болсон. Одоо саатуулсан байгаа хүн дээр маш их айдастай, гомдолтой байгаа. Ах дүүс, гэр бүл бүгдийг нь танина. Цагдаа нар ажлаа ямар сайн ажлаа хийдгийг мэдлээ. Үнэхээр гардан авсан ажлаа дуусгадаг юм байна.
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд та бүхэн цагдаагийн байгууллагаас хэргийн мөрдөлт, илрүүлэлтийг нэхэж байв уу?
-Үнэхээр цөхөрч, гомдож ухаан дэн дун энэ олон жилийг өнгөрөөсөн ч цагдаа нарт их баярлаж байна. Бид нар чинь алслагдсан хол газар амьдардаг болохоор тэр болгон асууж сураглаад байх боломжгүй. Харин саяхан аймгийн төв орохдоо цагдаа дээр очиж асуухад хэргийн материалыг ТЕГ руу явуулсан. 20 см зузаан материал байгаа гэж хэлсэн.
-Олдсон газар нь танай гэртэй ойрхон уу?
-Бид нар зөндөө их явж байсан газар. Тэнд байгаа гэж огт төсөөлөөгүй. Цагдаа нар эргэж ирээд бид нарт нарийн сайн зааж, тайлбарлаж өгөх байх.
-Талийгаач ээж, эмээ, ахтайгаа амьдардаг хүүхэд байсан. Гэр бүлийнх нь мэдээж хэцүүхэн л байгаа байх?
-Үнэхээр хэцүү шүү дээ. Эмээ нь 76 настай. Хөөрхий минь хүүхдээ байгаа юмшиг, ирэх юмшиг бодож л амьдарсан. Ээж нь бие муутай болохоор хэлж ч болохгүй, байж ч болохгүй л байна. Ах нь оюутан болсон. Өнөөдөр хотоос гарлаа. Аймгийн цагдаагийн газар очиж уулзаад дүүгийнхээ шарилыг харчхаад очно гэж ярьсан.
-Сэжигтэн өнгөрсөн он жилүүдэд та нартай ойрхон л амьдарч байсан уу?
-Тийм ээ. Гэмгүй юмшиг л зэрэгцээд амьдарч байсан даа. Гуравдугаар сард суманд нэг таарсан. Төсөөлж ч чадахгүй байна. Тэр ч бүү хэл охиныг алга болсны дараа наймдугаар сарын 20 дээр гэрт ирээд “хөөрхий амьтан хааччихдаг байнаа, одоо яанаа, хэн аваад явчхав, эмэгтэй хүүхэд ингээд алга болно гэж байдаг аа” гэж хэлж байсан хүн шүү дээ. Бид маш их гомдолтой байна. Харин цагдаа нартаа маш их баярлалаа. Бид нарыг насны зовлонгос нимгэлж өглөө. Амьд эргэж ирэхээсээ өнгөрлөө ч гэсэн ч мартдаггүй. Ил далд уйлна. Хэзээ хийсэн үйлийн лай юм бол гэж бодно. Тэгж л таван жилийг өнгөрөөсөн дөө, бид.
Энэ талаарх дөрвөн жилийн өмнө бэлтгэн нийтэлж байсан мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдорж цаазын ялыг байхгүй болгоогүй бол энэ олон хүн амь насаа алдахгүй байсан даа Одоо цаазын ялаа сэргээх хэрэгтэй
Хууль шүүхийн байгууллага шударга ажиллаж чаддаг болсон цагт л цаазын ялыг сэргээхгүй бол гэмгүй, хэлмэгдсэн хүмүүс хэлмэгдэж цаазлагдах аюжлтай шүү. Энэ 76 өөрсдийнхөө хэргийг гэмгүй иргэнд тохохдоо гарамгай шдээ
Элбэгдорж Хятадын эрлийз юмаа, тэрэнд Монголчууд хорогдож л байвал сайн л даа.
Элбэгдорж буруутай
Үнэн шүү хүзүүгүй новш дураараа дургих бүх нөхцөлыг бий болгосон
Buzar nowshiig oorii ni alaach
Хайрын нялх охин араатангаас дор алуурчидыг одоо цааз байхгүй монголд гяндан гэж байхгүй энэ алуурчинг хагас өлсгөлөнтэй тамлаад бүх насаар нь нар салхи үзүүлэхгүй хориод чап хийх байлгүй хайрын хүүхэд хүнийг. Амьдын тамд унагаагаад ...тамлах хүнийг тамлах хэрэгтэй шүү
Hairan saikhan tsetseg shig nasandaa buzruudad horlogdoh gj
Хүчингийн 2 удаагийн хэрэгтэнг нэн даруй шалгасан бол эсвэл дараа нь 2 удаа хүчин хийсэн юм болов уу
Үнэндээ бол цагдаа нар олсон гэхэд итгэхгүй байна угаасаа олчиж чадахгүй энэ олон жил муу ажилсан байна ойгоор явж байсан хэн нэгэн олж харж цагдаад мэдэгдсэн тэрнээс биш цагдаа нар олж чадахгүй байх байсан цагдаанаролсон гэж өөрсдмйгөө дөвийлгөх хэрэггүй байх ийм олон жил болсон олоогүй хэргийг цагдаа нар бтш энгийн иргэд л олж харж цагдаад хнлдэг шүү
Chamd ymar neg yum tohioldvol hamgin turuund tsagdaa ruu utas darna da yaah gej ingej demii yum bichij bdagin
Тэр нь юу нь буруу байна.
Хажуу хавийнх нь хүн таньдаг мэддэг хүн охиныг нь алсан гэхээр үнэхээр гомдмоор үнэхээр үзэн ядмаар юмаа. Яаж 13хан настай охиныг алж чаддаг муухай харгис новш вэ. Хүүхэд бол хүүхэд ш дээ. Цагдаа нартаа баярлалаа. Олон олон гэмгүй охид хөвгүүдийн хэргийг илрүүлж эцэг эх, ах дүүсийнх нь зовлонг нь нимгэлж үнэн зөв шудрагыг нь олоорой гэж хүсч байна.
Угаасаагаж донтонгууд нүдэлж хохирогчоо хуурч мэхэлж авч явна. Ихэнх тохиолдолд таньдаг хүн нь статистиктай. Таньдаг хүн нь биш бол аав эжийн нь нэр барьж эсвэл хоол хүнс хүүхэд сонирхох юмаар хуурч итгэлийг нь олж авч болгоомжлох сэтгэлийг нь үгүй хийнэ.
Odoogiin malchid oxid busguichuudee xot oron gazar luu yavuulj ix deed surguulid surgaj erdem bolovsroltoi xun bolgox gej zutgej baidag ni argagui zuv sanaa baina daa Maldaa yavj baisan oxiduudiig xuchindeed alaad gazar bulaad baixaar yamar ch etseg ex ur xuuxdee malchin bolgono gej bodox ve dee
Энэ одоо инээд дарсан хүмүүс өөрсдөөсөө ичдэг болоосой
5 жил болсон бол мөнх цэвдэгт байгаагүй бол бүтэн цогцос байхгүй. Яс л бий. Тийм учраас цагдаа нар хувцсыг нь таних эсэхийг асуусан байна. Жоохон бодолтой байж зовлонд унасан хүмүүстэй хамаагүй ингэж ярьж болохгүй. Хуулиа өөрчилж чангалахгүй бол олоод наадах чинь хэдхэн жилийн ял авна.
Эьий минь дээ. Яасан их айж, зовоо бол доо. Муу гаж донтой новшнуудыг дор нь устгаж байхгүй бол даварсан хулгайчууд улам их хэрэг хийнэ дээ. Ийм бага насны хүүхдийг хүчиндэж хороосон новшнуудыг шившгийн шонд хүлж байгаад амьдаар нь шатаах хэрэгтэй.
Iim hun sugnuuded yah gej amidrah bolomj olgood bdag yum be tsaazlah hergtei sanaatai huni ami hohirooson bn shuu de
Huuhed huchindehee bolioochee.tiim l durtaim bol y####n avaachee.tegeed bur alchihna.yasan duraaraa um be
Mash harmasaltai hereg garch ee
Элбэгдорж цаазын ялыг байхгүй болгоогүй бол энэ олон хүн амь насаа aлдахгүй байсан даа Одоо цаазын ялаа сэргээх хэрэгтэй
Алга болж байгаа зөндөөн хүүхдүүд байгаа. Тэд нар бас олдоосой гэж хүсэж байна. Энэ хэргийг хийсэн хүнд ялын дээд хэмжээ өгөх хэрэгтэй.
Tsaaziin yaliig sergee
Мэс заслаар хөнгөлөөд бойлчиллтой оронд бодлоор худалдах хэрэгтэй тэгээд ар гэрт нь учруулсан хохирлыг нь төлүүл
mongoloor duuren iim hun sugnuud duuren baigaa sdhde. buh nasaar ni horidog bololdoo ene zasrahgui recidiv gemt heregtnuudee, niigmee hamgaalaldaa
Зургийг нь тавихаа болино уу !
Ум мани бадмэ хум
Цаазын ялыг сэргээх нь зүйтэй. Ер нь гэмт хэрэгтнүүдийг өмгөөлж хамгаалдаг энэ утгагүй хуулиа өөрчлөх хэрэгтэй. Хүүхдийн амь, биед хүрдэг бузруудыг хатуу шийтгэж, "засч, хөнгөлбөл" таарна.
цаазгүй юм бол мэс заслын аргаар хөнгөлдөг ял санаачлаач
Хөнгөлөх нь зөв
Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Энэ мэт хүн төрхтэй адгийн хог шавхруунуудыг тамалж яргалж алвал таарна.
arai muuhai ym boljee. ar gert ni emgenel ilerhiiliy. amgalan noorsoh boltugai????. hiisen yriig ni uuruuleerei????
Цаазын ялгүй болгоод ял завших ажлыг гарамгай зохион байгуулсан Элбэгдорж үйлээ эдлэхгүй жаргаад явах юм. Бурхан тэнгэр гэж байна уу.? Алуурчид хэзээ нэг цагт нь илэрч буй нь сайшаалтай. Алуурчид үхээсэй.
зураг тавимаар байгаа бол алуурчны зургиинэ олоод тавиач тэнэг сэтгүүлчээ!
tsagdaa iim hereg 5 jiliin daraa haigaad ilrvvlen gej vlger shvv
Гэмтэй гэдгийг нь нотлоод бууд
Gui ee Gehdee bas sonin yum bnaa. Ter har mashintai humuus yun humuus ve? Yagaad tom bolson bn gd chiher b##v uguv. Magadgui tomchuudiin holbootoi erhtenii naimaanii zolios bj magadgui shte. Bur sudalgaatai ch bdg yum biluu. Tgd ter umnu ni huchigin heregtei bsn zaluud hucheer hereg huleelgej bj bolno. Gehdee Ter sejigteng bol umguulsungui unen ch hudal ch yalaa edleed yavah bh.
шууд бууд
Baahan bawj dur huslee hangaj baigaad eej emeedee helchihne geed alsan baih
Buzar piDaag buu avch ochood shuud buu
Үнэнийг нь олж чадсан бол муу хүүрийг цаазаар авч хорвоог цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ гэр бүл, үр хүүхэдтэй бол тэд нартаа дууриалал,дурсагдах юмгүй шаарыг амьд байлгаад ч яах юм, амьд байлаа гээд сайныг үзэхгүй. Тийм болохоор бузрыг нэг мөсөн үгүй болгосон нь дээр дээ
тамд шатаж үхмэр !
Хорвоо гэж
Ynaa year aimaar yum bee
ДНК г л Яг тогтооход л vнэн болхоос хvнийг хэлмэгдvvлэж болохгvй.Цагдаа нар яаж ч тохож гvтгэж чадна.ар гэр болоод та бvхнийг ашиглаж алдар нэр горьдсон цагдаа нарт тэнгэрийн гэсгээл vзэх цагт талийгаачийн ариун сvнс амархаас худлаа бvxнийг vнэн болгож чаддаг нь тэдний хувьд тоглоом байдаг хэзээ ч алуурчин гар ч ирж болноо хvн хэлмэгдvvлэж болиооргvй.Хуурамч нийгэмд
nadtai nas chatsuu ym bna horwoogin nadig udaan hatj cadsanguidee ????????????????
Энэ мэт мэдээ мэдээлэл үзэхээр цаазын ял хэрэгтэй байгаа юм даа
Цаазаар авахыг хүсэгчид өөрснөө очоод алчихаач. Би ч гэсэн тэгэхийг хүсэж байна
Цагдаа нарт бас их цчир байнаа. Ар гэрийнхэнд нь таниулаад баттай нотлоогүй байж хэвлэл мэдээллээр аль хэдий нь цацчихсан ч байх шиг, үнэн бүдүүлэг. Ингэж нэр олох гэж, сенсаац хөөцөлдөж ажиллах ёстой газар биш баймаарсан. Хүн амины хэрэг болохоор л сүрхий ханддаг, бусад хэргийг бол огт тоодоггүй л газар ш дээ.
Цаазийн ялыг сэргээ
Энэ инээсэн эмож дараад бгаа хүмүүс л энэ алуурчинтай адил хамгийн аймаар бна шүү. Ийм хүмүүс л юуч хийхээс буцахгүй гаж сэтгэлгээтэй нийгмийн хог шаарууд.
Ямар сэтгэлгээтэй хүмүүс нь инээх дардаг юм бол
Alga bolood 5n jil bolsn tsogtsos arga ys bolsn baimaar huwtsasig taniulj l medsn bh ghde bvten 5n jil ungurhud tsagdaa gent l olood gargaadbirdg hudla shvv hairan saihan tsetseg shig delgerdeg nas ohin hvvhed iim ymnuudig alsan ch bagdana
Ёстой ороолон гэж юу байдаг юм бол
Яаж уулзаж мэндэлж явж байж чаддаг байнаа цаазын хуулийг сэргээх хэрэгтэй
Мэдээллийн дор хха дараад байгаа 66 нөхдүүд бас сэтгэцийн өөрчлөлттэй гарууд байгаа гэхэд аймаар шүү. Тэгж байгаад нэг очих ёстой газраа очих бхаа
Зочин
Энэ инээсэн эможи дарсан манъяакуудад энэ мэдээ тийм инээдтэй бсын бхдаа. Гаж донтонгууд их олон болсон юм бна даа. Ямар төхөөрөмжөөс хандсанаар хөөж олоод зураг хөргийг нь тавьчмаар л бна шүү